Эцэг, эх нь архидан согтуурч, алга болсны улмаас ой дөрвөн сартай хүүхэд осгосон гэх харамсалтай хэрэг гараад байгаа. Одоогийн байдлаар хүүхэд ээжтэйгээ Эх, хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж, хэргийг Баянзүрх, Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.
Ой дөрвөн сартай охин эцэг, эхийн хамт гуравдугаар сарын 14-нд Дархан-Уул аймгаас Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны дугаар тоотод түр хугацаанд иржээ. Осол гуравдугаар сарын 15-16-нд шилжих шөнө болсон байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гуравдугаар сарын 16-ны 08:38 цагийн үед “Ой гарантай хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Уг дуудлагыг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс өгсөн байна.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Охиныг осгосон байдалтай байхад нь эмнэлэгт хүргэсэн юм шиг байна лээ. Ухаангүй, амьсгалахгүй байсан учраас нас барчихсан байж болзошгүй гэх дуудлага өгсөн гэсэн. Тэгээд эмч нар анхан шатны тусламж маш яаралтай үзүүлж, шаардлагатай арга хэмжээг авсан. Охиныг Баянзүрх дүүрэгт гурав хоног эмчлээд Эх нялхас руу шилжүүлсэн байна лээ. Тэнд эмчлүүлээд, биеийн байдал нь дээрдэж байгаа гэсэн” гэлээ.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар “Охины ээж найзуудтайгаа Цэргийн баяр тэмдэглэхээр гэрээс гарсан. Энэ хооронд хүүхэд ээжийгээ хайж, гэрээс гараад осгосон. Эмнэлэгт хүргэгдэхдээ зүрх нь зогссон, осголтын байдалтай байсан. Баянзүрх дүүргийн эмч нар хоёр цаг гаруй иллэг, массаж, эмчилгээ хийж байж охиныг амьдруулсан” гэсэн юм.
Манай сурвалжлах баг өчигдөр 15:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны дугаар хэсгийн дугаар тоотод очлоо. Уг хашаанд гурван айл байх бөгөөд түрээсэлж амьдардаг гэнэ.
Зүүн талын гэрээс 35 орчим насны эмэгтэй гарч ирээд “Хүүхдээ тэврээд ирсэн хүмүүсийг би гэртэй оруулахгүй байсан юм уу. Сайхан сэтгэл гаргасан биш, гай боллоо. Би энэ хашааг гурван хүүхэдтэйгээ хамт түрээсэлж амьдардаг. Энэ асуудлаас болоод хашаанаасаа хөөгдөхөд хүрээд байна. Эцэг, эх нь хүүхдээ хөлдөөчихсөн байхад цагдаа нар намайг шалгаж, байцаагаад байгаад гайхаж байна. Би өчнөөн удаа очиж, мэдүүлэг, тайлбар өглөө. Бүгдийг нь үнэнээр нь хэлсэн. Хөлдсөн гээд байгаа охин тэр өдөр манай гурван хүүхэдтэй хамт гэрт үлдсэн. Тэгээд гараад явчихсан юм байлгүй. Мөн ээж нь гэрийн гадаа байж байсан шүү дээ. Архидан согтуураад алга болчихсон зүйл байхгүй. Хүмүүсийг биднийг элдвээр бичиж, харааж байна. Тэгээд ч тэр өдөр би гэртээ байгаагүй, байхгүй байсан учраас юу болсныг мэдэхгүй. Монголчууд юу болсныг нь мэдэхгүй байж харааж, нийгмээрээ шүүж байна. Одоо охины биеийн байдал дээрдэж байгаа байх. Өнөө, маргаашгүй эмнэлгээс гараад гэр рүүгээ буцна гэсэн. Би ямар ч мэдээлэл өгмөөргүй байна. Тэр эцэг, эхээс нь, цагдаагаас нь тайлбар, ярилцлага ав” хэмээн уурлаж, хаалгаа хаасан юм.
Гэрийн эзэн эмэгтэйг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа аж. Хүүхдийн дэргэд архидан согтуурсан, үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр тайлбар, мэдүүлэг авчээ. Харин хөлдсөн охины аав, ээжийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгаж байна. Гэрийн хаяг нь тус аймагт бүртгэлтэй, тэнд амьдардаг учраас харьяаллын дагуу шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
ОХИНЫГ АВАРСАН ЭМЧ: ХӨЛДӨЖ, ЗҮРХ НЬ ЗОГССОН ОХИН ДАХИН АМЬДАРСАН НЬ ГАЙХАМШИГ
Охиныг аварсан Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч “30 гаруй жил эмчээр ажиллахдаа ийм тохиолдолтой тулгарч байсангүй. Манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн ой дөрвөн сартай хүүхэд хөлдчихсөн, бие нь мод шиг болчихсон байсан. Манай эмч нар сэхээн амьдруулах арга хэмжээг яаралтай авсан. Бид охиныг амьдруулахын тулд нэг цаг орчмын хугацаанд арга хэмжээ авсан ч найдвар харагдаагүй. Тэгээд охины ар гэрийнхэнд ч найдваргүй боллоо гэдгийг анхааруулж хэлсэн. Хоёр цаг орчим арга хэмжээ авсны дараа охины зүрхний цохилт маш бүдэг мэдрэгдэж, амьсгалж эхэлсэн. Охины судас олдсон даруйд шаардлагатай эм, тариаг хийсэн. Энэ бүхэн тийм амархан байгаагүй. Судас нь олдохгүй, амьсгалж эхэлсэн ч буцаад тасалдсан гээд эрсдэл өндөр байсан. Амьсгал, судас жигдрээд эмчилгээ хийсний дараа охин “Мөөмөө идье” гэж хэлсэн.Эмнэлгээс гарахдаа охин “За баяртай” гээд явсан нь сайхан байсан” гэж ярьжээ.
| ОСГОХ ДӨХСӨН ОЙ ДӨРВӨН САРТАЙ ОХИН ЭЭЖТЭЙГЭЭ ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ, ГЭРИЙН ЭЗНИЙГ ШАЛГАЖ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |