Монгол Улс дэлбэрэлтийн улмаас долоон хүнээ алдчихсан. “Дүнжингарав”-ын уулзварт гааз тээвэрлэж явсан автомашин зам тээврийн осолд орж, дэлбэрэлт болсон. Дэлбэрэлт болоод хоёр сар болох гэж байгаа хэдий ч галын дүгнэлт гараагүй, буруутай этгээд тогтоогдоогүй, иргэдийн хохирлыг барагдуулаагүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, дэлбэрэлтэд өртөж амиа алдсан долоон хүний дөрвийнх нь ар гэр хөсөр хаягдаж, хүнээ алдсан зовлонгоос гадна сэтгэлийн дарамтад амьдарч байна.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Ослын улмаас 23 том хүн, 17 хүүхдийг нүүлгэж шилжүүлж, зочид буудалд байрлуулсан. Урьдчилсан байдлаар эхний өдөр онцгой байдлын албаны гурван албан хаагч нас барсан. Мөн Түлэнхийн төв, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн 11 том хүн , гурван хүүхдийн биеийн байдал хүнд байна. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд, байгалийн шингэрүүлсэн хий ачиж авсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэхдээ зай анзаарахгүй, давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөс дэлбэрэлт үүссэн гэж дүгнэж байна. Дэлбэрэлтийн улмаас ОБЕГ-ын Баязүрх дүүргийн 63-р ангийн гурван албан хаагч, энэ осолд өртөж, шидэгдсэн ёмкост өртөж, харамсалтайгаар амиа алдлаа. Алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна. Гал түймрийн улмаас 30 автомашин шатаж, сүйдсэн” хэмээн тухайн үед мэдэгдэж байсан билээ.
(2).jpg)
Тэгвэл Онцгойгийн гурван албан хаагчаас гадна осолд өртөж, түлэгдсэн дөрвөн хүн шархаа даалгүй амьсгал хураасан юм. Амиа алдсан онцгойгийн албан хаагчдад улсаас орон сууцны дэмжлэг үзүүлж, ар гэрт нь мөнгөн тусламж үзүүлсэн. Харин харамсалтай нь, амиа алдсан дөрвөн хүний ар гэрт дэмжлэг үзүүлэх нь бүү хэл эмгэнэл илэрхийлсэн ч хүн алга. Тэд хэцүү нөхцөл байдалд амьдарч байгаагаа уламжилж, төрөөс хүн ёсны харилцааг нэхэж, хэвлэлд ярилцлага өгчээ.
Тодруулбал, талийгаач эхнэр С.Батчимэг “Нөхөр маань Дорнод аймаг руу ажлаар явах гээд гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад 10 гаруй минутын дараа танихгүй хүн над руу залгаад “Нөхөр чинь дэлбэрэлтэд өртчихлөө” гэсэн. “Машинаа жолоодож явтал гэнэт өтгөн цагаан манан дунд ороод машин нь унтарчихсан.Гайхаад учраа ололгүй байж байтал дэлбэрэлт болж машинтайгаа шатаж, гал дундаас гүйж гараад галаа унтраах гэж оролдсон” гэж нөхөр маань хэлсэн” гэж ярьжээ.
Тэгвэл иргэн С.Батчимэгтэй адилхан зовлонтой гурван ч гэр бүл байна. Тэд хүнээ алдсан ч хаашаа хандахаа мэдэхгүй, хэн ирж уулзах бол гэж хүлээхээс өөрийг хийж чадахгүй байна. Сантехникийн дуудлагаар ажиллаж байсан эрэгтэй, аавдаа сэлбэг хүргэж өгөхөөр явж байсан 19-хэн настай хүүгийн ар гэр ч ийм байдалтай байгаа юм. Хэн тэдний асуудлыг шийдэх вэ. Монгол хүний амь үнэгүйдсэн үү гэдэг асуулт хариултгүй, анхаарлын тэмдэгтэй байна.
(1)(1).jpg)
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтэд “Дашваанжил” ХХК хариуцлага хүлээх үү, БХЯ-ны Э.Мөнхнаран үүрэх үү гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтооно. Энэ хэрэг дээр 100 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч хохирол ихтэй хэрэг учраас шалгалтын ажиллагаа дуусаагүй байгаа юм. Харин гэр, орон сууц нь шатсан иргэдэд түрээсийн төлбөр олгож, түрээсийн байр руу нүүлгээд байна. Хэргийн гол буруутан тодорхой болоогүй учраас галд өртсөн орон сууцны засварын ажил эхлээгүй байгаа гэнэ.
Уг ослын талаар Шадар сайд С.Амарсайхан өчигдөр мэдээлэхдээ “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан ахуйн хийн дэлбэрлэлтийн асуудлыг шалгаж байна. Хууль хяналтын байгууллага хэргийн газар дээрх шалгалтуудаа хийж дууссан. Одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед автомашин техникийн шаардлага хангасан байсан эсэх, тухайн орчинд ямар стандарт алдагдсан бэ гэдэг дээр хөндлөгийн шинжээчид ажиллаж байна. Харин тухайн байр орон сууцны ашиглалт, галын улмаас уян хатан чанар алдагдсан эсэх дээр Барилга хот байгуулалтын яамныхан мэргэжлийн хүмүүстэй хамтарч шалгалтаа хийж дууссан. ШУТИС-ийн лабораторит армартур, битоны болон бусад хийц бүтээцийн шинжилгээг хийж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өгсөн мэдээллээр 10 хоногийн дотор дүгнэлт гарна гэсэн. Ингээд дөрөвдүгээр сарын 1 гэхэд дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлт гарч дуусна. Засгийн газрар, нийслэлийн төсвөөс дэлбэрэлтэд өртсөн 63 айлын орон сууцыг засварлах хөрөнгийг гаргахаар болсон. Дүгнэлт гараад завсарлах боломжтой бол засна" гэсэн.
Осол болсны дараа “Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Рэнчиндорж, Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ-ын дарга Э.Мөнхнарангаас шинжилгээ авч, 48 цаг цагдан саатуулаад сулласан. Тэр өдрөөс хойш Ч.Рэнчиндорж, Э.Мөнхнаран нарын бараа сураг тасарсан гэж хэлж болно.
.jpg)
Бид Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ-ын дарга Э.Мөнхнарангаас энэ ослын талаар тодруулахад “Саатуулагдаад суллахдаа нууцын баталгаанд гарын үсэг зуруулсан. Ийм учраас осолтой холбоотой мэдээллийг хэнд ч ярьж, хэлж болохгүй байна. Мөн өөр хувийн зүйлийг ч ярих боломжгүй. Хүлээлтийн байдалтай байна” гэсэн юм.
Харин Э.Мөнхнаранг ажлаас нь түр хугацаанд чөлөөлжээ. Энэ талаар салбар хариуцсан сайд Г.Сайханбаяраас тодруулахад “Дотоод хяналт, шалгалтаар шалгаад, Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ-ын дарга Э.Мөнхнаранг ажлаас нь түр түдгэлзүүлсэн байгаа. Хууль хяналтын байгууллагад шалгагдаад, буруутай эсэх нь тодорхой болно. Э.Мөнхнарангийн орны үүрэг гүйцэтгэгчийг томилчихсон байгаа. Манайхаас шаардлагатай арга хэмжээг авч, шийдвэрлэсэн. Мөн Э.Мөнхнарангийн унаж явсан автомашин яамны нэр дээр биш, Барилга захиалагчийн албаны харьяанд бүртгэлтэй байдаг. Барилга захиалагчийн алба гэдэг нь албаны хэрэгцээнд баригдаж байгаа барилга, байшинд хяналт тавих, захиалга өгөх үүрэг гүйцэтгэнэ. Осол болдог өдөр Э.Мөнхнаран Төв аймагт баригдаж байгаа барилгын явцтай танилцаад, буцаж явсан юм билээ. Албан ажлаар ажиллаад, гэр рүүгээ харьж явахдаа ийм осолд өртсөн гэдэг мэдээлэл өгсөн” гэсэн юм.
Харин бид осолд орсон “Дашваанжил ХХК-ийн жолоочтой холбогдох гэсэн боловч түүний утас холбогдсонгүй. Мөн хаана байгаа, хэрхэж байгаа тодорхой мэдээлэл алга.
| “Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтэд “Дашваанжил” ХХК хариуцлага хүлээх үү, БХЯ-ны Э.Мөнхнаран үүрэх үү |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |