Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн туслах багш хоёр настай хүүхдүүдийг зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд ил болоод байна. Тодруулбал, тус цэцэрлэгийн “Бага-А” бүлгийн туслах багш Г.Одончимэг нь хоёр настай хүүхдүүдийг зодож, заримыг нь хүлж, алгадаж, чимхэж байгаа нь камерын бичлэгт үлджээ. Хүүхдийн эх, эцэг гомдол гаргаж, цэцэрлэгийн камерын бичлэгийг шүүснээр эл хэрэг ил боллоо.
Хүүхэд зодсон гэх Г.Одончимэг нь 1970 онд төржээ. Тэрбээр цэцэрлэгийн туслах багшийн 45 хоногийн дамжааг 14 жилийн өмнө төгссөн юм байна. Улмаар цэцэрлэгийн туслах багшаар гурван сар ажиллаад ажлаасаа гарчээ. Түүнээс хойш 14 жил барилгын засал чимэглэл, туслах ажилтнаар ажиллаж байгаад 309 дүгээр цэцэрлэгийн туслахаар багшаар ажилд ороод удаагүй байжээ.
Энэ талаар тус цэцэрлэгийн "Бага А" бүлгийн эцэг, эхчүүдийн өгсөн мэдээллээр “Цэцэрлэгийн туслах багш О нь хүүхдүүдийг ор, хөнжлийн даавуугаар хөдөлгөөнгүй болтол нь ороож, хоёр, гурван цагаар хэвтүүлчихдэг байсан байна. Үүнийг нь ангийн багш н.Эрдэнэцэцэг мэдэж байсан хэрнээ зогсоогоогүй. Бүүр өөрөө даавуугаар хүлж, ороож байгааг нь бичлэгээр үзлээ. Өнөөдөр 10:00 цагаас хойш бичлэг үзэж, хянаж байна. Хүчирхийлэлд өртөөгүй, багшдаа зодуулаагүй хүүхэд алга. Туслах багш нь хүүхдүүдийг байнга нударч, алгадаж, нуруу руу нь цохиж, унтаж байхад нүүр рүү нь алгадаж, татаж босгох, орноос унагах, түлхэж, хүчирхийлдэг байжээ. Үүнээс болоод хүүхдүүд айдастай, багшаасаа зугтаж байгааг бичлэгээр харлаа. Ангийн багш нь Эрдэнэцэцэг “Эмнэлэгт хэвтсэн хойгуур ийм асуудал гарсан байна” гэж хэлж, өөрийгөө өмөөрч байсан. Гэтэл энэ туслах багштайгаа нийлээд ийм зүйл хийж байсан нь камерын бичлэгээр нотлогдсон. Үнэхээр харамсаж, гомдож, хүүхдүүдээ өрөвдөж байна. Эцэг, эхчүүд Баянгол дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж, энэ асуудлыг шалгуулж байна. Нуруу руу нь чанга цохиж, хацар руу нь алгадсан хоёр хүүхдийн сэтгэл зүй, биеийн байдал хүнд байгаа. Бид Хүний эрхийн үндэсний комисс болон Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандана. Туслах багш 14 жил боловсролын салбарт ажилласан гэдэг нь худлаа. Харин 14 жил барилгачин хийсэн хүн байсан нь өнөөдөр тодорхой боллоо. Энэ багшийг харахаар хүүхдүүд айж, уйлдаг. Эцэг, эхчүүд бид холбогдох бүх байгууллагад хандаж, хуулийн хариуцлага хүлээлгэх болно” гэлээ.
| Хоёр настай хүүхдүүдийг цохиж, алгаддаг нь ил болсон туслах багш өмнө нь барилгын туслах ажилтнаар ажиллаж байжээ |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |