Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын зургадугаар багийн иргэн худгийн мөс цоолох зорилгоор гэрийнхээ ойролцоох төмрийн хог дээрээс халуун савны хэмжээтэй төмөр олж, гогцоо гагнуултал, дэлбэрч, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн дэлбэрэлтийн улмаас гурван иргэн шархдаж, гагнуурчны биеийн байдал хүнд байгаа гэх мэдээлэл бий. Тухайн үед чухам юу болсон талаар талийгаачийн эхнэр Ч.Сарантуяагаас тодрууллаа.
-Танай гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье. Гэр бүлийнх нь хүн ямар төмөр гагнуулахаар явсан юм бэ. Тухайн үед та хамт байсан уу?
-Манай гэрийн ойролцоо төмрийн хог хаядаг цэг байдаг юм. Хэрэглэхгүй төмрүүдээ аваачиж хаядаг гэсэн үг. Миний мэдэхээр хоёр жилийн өмнөөс халуун савны хэмжээтэй нэлээд хүнд төмөр хогийн цэг дээр байдаг байсан. Нэг өдөр талийгаач минь “Энэ төмрөөр худгийн мөс цоолбол болох юм байна. Сум орохоороо гогцоо гагнуулна” гэж ярьж байсан. Тэгээд энэ сарын 6-ны өдөр сумын төв орж нөгөө төмрөө гагнуултал гэнэт түс, тас хийх дэлбэрэх чимээ гарсан. Тэр үед би гагнуурчин айлын хашааны гадна машиндаа сууж байсан юм. Чимээ гараад хар утаа суунаглаад байхаар нь очтол хоёр хүн хажуугаараа болчихсон байсны нэг нь манай нөхөр байсан. Тэгээд манай хүний гэдсэнд сум зоогдчихсон, цус алдаж байсан.

-Тэр сумыг хаанаас, хэн авчирч төмрийн хог дээр хаясныг нь та мэдэх үү. Хэзээнээс хойш байсан бэ?
-Хаанаас, хэн авчирч хаясныг нь мэдэхгүй. Хоёр жилийн өмнө л хогийн цэг дээр байдаг байсныг нь санаад байгаа юм. Халуун савны хэмжээтэй том болохоор танкны сум байсан болов уу гэж бодож байгаа. Энэ талаар цагдаагийн байгууллагынхан ч мөн шалгаж байгаа.
-Талийгаачид задлан шинжилгээ хийсэн үү. Цагдаа нар таниас байцаалт авсан уу?
-Аймгаас цагдаа нар болон шүүх шинжилгээний байгууллагынхан ирсэн. Бидний зөвшөөрөлгүй талийгаачид задлан шинжилгээ хийчихсэн. Уг нь би “Шалтгаан нь тодорхой юм чинь дахин сэгчүүлмээргүй байна гэж хэлсэн. Гэтэл эмнэлэгийн байгууллагынхан задлан шинжилгээ хийх шаардлагатай гэсэн. Шинжилгээний хариу нь сарын дараа гарна гэсэн.Одоо морогт цогцос нь байгаа. Цагдаа нар надаас хэд хэдэн удаа байцаалт авсан. Мөн төмөр байсан газар ирж дэлбэрэх магадлалтай төмөр, сум байна уу гэж шалгасан.Тэгээд талийгаачийн нас барсны гэрчилгээг олгохдоо “Дэлбэрэлтэд өртсөн” хэмээн тодорхойлсон байсан.
-Танайх ам бүл хэдүүлээ вэ. Энэ жил өвөлжөөн дээрээ өвөлжсөн үү?
-Манайх ам бүл гурвуулаа. Сургуулийн насны нэг хүүхэдтэй. Энэ жил манайх өвөлжөөн дээрээ өвөлжсөн.
-Цагдаагийн байгууллагынхан хэргийг хэрхэн шалгаж байгаа вэ?
-Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас дэлбэрсэн төмөр биет юу байсныг тогтоохоор ажиллаж байгаа.
-Дэлбэрэлтэд өртсөн гурван хүний биеийн байдал ямар байгаа вэ. Та холбоо барьж амжсан уу?
-Хоёрынх нь биеийн байдал хэвийн байгаа гэсэн. Гагнуурчин нэлээд хүнд шархдсан учир төв газрын эмнэлэг бараадсан сураг дуулдсан. Би тэднийхэнтэй ярьж амжаагүй л байна. Ярина гэж бодож байгаа. Дэлбэрэлтэд өртсөн нэг хүн нь хуруугаа тайруулсан гэсэн. Гэнэтийн аюултай осол болж, бидэнд хүндээр тусаад хэцүү байна.
| ТАЛИЙГААЧИЙН ЭХНЭР: ХЭЭРЭЭС ОЛСОН ТӨМРӨӨР ХУДГИЙН МӨС ЦООЛОХ БАГАЖ ХИЙХ ГЭЭД ГАГНУУР ХИЙСЭН ЮМ. ГЭТЭЛ БАЙЛДААНЫ СУМ ТААРЧ, ДЭЛБЭРЭЭД АМИА АЛДЧИХЛАА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |