Өмгөөлөгч Г.Батбаярын үхлийн шалтгааныг тогтоохоор Хан-Уул дүүргийн цагдаагийнхан болон Эрүүгийн цагдаагийн албаныхан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Түүнийг амиа алдах үедээ ар гэрийнхэнтэйгээ муудалцсан байсан эсэх, хамгийн сүүлд хэнтэй холбоо тогтоож, гар утсаар ярьсан болох, гэрээслэлээ хэнд хандаж, юу гэж бичсэн байсан, өөрийгөө хөнөөсөн гэх галт зэвсэг нь бүртгэлтэй байсан эсэх зэргийг нэн түрүүнд шалгаж байгаа гэх. Иргэд түүний үхлийн шалтгааныг улс төрийн аллага, захиалгат гэмт хэрэг хэмээн хардаж байгаа. Тухайлбал, өчигдөр Иргэний нийгмийн байгууллагийнхан дээрх асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн.
Тус хурлын үеэр жагсагч Б.Цэгмид “Талийгаачийг автомашиндаа амиа алдсан байдалтай олдсон орой бид Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын гадна цугларсан. Тухайн үед талийгаачийн гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран ажилладаг нөхөд нь байсан. Тэр үед цагдаагийнхан бидэнд талийгаачийг автомашиндаа буудуулсан байдалтай амиа алдсан байсан гэж хэлсэн. Гэтэл тухайн өдрөөс хойш хоёр хоногийн дараа гэрээслэл нь олдсон гэж цагдаа нар хэлсэн учир бид хэргийг хардаж байна” гэв.
Мөн Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.Түвдэнбалжир “Энэ сарын 19-нд талийгаач Г.Батбаяр хоёр цаг гаруй хугацаанд бидэнтэй асуудлаа хуваалцсан. Түүний зарим хэсгийг та бүхэнд ил болгохыг хүсэж байна. Г.Батбаяр маань сүүлийн 7-8 жил “Хайрхан толгой” төслийн нэг талын өмгөөлөгчөөр ажилласан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах тус компани нь С.Амарсайханы хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг компани байсан. Сүүлд нь, хууль бусаар шилжүүлсэн байх магадлалтай. Тус компанийн хууль бус ажлуудыг ил болгож, шүүх хурлаар гэм буруутайг нь тогтоож, лиценцийг нь цуцлах мөчид хуулийн цоорхойг ашиглаж, 500 тэрбум төгрөгийг иргэдээс нэхсэн байсан. Мөн Дүнжингаравын уулзварт болсон ослын нөхцлийг бүрдүүлсэн хүн нь С.Амарсайхан гэдгийг талийгаач ярьж байсан. Үүнийг тогтоолгохын тулд олон нийтэд мэдээллэх нь зөв гэж ярьж байсан. Тухайн өдөр түүнд амиа хорлох сэдэл байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Харин амиа хорлох нөхцөл байдлыг хүчээр хүргэсэн байхыг үгүйсгэх аргагүй” гэсэн юм. Харин зарим эх сурвалжийн мэдээллээр түүнийг нас барахаасаа өмнө автомашиндаа байгаа зургаа хоёр найз руугаа чатаар явуулсан байсан гэдэг.
Талийгаач Г.Батбаяраар өмгөөлүүлж байсан иргэн “Талийгаач бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, хэлэх гэснээ хэлчихдэг сайн өмгөөлөгч байсан. Тэрээр энэ жилийн сонгуульд зүүн бүсээс бие даан нэр дэвших гэж байсан. Түүний үхлийн шалтгааныг төрийн аллага гэж хардаж байгаа. Тэр хэзээ ч амиа хорлох хүн биш. Түүгээр өмгөөлүүлж байсан хүнийхээ хувьд үүнийг нь сайн мэдэж байна” гэсэн юм.

Мөн талийгаачийг хамгийн сүүлд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай гар утсаар ярьсан байсан гэх албан бус мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тиймээс түүний үхэлд Б.Хурц тэргүүтэй 10 хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл ч бий. Энэ талаар ЦЕГ-ын мэргэжилтнээс тодруулахад “Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Г.Батбаяр өмгөөлөгчийн амиа алдсан хэрэгт Б.Хурц нарыг шалгаж байгаа эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулж болохгүй” гэсэн юм. Мөн тэрээр нас барахынхаа өмнөхөн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн ярьж байжээ. Талийгаачийн цогцост зөвшөөрөлгүйгээр задлан шинжилгээ хийсэн гэх асуудал мөн үүссэн. Тодруулбал, түүнийг амиа алдсан байдалтай олдсон орой нь цагдаа нар "Маргааш 09:00 цагаас цогцост задлан шинжилгээ хийнэ" гэж ар гэрийнхнийг нь явуулчихаад тухайн шөнөдөө задлан хийчихсэн байсан гэх. Энэ нь түүнийг гаднын нөлөөтэй амиа алдсан гэж хардахад мөн хүргээд байгаа аж.

Түүний охин Ариунзаяа өөрийн цахим хуудастаа “Миний сайхан аав охиндоо эргэн төрөөрэй. Аавын минь охин болгож төрүүлсэн хувь заяанд талархая” хэмээн бичжээ. Тэрбээр 2022 онд олон нийтийн газар удаа дараа танхайрсан байдаг. Тухайн оны гуравдугаар сард 18 настай охины толгой дээр халуун кофе асгаж, хилээр гарахаа хязгаарлуулаад байв. Харин дөрөвдүгээр сард нь шөнийн цэнгээний газар архидан согтуурсан үедээ А гэх эмэгтэйд шалтгаангүй халдаж, танхайрсан байдаг.

"2015 оноос хойш миний эсрэг бүх ажиллагааг явуулж байгаа хүн бол С.Амарсайхан. Өмгөөлөлийн эрхийг минь хүртэл хууль бусаар хассан" хэмээн тэрээр дотнын хүмүүстээ хэлсэн байдаг. Талийгаач Г.Батбаяр Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий "Нитро Сибир Азиа" ХХК-ийн "Хайрхан толгой" төслийн нэг талын өмгөөлөгчөөр 7-8 жил ажилласан байдаг. Тэрээр саяхан "Нитро Сибир Азиа" ХХК нүүрсний лизенцийн төлбөрт 500 тэрбум төгрөг Гурвантэс сумын иргэдээс нэхсэн. Надад маш их дарамт ирсэн" хэмээж байжээ. Мөн Дүнжингаравын уулзварт гарсан ослын шалтгааныг С.Амарсайхан бий болгосон. Энэ асуудлыг олон нийтэд ил болгох ёстой хэмээсэн гэдэг. Үүнээс гадна түүний олон жил тууштай, санаа тавин ажилласан ажил бол Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ураны асуудал байв. Томоохон уул, уурхайн ажилд анхааран ажилладаг байсан тэрээр мөн олон хүнийг өмгөөлж байсан. Түүгээр өмгөөлүүлж байсан үйлчлүүлэгч нар болон Монголын ард түмэн түүний үхлийн шалтгааныг үнэн, зөвөөр шийдэж өгөхийг хууль, хяналтынхнаас хүсэж байгаа билээ.
| Г.БАТБАЯР ӨМГӨӨЛӨГЧ БУСДЫН ГАРТ АМИА АЛДСАН УУ ЭСВЭЛ ӨӨРИЙНХӨӨ АМИЙГ ЕГҮҮТГЭСЭН ҮҮ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |