Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн туслах багш хоёр настай хүүхдүүдийг зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр ил болсон. Тодруулбал, тус цэцэрлэгийн “Бага-А” бүлгийн туслах багш Г.Одончимэг нь хоёр настай хүүхдүүдийг зодож, заримыг нь хүлж, алгадаж, чимхэж байгаа нь камерын бичлэгт үлдсэн байдаг. Тус бичлэгээр 309 дүгээр цэцэрлэгийн багш н.Эрдэнэцэцэг, туслах багш Г.Одончимэг нар 14 хоногийн турш хоёр настай хүүхдүүд зодож, цохидог байсан гэдэг нь ил болоод байгаа. Харин хууль, хяналтын байгууллага болон Нийслэлийн боловсролын газраас багш нарт ямар арга хэмжээ авч байгаа талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Болортуяагаас тодрууллаа.
-Танай цэцэрлэгийн “Бага-А” бүлгийн хоёр багш бага насны хүүхдүүдийг удаа дараа зоддог болох нь эцэг, эхчүүдийн илрүүлсэн 14 хоногийн бичлэгээр ил болсон. Та багш нарынхаа үйл ажиллагааг хянадаггүй байсан юм уу?
-Би багш нарынхаа үйл ажиллагааг байнга хянадаг, ангиудаар явж нөхцөл байдлыг нь шалгадаг. Харин хүүхдүүд унтах цагаар багш нарыг үйл ажиллагааг хяналтын камераар хянадаггүй байснаас болж ёс зүйн алдаа гарлаа. Хэрвээ тухайн үед хянаж байсан бол багшийн буруутай үйл ажиллагааг мэдэж, эртхэн зогсоох байсан. Ангиудаар явахад багш нар хүүхдүүдтэйгээ эелдэг зөөлөн, зөв харьцдаг байсан болохоор багш нартаа итгэдэг байсан.

-Танай цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юу. Эцэг, эхчүүдээс ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Бид эцэг, эхчүүдтэй ойлголцож, алдаа, дутагдал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Харин хүүхдүүд зодсон гэх хоёр багшийг түр ажиллуулахгүй байхаар зохицуулсан. Тэдэнд ямар арга хэмжээ авахыг хууль, хяналтын байгууллагынхан шийднэ. Тийм болохоор бид дотооддоо арга хэмжээ авч, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр эцэг, эхчүүдтэй тохиролцсон.
-Танай цэцэрлэгт шалгалтын ажиллагаа хэрхэн үргэлжилж байна вэ?
-Манай цэцэрлэгт Нийслэлийн боловсролын газрын дөрвөн байцаагч ирж ажилласан. Хүүхэд зодсон гэх хоёр багшийн бичиг баримтыг авч явсан. Маргааш /өнөөдөр/ мөрдөн байцаах албаныхан бүх багш нарын үйл ажиллагааг шалгана. Би багш нарынхаа бичиг баримтыг авч очихоор ярьсан байгаа.
-Хүүхэд зодсон гэх Г.Одончимэг багшийг барилгын ажилтан байсан гэх яриа бий. Энэ үнэн үү?
-Г.Одончимэг багш мэргэжлээр сурч, төгссөн юм билээ. Диплом болон бусад бичиг баримтыг нь хууль, хяналтынханд өгчихсөн шалгуулж байгаа.
2010-2023 оны есдүгээр сар хүртэл Архангай аймгийн Эрдэнэмандал суманд туслах багшаар ажиллаж байсан юм билээ. Улаанбаатар хотод шилжиж ирээд хувийн цэцэрлэгт хоёр сар ажиллаж байгаад манай цэцэрлэгт нэгдүгээр сарын 18-нд туслах багшаар орсон байсан. Тухайн үед ямар шалгуураар багшийг ажилд авсныг би мэдэхгүй.
Харин 2010 оноос өмнө барилгын ажил хийж байсан нь үнэн. Сүүлийн жилүүдэд багшийн ажлаа хийсэн байсан.

-Харин“Бага-А” бүлгийн н.Эрдэнэцэцэг багш өмнө нь хаана ажиллаж байсан бэ?
-н.Эрдэнэцэцэг багш манай цэцэрлэгийг 2022 онд ашиглалтад ороход багшлахаар ирсэн юм билээ. Өмнө нь Баянзүрх дүүрэгт цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан гэсэн.
-Танай цэцэрлэгийн сарбон сампингийн багш хэдхэн сарын өмнө хүүхэд зодсон байсан. Тухайн багшид ямар арга хэмжээ авсан бэ?
-Тухайн үеийн асуудлыг би сайн мэдэхгүй байна. Хууль, хяналтын байгууллагаар шийдэгдэх байх. Багш нарынхаа үйл ажиллагааг илүү сайтар хянах шаардлагатай болсон гэдгээ би ухаарсан. Бид гурван өдөр эцэг, эхчүүдтэй уулзаж, асуудлаа ярилцсан. Бусад бүх ангийн камерыг шүүж, гэрчийн мэдүүлэг өгнө гэдгээ тэдэнд хэлсэн.
-Танай цэцэрлэг хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх 750 хүүхэдтэй, 18 багштай. Нэг салбар цэцэрлэгтэй.
-Хүүхэд зодсон гэх хоёр багшийн сэтгэл зүй ямар байгаа вэ. Та холбогдсон уу?
-Хоёр багшийн маань сэтгэл зүй маш хүнд байгаа. Тэд гар утсаар ярьж чадахгүй байгаа учир гэрийнхэнтэй нь холбогдож байгаа. Г.Одончимэг багшийн охин эмч болохоор гэрээр байгаа. Харин н.Эрдэнэцэцэг багш эмнэлэгт байгаа.
-Та 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр хэзээнээс ажиллаж байна вэ. Өмнө нь ямар ажил хийж байсан бэ?
-Би хоёрдугаар сарын 26-нд 309 дүгээр цэцэрлэгийн орлогч эрхлэгчээр ажиллаж байгаа.
Өмнө нь Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгт 10 жил, Баянгол дүүргийн 160 дугаар цэцэрлэгт таван жил арга зүйчээр ажиллаж байсан. Энэ цэцэрлэгт ирэхээсээ өмнө Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байсан.
Баянгол дүүргийн 160 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байхдаа цэцэрлэгийн эрхлэгчээр хүсэлтэй байсан болохоор Төрийн албаны шалгалт өгөөд тэнцсэн байсан.
-Өмнөх эрхлэгч нь ямар шалтгааны улмаас ажлаа өгсөн болохыг нь та мэдсэн үү?
-Өмнөх эрхлэгчийг ямар шалтгааны улмаас ажлаа өгсөн болохыг мэдэхгүй. Өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэх мэдээлэл бий. Тийм болохоор тус цэцэрлэгт 14 хоног эрхлэгчгүй байсан юм билээ. Тэр үед нь би Боловсролын хэлтсээс ажил хүлээж авсан. 309 дүгээр Цэцэрлэг сонгон шалгаруулалт зарлаж амжаагүй байсан. Одоо би үндсэн эрхлэгчээр ажиллахын тулд Төрийн албаны шалгалт болон тусгай шалгалт өгөх ёстой.
-Хүүхдүүдийн бие, сэтгэл зүйн байдал ямар байгаа вэ. Цэцэрлэгтээ явах дургүй хүүхэд бий юү?
-Шүүх шинжилгээний байгууллагад хандахаар хэмжээний шарх, сорвитой хүүхэд байхгүй.Эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт нь явуулна гэсэн болохоор цэцэрлэгтээ дургүй хүүхэд байхгүй байх. Тэдний бие, сэтгэл санааны байдал хэвийн байгаа гэж ойлгож болно.

Харин 309 дүгээр цэцэрлэгийн багш нарын ёс зүйгүй үйлдлийн талаар тус цэцэрлэгийн "Бага А" бүлгийн эцэг, эхчүүдээс тодруулахад “Цэцэрлэгийн туслах багш О нь хүүхдүүдийг ор, хөнжлийн даавуугаар хөдөлгөөнгүй болтол нь ороож, хоёр, гурван цагаар хэвтүүлчихдэг байсан байна. Үүнийг нь ангийн багш н.Эрдэнэцэцэг мэдэж байсан хэрнээ зогсоогоогүй. Бүүр өөрөө даавуугаар хүлж, ороож байгааг нь бичлэгээр үзлээ. Өнөөдөр 10:00 цагаас хойш бичлэг үзэж, хянаж байна. Хүчирхийлэлд өртөөгүй, багшдаа зодуулаагүй хүүхэд алга. Туслах багш нь хүүхдүүдийг байнга нударч, алгадаж, нуруу руу нь цохиж, унтаж байхад нүүр рүү нь алгадаж, татаж босгох, орноос унагах, түлхэж, хүчирхийлдэг байжээ. Үүнээс болоод хүүхдүүд айдастай, багшаасаа зугтаж байгааг бичлэгээр харлаа. Ангийн багш нь Эрдэнэцэцэг “Эмнэлэгт хэвтсэн хойгуур ийм асуудал гарсан байна” гэж хэлж, өөрийгөө өмөөрч байсан. Гэтэл энэ туслах багштайгаа нийлээд ийм зүйл хийж байсан нь камерын бичлэгээр нотлогдсон. Үнэхээр харамсаж, гомдож, хүүхдүүдээ өрөвдөж байна. Эцэг, эхчүүд Баянгол дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж, энэ асуудлыг шалгуулж байна. Нуруу руу нь чанга цохиж, хацар руу нь алгадсан хоёр хүүхдийн сэтгэл зүй, биеийн байдал хүнд байгаа. Бид Хүний эрхийн үндэсний комисс болон Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандана. Туслах багш 14 жил боловсролын салбарт ажилласан гэдэг нь худлаа. Харин 14 жил барилгачин хийсэн хүн байсан нь өнөөдөр тодорхой боллоо. Энэ багшийг харахаар хүүхдүүд айж, уйлдаг. Эцэг, эхчүүд бид холбогдох бүх байгууллагад хандаж, хуулийн хариуцлага хүлээлгэх болно” гэсэн юм.
| 309 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСЛАХ БАГШ Г.ОДОНЧИМЭГ ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ 14 ХОНОГ ЗОДОЖ, ЦОХИЖ, ТАМЛАЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |