УИХ-ын ээлжит сонгууль тун удахгүй болно. Үүнтэй зэрэгцээд нэр дэвшигчид хаа сайгүй мөнгө тараасан, сонгогчид нь хахууль авсан хэрэгт “унана”. Энэ дүр зураг ч өрнөөд эхэллээ. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажилласан УИХ-ын гишүүн 17 мянган өргөд 100 мянган төгрөг, Увс аймгийн оюутан, залуучуудын спортын тэмцээнээр нэр бүхий сайд хүн бүрд 100 мянган төгрөг тараасан гээд шуугиад эхэллээ. Гэхдээ цахим орчинд хөвөрч байгаа уг “баримт”-ыг хууль хяналтын байгууллагаас шалгасан зүйл алга. Ийм хардлага цаашид ч гарна, бодит дүр зураг ч өрнөнө гэдгийг сануулан хэлье. Иймд бид шүүхийн мэдээллийн сангаас мөнгө тараасан хэрэгт холбогдож, шүүхээр шийдүүлсэн хэргийг тоймлон хүргэж байна.
2016 он.
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын сонгуулийн штабын ухуулагч Э нь иргэдэд мөнгө тараасан хэрэгт холбогджээ. Энэ хэрэг нь Орхон аймгийн шүүхээр шийдвэрлэгдсэн байна.
Гомдол гаргагч А нь мэдүүлэхдээ “УИХ-ын сонгуулийн 48-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-Очирын сонгуулийн штабын ухуулагч О.Э нь нэр дэвшигч Д.Дамба-Очирын төлөө санал өгөх иргэдийн нэр, хаяг утасны дугаар зэрэг мэдээллийг гаргуулж, нэрс бүрдүүлж өгсөн нэр бүхий иргэдэд мөнгө өгсөн” гэжээ.
Харин мөнгө тараасан гэх Д.Дамба-Очихрын ухуулаг О.Э нь мэдүүлэхдээ “Т гэдэг эгчээс хоёр сарын өмнө авсан 40 мянган төгрөгөө өгөхөөр очсон. Мөн сарын өмнө буусан цалингаа биедээ аваад явж байсан. Энхтуяа гэдэг эгчийг намаа дэмжих хүмүүс олж өглөө гэж 80.000 төгрөг өгсөн, бас Б.Болд гэдэг залууд 50.000 төгрөг, М.Номинд 50.000 төгрөг, Б.Отгонбаярт 30.000 төгрөг өгсөн. Би өөрөө энэ мөнгийг гаргаж өгсөн...” гэж хэлжээ.
Гэрч буюу Э-гээс мөнгө авсан ирсэн С мэдүүлэхдээ “...Сонгуулийн сурталчилгаанд явж байгаа, хүний иргэний үнэмлэх олоод хүнд мөнгө өгнө гэж ярьсан. Тухайн үед хүний иргэний үнэмлэхнээс нь нэрийг нь бичиж аваад хаяг, утасных нь дугаарыг аваад байсан” гэжээ.
Харин иргэн Х.Энхтуяа мэдүүлэхдээ “... 2016.06.13-нд facebоок-т ороод байж байтал 99....... гэсэн дугаар бичээд “Мөнгөний ажил хийх ээжууд байна уу” гэсэн зар тавьсан байсан. Би зар тавьсан хүн рүү залгаж, Уртбулаг багийн 18 иргэний нэр, хаяг, утасны дугаарыг олоод Согоот багийн 6-140 байрны “Молор” дэлгүүрт хүргэж өгсөн. Надад 40.000 төгрөг өгөөд МАН-аас УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшиж байгаа Дамба-Очирыг наад 18 хүндээ МАН-ыг дэмжээрэй гэж хэлээрэй. Мөн Дамба-Очирын уулзалтанд хүмүүсээ урьж авчраарай гэсэн...” гэж тайлбар өгсөн байдаг.
Гэрч Д.Гэрэлмаа “...2016 оны 06 сарын дундуур найз Номинтой гар утсаар ярьж байсан чинь 18 хүний нэр өгөөд цалин авах боломжийн ажилд нэг хүн авна гэсэн. Энэ ажлыг нь Э санал болгосон юм байна лээ. Тэгээд Номио “Чи энэ ажлыг хийх үү” гэж асуусан юм. Надад мөнгө хэрэгтэй байсан учир би 18 хүний нэр, утасны дугаар, гэрийн хаяг гэх зэргийг О.Эгэдэг хүнд олж өгсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа Э залгаад “Урьдчилгаа мөнгөө ирж ав” гэхээр нь очтол 50.000 төгрөг өгөөд, үлдэгдэл нь 25-ны дотор орно” гэсэн.
Шүүхийн шийдвэр: Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.15.1. д зааснаар УИХ-ын сонгуулийн 48 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Дамба-Очирын сонгуулийн штабын ухуулагч О.Э-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 192.000 /нэг зуун ерөн хоёр мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2017 он.
Сайд Ч.Хүрэлбаатар мөнгө тараасан хэрэгт гүтгэгдсэн учир хуулийн байгууллагад ханджээ.
Нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ч.Чимэд нь 2016 оны зургадугаар сарын 29-ний 16:00 цагийн үед Увс аймаг дахь Увс телевизээр “...Түргэн сумын Монгол ардын намын штабын дарга Э.Балжинням автомашиндаа их хэмжээний бэлэн мөнгө авч явж хүмүүст тарааж байгаад баригдсан, 2016 оны зургадугаар сарын 29-нд гуравдугаар 10 жилийн сургууль, зургадугаар багийн нутаг дэвсгэрт 33-33 УНУ улсын дугаартай Лексус-570 маркын машинтай МАН-ын зургадугаар баг хариуцсан штабын ажилтан Д гэдэг иргэн сонгогчдод халамжийн дэвтэр өгч, мөнгө өгч, гараад ирсний дараа архи, чихэр, дарс өгч сонгогчдын саналыг худалдаж авах ажиллагаа явууллаа, Улсын Их хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, зургадугаар багт нэр дэвшигч Баттулга нар сонгогчдын саналыг худалдан авч байгаад газар дээрээ баригдсаныг бид ард иргэддээ сэрэмжлүүлэн мэдэгдэж байна” гэсэн мэдээлэл хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн хуурамч мэдээлэл тараасан. Худал мэдээлэл тараасан иргэн Ч.Чимэдээс Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8-д “Сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар хуурамч буюу худал мэдээ, мэдээлэл тараасан, нийтэлсэн, цацсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол сонгуульд зарцуулсан хөрөнгийг нь гэм буруутай этгээд нөхөн төлнө” гэсэн заалтын дагуу 102.199.200 төгрөг гаргуулж өгнө үү” гэж гомдол гаргажээ.
Хариуцагч Ч.Чимэд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8-д заасныг үндэслэн сонгуульд зарцуулсан зардал болох Сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.2, 58.3 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч бүрийн зайлшгүй заавал гаргах 102.000.000 төгрөгийн зардлаа надаас нэхэмжилжээ. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Миний бие 2016 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагийн орчим сэрэмжлүүлэх мэдэгдэлийг хийсэн ба Ч.Хүрэлбаатарын нэр дэвшсэн Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар тойргийн телевизийн нэвтрүүлэг үзсэн байж болох Улаангом сумын дөрвөн багийн санал хураалт 16:00 цагт нийт сонгогчдын 62.8 хувь буюу 3707 сонгогч саналаа өгсөн, 21:00 цагт энэ тоо өсөж 4767 сонгогч буюу нийт сонгогчдын 80.7 хувь нь санал өгсөн байна. Эндээс харахад мэдэгдэл хийснээр сонгогчдын ирцэд нөлөөлөөгүй ба мэдэгдэл хийснээс хойш санал өгсөн 1060 хүнээс хэд нь мэдэгдлийн нөлөөнд автаж Ч.Хүрэлбаатарт өгөх гэж байснаа больсон гэдгийг тогтоох боломжгүй юм. Мэдэгдлийг залруулах зорилгоор ямар ажил хийсэн, ямар зардал гарсан нь тодорхойгүй ба нэхэмжилж байгаа мөнгө нь сонгуулийн сурталчилгааны нийт хугацаанд зарцуулсан сонгуулийн зардлын нийт дүн байна. Хууль тогтоогч Сонгуулийн хуульд 70.8 дахь заалтыг тусгахдаа сонгуулийн явцад нэг нэгнээ гүтгэх, доромжлох явдлыг таслан зогсоож, худал мэдээлэл тараасны улмаас ялагдсан нэр дэвшигчид сонгуульд зарцуулсан хөрөнгөө ядаж буцаан олж авах, ялсан хэдий ч худал мэдээллийг залруулахын тулд төлөвлөөгүй зардал гарсан бол түүнийгээ нэхэмжлэх эрхийг нэр дэвшигчид олгож байгаа шинэлэг заалт юм. Ч.Хүрэлбаатар бусад этгээдийн хандиваар өгсөн мөнгөөр сонгуулийн зардлаа бүрдүүлсэн, түүнээс ямар нэгэн мөнгө гарч, гэм хор учраагүй байх тул Ч.Хүрэлбаатарт учирсан бодит хохирлыг гаргаж өгнө үү” гэжээ.
Шүүхийн шийдвэр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 514 дүгээр зүйлийн 514.1, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8-д зааснаар хариуцагч Ч.Чимэдээс гэм хорын хохирол 51.099.600 /тавин нэгэн сая ерэн есөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51.099.600 /тавин нэгэн сая ерэн есөн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 668.946 /зургаан зуун жаран найман мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Чимэдээс 413.448 /дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгосугай.
| УИХ-ЫН СОНГУУЛИАР МӨНГӨ ТАРААСАН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙСАН ГОРИЛОГЧДЫН БАРИМТУУД |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |