Монголчууд “үхэж” байна. Нэг шөнийн дотор хэдэн арваараа үхээд дуусах нь. Утаанаас салах гэхдээ иргэдээ угаартуулж, угаарын хоронд хордуулаад дуусах бололтой, Монгол Улс. Ийм л эмгэнэлтэй хувь заяанд нийслэлчүүд амьдарч, эцэст нь амь тавьж байна.
Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд насанд хүрсэн 10 хүн угаартаж, амиа алдсаныг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өнгөрсөн амралтын өдөр зарлалаа. Ингэхдээ нас барсан иргэд зуухны хаалтаа хаасан, утаа мэдрэгчгүй байсан гэдгийг цохон тэмдэглэж хэлэв. Өөрөөр хэлбэл, иргэд угаартаж нас барсан, гэхдээ өөрсдөө зуухны хаалтаа хаагаад “үхчихсэн” байна гэсэн үг л дээ. Хэн ч, ямар албан тушаалтан сайжруулсан шахмал түлшний талаар дурьдсангүй.
Манай сурвалжлах баг сэрэмжлүүлэг болгох үүднээс уг хэргийн талаар сурвалжиллаа. Ослын газар болох Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо, дугаар гудамж, тоотод очлоо. Байшингийн урд талд сайжруулсан шахмал түлшийг 10 орчим шуудайг овоолсон эзэнгүй айл угтав. Энэ хашаанд уяатай нохойноос өөр амьд амьтан алга.
Хөрш айлын өгсөн мэдээллээр “Осол болсон байшинд эрэгтэй хүн ганцаараа амьдардаг байсан. Урт залгаа байшингийн баруун талыг нь нялх хүүхэдтэй хүн түрээсэлж амьдардаг байсан. Гэрийн эзэн зүүн талын байшиндаа байдаг байсан. Угаартаж, нас барсан шөнө 12 хүн байсан юм билээ. Хоёр хүн нь хэзээ, хэдэн цагт гарч явсныг нь мэдэхгүй. Ямартай ч өглөө болоход 10 угаартаж, бие нь хөшчихсөн байсан гэсэн. Уг айлд энэ хавьд амьдардаг орон гэргүй, архи уудаг хүмүүс цуглардаг байсан. Тэр шөнө архи уусан юм шиг байна лээ. Гэхдээ айлын эзэн эрэгтэй маш цэвэрч, нямбай хүн байсан. Сүүлийн хэдэн жил энэ байшинд ганцаараа амьдарч байгаа. Одоо хашаанд нь уяатай нохой нь л амьд байна. Хажуу байшинг нь түрээслэдэг байсан эмэгтэй тэр өглөө нүүгээд явчихсан. Цагдаа, сэргийлэх ирж амжаагүй байтал хамаг хувцас, ачаагаа машинд ачаад явчихсан. Бодоход тэр эмэгтэй л холбогдох хүмүүст дуудлага өгсөн байх. Бид бол цагдаа, онцгойгийнхон ирэхэд л мэдсэн. Ийм харамсалтай хэрэг гарсанд харамсаж байна” гэсэн юм.

Бид 25-55 насны 10 иргэн угаартаж, нас барсан харамсалтай хэргийн талаар Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны Засаг дарга С.Очироос тодрууллаа.
Тэрбээр “Манай хороонд ганцаараа амьдардаг байсан иргэн хэдэн хүмүүстэй нийлж, архи уугаад салахгүй байсан. Харамсалтай нь, тэд хамт байж байгаад угаартаж, амиа алдчихсан байна. Хэргийн газарт холбогдох байгууллага алба хаагчид ажиллаад явсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас бид мэдээлэл өгөх боломжгүй байна. Нас барсан иргэдийн цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хүргэсэн гэнэ лээ” гэв.
Биднийг очих үед хохирогчийн эгч гэх эмэгтэй хашааны үүдэнд зогсож байсан юм. Тэрбээр “Хүргэн дүү минь угаартаад амиа алдчихлаа. Эхнэр, хүүхэд нь орон нутагт мал маллаж амьдардаг. Түр хугацаанд Улаанбаатар хотод ирээд байсан. Харамсалтай нь, угаартаад амиа алдчихлаа. Бидэнд маш хэцүү байгаа учраас мэдээлэл өгч чадахгүй. Ар гэрийнхэн рүү нь мэдээлэл хүргүүлсэн, удахгүй хотод ирэх байх” гэлээ.
Улаанбаатарын утаа улам бүр өтгөрч, түүхий нүүрс түлж байснаасаа дор үхлийн хөндий болчихлоо. Өнөөдөр Монгол төрийн үйлдвэрлэж байгаа утаагүй шахмал түлш гэгчид монголчууд хэдэн зуугаараа угаартаад хонож байна. Аз нь байвал эмнэлгийн сэхээний тасаг руу, азгүйтвэл цогцос болчихоод моорог руу ачигдах хувь тавиланг өглөө бүр үзэж байна. Утаагүй түлш олон айлыг өнчрүүлж, айдаст автуулж байна. “Хэрэв бид хөөтэй ч гэсэн түүхий нүүрсээ түлээд сууж байсан бол миний аав, ээж, хүү, охин амьд байх байсан” гэх бололд хэчнээн хүн өөрсдийгөө дөнгөлж, гэр хорооллын хаа нэгтээ халаглаж, айдас, түгшүүрт дарагдаж, сайжруулсан түлш гэхээс дагжин чичирч, даарч суугаа бол. Харамсал, харуусал дүүрэн ийм шархиралтыг хэчнээн айл мэдэрсэн бол гэхээс ч зүрх зүсэгдэж байна. Ийм эмгэнэлтэй зовлонг ирээдүйд хэдэн айл үүрч, угаарын хортой хийд хучигдаж, амьдрал нь дуусах бол гэхээс ч бэргэж байна.
.jpg)
Сайжруулсан шахмал түлж эхэлснээс хойш буюу утаагүй болсон гэх сүүлийн таван жилийн хугацаанд хугацаанд улсын хэмжээнд 8390 хүн угаартаж, 166 хүн амиа алдсан гэх тоон мэдээллийг албаны эх сурвалжууд өгөв. Амьд үлдсэн хүмүүсийн хэд нь хөгжлийн бэрхшээлтэй, хүний асаргаанд байгаа нь тодорхойгүй байна. Энэ бол аюулын харангын чанга хэрнээ хатуу дуут дохио. Онц байдал зарлах хэмжээний онц аюултай үзэгдэл. Улаан гэрэл унтрахгүй асаж, түгшүүрийн дуу тасралтгүй чарлаж, ард түмний чихний хэнгэрэг, уушгийг “цоолж” байна. Харин утаанаас ангижуулах бодлого тодорхойлох, улсыг удирдаж байгаа эрх мэдэлтнүүдэд л энэ дуу сонсогдохгүй байгаа нь энэ цагийн утаанаас ч хортой гамшиг болчихоод байна.
Амиа алдсан хүний тоо 166 гэдэг нь зөвхөн цаасан дээр байгаа тоо гэдгийг энд цохож хэлье. Угаарын хий гэж ангилаагүй химийн хордлого гэх нэгдсэн нэр томъёонд багтаасан олон хүний үхэл “нууц” байж болзошгүй.
Монголын төр утаагүй түлш үйлдвэрлэж, тэр түлшнээс гарсан утаанд нь 8390 хүн угаартаж, 166 иргэн амиа алдсан эмгэнэл цаашид хэчнээн жил үргэлжлэхийг, хэдэн мянган хүн амиа алдахыг тааж мэдэхгүй нь. Утаагүй гэх түлшинд угаартсан амь болгоноос уучлал эрье. Улсын нийслэлээ утаанаас нь салгах гэж зүтгэхдээ утаагаа биш, ахмадуудаа, идэр насны залуусаа, ирээдүйд хөтлөх үрсээ угаартуулж хөнөөчихөөд сууж байна шүү дээ. Улстөрчид “Улаанбаатар утаагүй болсныг та, бидний уушги гэрчилнэ” гэж уянгалахдаа улсынхаа хамгийн том үнэт баялгийг хэдэн зуугаар нь үнсэнд “булчихаад” сууж байна. Гэр хороололд олон айлын гэр үүрд эзгүй үлдсэн ч, хэчнээн олон амь угаарын хийнд хордож, амиа алдсан ч Улаанбаатар утаанаасаа салсангүй.
| АРВАН ХҮНИЙ АМИЙГ АРХИ РУУ ЧИХЭЭД, САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХОРЫГ ДАХИАД ДАРАХ УУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |