ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяаг даргын суудал суухын тулд тэрбумын авлига өгсөн гэх яриа шар байшингаас жиг жуг гэдэг. Монгол Улсад байгаа цорын ганц хүүхдийн эмнэлэг болох ЭХЭМҮТ-ийг С.Энхболд сайд эхнэрийнхээ найз эмэгтэйгээр удирдуулахаар чичирч, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр цээжээрээ хамгаалж, их хэмжээний авлига авч, тус суудалд томилсон байж болзошгүй нөхцөл байдал илэрч, АТГ-аас хүртэл шалгаж байлаа. Эх барих, эмэгтэйчүүдийн салбарт 20 орчим жил ажилласан Ш.Алтантуяа дарга болсон даруйдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эмч, сувилагчдыг хоморголон ажлаас нь халсан гэгддэг. Тэгвэл бид энэ удаад Ш.Алтантуяагийн ЭХЭМҮТ-ийг “цөлмөсөн” ноцтой, хууль бус баримтуудыг хүргэх гэж байна. ЭХЭМҮТ-д аудитын шалгалт орж, хэд хэдэн санхүүгийн ноцтой зөрчил илэрчээ.

БАРИМТ-1
АНУ-ын Блуумингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Рэнбүүчи 2011 онд Монголд ирэхдээ Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийг ЭХЭМҮТ-ийн өргөтгөлөөр барих саналыг гаргасан байдаг. Цусны эмгэгтэй хүүхдүүдэд үйлчлэх 50 ортой хавдрын тасаг, 25 ортой эмчилгээний тасагтай эмнэлэг 2023 онд ашиглалтад орж, ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгсөн байдаг. Уг эмнэлгийг ард түмний хандив болон өөрсдийн хөрөнгөөр "Тэргүүн чансаа" ХХК барьж гүйцэтгэсэн билээ. Хачирхалтай нь, тус эмнэлгийн захирал Ш.Алтантуяа нь уг эмнэлгийг ЭХЭМҮТ-ийн данс бүртгэлд бүртгээгүй байжээ. Энэ нь аудитын шалгалтаар илэрчээ.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн тав дугаар зүйлийн 5.2-т заасан “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд хамаарна”, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “Төрийн өмчийн эд хөрөнгийг нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар үнэлж бүртгэнэ” гэж тус тус заасантай нийцээгүй, ноцтой зөрчил ажээ.
Өөрөөр хэлбэл, Ш.Алтантуяа цусны эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлгийг данс бүртгэлд оруулаагүй, уг эмнэлэгт зарцуулсан төсөв хөрөнгийг тооцоогүй нь анхаарал татаж байгаа юм.
БАРИМТ-2
ЭХЭМҮТ өнгөрсөн 2023 онд 48.2 тэрбум төгрөгийн 114 удаагийн орлогын гүйлгээ хийжээ. Уг төвийн санхүүгийн албаныхан шилэн дансанд бүртгэх ёстой буюу таван саяаас дээш дүнтэй 19.8 тэрбумын 708 зарлагын гүйлгээг ил тод мэдээлэх ёстой байжээ. Гэвч хачирхалтай нь, 1.7 тэрбумын 74 гүйлгээг дутуу мэдээлж, нуун дарагдуулжээ.
Энэ нь Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчлөөр бүртгэгдэж, Үндэсний аудитын газраас Ш.Алтантуяад албан шаардлага хүргүүлээд байна. Одоогийн байдлаар уг 1.7 тэрбумын гүйлгээ ямар учиртай, яагаад нуун дарагдуулсан нь тодорхойгүй байна.Уг дутуу мэдээлсэн гүйлгээг ирэх есдүгээр сараас өмнө мэдүүлж, зөрчлөө арилгахыг Ш.Алтантуяад даалгажээ.
БАРИМТ-3
Ш.Алтантуяа захирал ЭХЭМҮТ-д үйл ажиллагаа явуулдаг цайны газартай түрээсийн гэрээ байгуулаагүй, түрээсийн мөнгийг нь хувь дансаар авч, завшиж байсан болзошгүй зөрчил илэрчээ.
Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн бүртгэлтэй манаачийн байрыг буулгаж, төрийн өмчийн зориулалтыг өөрчлөн хувь хүнд цайны газрын зориулалтаар 2008 оноос хойш ашиглуулж байгаа аж. Гэвч уг манаачийн байрыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэргүйгээр буулгажээ. Хачирхалтай нь, уг цайны газрын түрээсийн төлбөр сарын 450 мянган төгрөг ч ЭХЭМҮТ-ийн дансанд ороогүй байна.
Үүнээс гадна өөр нэг манаачийн байрыг иргэнд хүнсний дэлгүүрийн зориулалтаар ашиглуулж байгаа аж. Ингэхдээ түрээсийн гэрээ хийгээгүй, сарын түрээс авдаггүй зөрчил илэрчээ.
БАРИМТ-4
Өөр нэг ноцтой баримт нь ЭХЭМҮТ-ийн газрын хувийн эмнэлэгт ашиглуулж, худалдан борлуулахыг завдаж байгаа аж. Тодруулбал, тус эмнэлгийн газраас “Гурван гал” хувийн эмнэлгийн автомашины зогсоолын зориулалтаар ашиглуулж байгаа зөрчил илэрчээ. Ингэхдээ бүр тус эмнэлгээс түрээсийн төлбөр авдаггүй, гэрээ хийгээгүй байсан гэнэ. Энэ нь улсын эмнэлгийн газрыг бусдад давуу байдал олгож ашиглуулсан, цаашлаад газраа алдах эрсдэлтэй нөхцөл байдалд орж байгаа аж.
БАРИМТ-5
ЭХЭМҮТ-ийнхөн 14 тасагт төлбөртэй өрөө ажиллуулж, иргэдэд үйлчилдэг ажээ. Гэтэл Ш.Алтантуяа Дутуу тээлтийн тасаг, Чих хамар, хойлойн мэс заслын тасаг, Эрүү нүүрний мэс заслын тасгийн төлбөртэй өрөөний төлбөрийг дутуу төвлөрүүлж, хохирол учруулжээ. Дутуу төвлөрүүлсэн мөнгийг Ш.Алтантуяа завшсан уу, өөр албан тушаалтан завшсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Мөн үүнийг тогтоож, зөрчлөө арилгахыг Ш.Алтантуяад даалгаад байна.
Энэ мэт Ш.Алтантуяагийн ЭХЭМҮТ-ийг “цөлмөсөн” ноцтой баримтуудыг илрүүлжээ.
ЭХЭМҮТ-ИЙН ЗАХИРАЛ Ш.АЛТАНТУЯА ГЭЖ ХЭН БЭ
Ш.Алтантуяа нь эрүүл мэндийн салбарт “ЭХО-ны Ш.Алтантуяа” нэрээр танигдсан гэдэг. Тэрбээр Холбооны Бүгд Найрамдах Герман, Швейцарь Улсад эхоны эмчээр ажиллаж байсан туршлагатай аж. Харин тэрбээр ЭХЭМҮТ-д 10 гаруй жил ганцхан эхоны тасгийн эмчээр ажилласан бөгөөд тасаг удирдаж, удирдлагаар ажиллаж үзээгүй аж. Түүнийг ажлын ачаалал даахгүй, мэс засал хийж чадахгүй, жижүүрт хонодоггүй, ажилд тэнцэхгүй гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлөөд байсан гэх. Харин тэр төрийн албаны шатлан дээшлэх зарчмыг уландаа гишгэж, өөрийн найз, түүний сайд нөхрийн дэмжлэг, өөрийн нөхрийн хөрөнгөөр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар эргэн ирсэн гэх яриа шар байшингийн булан тохой бүрд жиргэж байгаад намдсан. Одоо түүний хууль бус баримтуудын талаар эмч нар мэдээлээд эхэлжээ.
| ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН С.ЭНХБОЛДОД ХОЁР ТЭРБУМЫН АВЛИГА ӨГСӨН ГЭГДДЭГ Ш.АЛТАНТУЯАГИЙН ЭХЭМҮТ-ИЙГ “ЦӨЛМӨСӨН” БАРИМТУУД |
|
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
2026-07-22 17:39:04
ЖАГСААЛТ: Гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх 367 төрлийн бараа
2026-07-22 17:32:07
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:57:58
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
2026-07-22 15:25:18
Хөвсгөлд архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн хэргийг шуурхай илрүүлжээ
2026-07-22 14:34:42
ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН ХҮНИЙ ӨВЧЛӨЛИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
2026-07-22 14:12:00
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцлээ
2026-07-22 11:09:37
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
2026-07-22 10:17:39
Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ
2026-07-22 10:16:13
2026-07-22 10:04:11
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-07-22 10:00:22
Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав
2026-07-22 09:46:51
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Batam womens series” тэмцээн болно
2026-07-22 09:05:22
Эрдэмтэд асаагч бүтээгдэхүүний туршилтын үр дүнтэй танилцав
2026-07-22 08:41:19
Д.Булган (UNIDROIT)-ийн профессор Игнацио Тирадотай ууүлзлаа
2026-07-22 08:30:13
Монгол, Тажикистаны харилцаанд шинэ өнгө нэмсэн төрийн айлчлал үргэлжилж байна
2026-07-22 08:21:20
“Аянга” клубийн таеквондочид “KOREA OPEN”-оос 18 медаль хүртлээ
2026-07-22 08:07:36
Элчин сайд Шэнь Миньжюанд “Алтан гэрэгэ"-г гардуулан өглөө
2026-07-22 07:59:37
“IDLO”-гийн Жан Бийглтэй уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
2026-07-22 07:43:38
Элчин сайд Г.Байгалмаа “Славянский базар” олон улсын урлагийн наадамд зочлов
2026-07-22 07:37:06
2026-07-22 07:27:23
2026-07-22 07:22:39
Олон улсын дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
2026-07-22 07:17:32
НҮБ-ын Матилда Димовскаг "Найрамдал" медалийг гардуулав
2026-07-22 07:03:40
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна
2026-07-22 06:00:00
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оноос 27.5 хувиар өссөн байна
2026-07-21 16:15:53
Энэ оны эхний хагаст 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ
2026-07-21 15:56:23
Монголын баг олон улсын математикийн олимпиадаас хоёр мөнгөн, дөрвөн хүрэл медаль хүртжээ
2026-07-21 15:48:15
ИРГЭДИЙГ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА ГЭЖ ЗАЛИЛСАН АСУУДЛЫГ ХЯНАН ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-07-21 15:35:55
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
2026-07-21 15:10:30
Өмнөд Солонгосын Чүнчоноос А.Энхжин алт, Б.Солонго хүрэл медаль хүртжээ
2026-07-21 14:00:07
Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
2026-07-21 13:52:21
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
2026-07-21 13:37:09
Шаардлага хангаагүй барилгад улсын төсвөөс санхүүжилт олгохгүй
2026-07-21 12:26:12
Усны ослын тохиолдол өнгөрсөн оны үетэй харьцуулахад 12 хувиар өсжээ
2026-07-21 12:02:07
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, 21 АЙМАГТ ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАНА
2026-07-21 11:57:48
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа
2026-07-21 11:35:19
Бэлгийн боловсролын хүртээмж сул байгаа нь өсвөр насны жирэмслэлтийг нэмэгдүүлж байна
2026-07-21 11:12:35
Монгол, Тажикстан Улсын Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болов
2026-07-21 10:58:24
Гурван удаагийн гал түймрийн дуудлагаар 33 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
2026-07-21 10:33:26
Усны ослоор 50 хүн амиа алдсаны 19 нь хүүхэд байна
2026-07-21 10:32:50
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-07-21 09:32:17
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-07-21 09:30:24
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 26.6 хувиар өслөө
2026-07-21 09:29:16
САВААГАА ДОХИХ ТЭРХЭН АГШИНД...
2026-07-21 09:26:06
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2026-07-21 09:23:49
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол долдугаар сарын 22-нд болно
2026-07-21 09:22:54
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
2026-07-21 09:22:43
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН Н.ТАВИНБЭХ, ЗӨВЛӨХ П.ТОВУУДОРЖ ХОЁРЫН 2.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЭРХЭН ӨРНӨСӨН БЭ
2026-07-21 09:21:12
Чөлөөт бөхчүүдийн 2026 онд олон улсын тэмцээнээс авсан медалиуд
2026-07-21 07:29:26
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Дархан дэлхийн Гран при” тэмцээн болно
2026-07-21 06:56:16
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны айлчлал үргэлжилж байна
2026-07-21 06:49:15
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-07-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |