Ерөнхий сайд асан М.Энхсайханы төрсөн дүү М.Чаминцэцэгийн хүү О.Эрдэнэсайханыг эрэн сурвалжилж эхэлжээ. Тодруулбал, түүнийг залилангийн хэрэгт шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Ерөнхий сайд асан М.Энхсайханы төрсөн дүү М.Чаминцэцэг нь БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Тэрбээр хэдхэн сар төрийн яаманд ажиллахдаа ямар ч үндэслэлгүйгээр хэдэн арван хүнийг ажлаас нь халж, "өөрийн" танил тал, хамаатан садныхаа хүмүүсийг оронд нь томилж, эрх мэдлээ ашиглаад, сайд ахынхаа буянд “сагсуурч” явлаа. Төд удалгүй даргын сэнтийгээс буусан. Гэхдээ тэр хоосон буугаагүй бололтой. Хүүгийнхээ нэр дээр Дархан цаазат Богдхан уулын Нүхтийн аманд газар эзэмшүүлжээ. Эсвэл Ерөнхий сайд асан М.Энхсайхан төрсөн дүүгийнхээ хэдэн хүүхдэд хаа сайгүй газар олгож, дураар нь дургиулсан байж мэдэх юм.
М.Чаминцэцэгийн хүү О.Эрдэнэсайхан гэж байдаг юм байна. О.Эрдэнэсайхан Нүхтийн аманд дөрвөн айлын хаус барьж, иргэдэд худалдаж эхэлжээ.Ингэхдээ “Урьдчилгаагаа өгчих, зээлийг чинь танил талаараа шийдүүлээд өгнө” гээд өдөр, шөнөгүй ятгадаг гэнэ. Эцэс сүүлд нь, иргэнээс урьдчилгааг нь авч, хаусандаа оруулаад, зээлийг нь бүтээж өгөхгүй ор сураггүй алга болчихсон талаар иргэн мэдээлж байна.
О.Эрдэнэсайханд залилуулсан иргэн хууль хяналтын байгууллагад хандаж, шалгаж өгөхийг хүсчээ. Харамсалтай нь, О.Эрдэнэсайхан иргэний үнэмлэхний хаяг буюу оршин суугаа хаягтаа байхгүй, зугтжээ. Түүнийг оршин суугаа газраасаа оргон зайлсан хэмээн хууль үзэж, эрэн сурвалжилж эхэлсэн байна. О.Эрдэнэсайханыг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр өнгөрсөн нэгдүгээр сард гарчээ.
Бид эх сурвалжтай холбогдож, дараах мэдээллийг авлаа. Тэрбээр жилийн өмнө О.Эрдэнэсайханд 115 сая төгрөгөө өгчээ.
-Та хэрхэн хохирсон талаараа мэдээлэл өгөхгүй юу?
-Жил гаруйн хугацааны өмнө О.Эрдэнэсайхан надад хаус зарахаар худалдах, худалдан авалтын гэрээ хийсэн. Надад урьдчилгаа төлбөрөө өгчихвөл үлдэгдлийг нь зээлээр шийдэж өгнө гэж хэлсэн. Ингэхдээ өөрт нь таньдаг хүн байгаа, зээлийг нь ямар ч асуудалгүй бүтээж өгнө гэж хэлсэн. Би итгээд, худалдах, худалдан авалтын гэрээ хийж, урьдчилгаа төлбөр болох 115 сая төгрөгийг шилжүүлсэн. Угтаа надад зарах гэж байсан хаус нь 300 гаруй сая төгрөгийн үнэтэй. Үлдэгдэл 200 гаруй сая төгрөгийг нь банкны зээлээр авч болно гэж итгээд би байр, машинаа зараад, урьдчилгаа өгсөн. Би урьдчилгаа төлбөрөө шилжүүлчихээд, ашиглалтад орсон хаусанд нь нүүж очсон. Тэгээд зээлээ хөөцөлдөөд, банкиар явсан. Надад зээл олгох эрх үүсээд байгаа хэрнээ зээл минь гарахгүй бүтэн жил тойрлоо. Нөгөө талын хүмүүс зээл гараагүй байна л гээд хүлээлгээд байсан. Тэгээд банкан дээр яваад очтол газар эзэмших зөвшөөрөл нь дууссан газарт хаусаа барьчихсан байсан юм билээ. Тэгээд бичиг баримтын асуудалтай, зөвшөөрөлгүй газар дээр баригдсан хаус учраас зээл гарах боломжгүй гэсэн. Ингээд л хохирчихоод байна даа.
-Газар нь О.Эрдэнэсайханы нэр дээр биш юм уу?
-Уг нь О.Эрдэнэсайханы нэр дээр бүртгэлтэй байсан юм билээ. Тэгээд газар эзэмших хугацаа нь дуусчихсан гэсэн үг. Тусгай хамгаалалттай газар учраас өмчлөх эрхгүй, зөвхөн эзэмших эрхтэй. О.Эрдэнэсайхан газрын хугацаа нь дуусаад, зээл олгохгүй гэдгийг мэдсээр байж миний мөнгийг залилсан гэж хардаж байгаа.
-Газрын зөвшөөрлөө сунгуулах боломжгүй юм уу?
-Угтаа газрын зөвшөөрлөө сунгаад, бичиг, баримтын асуудалгүй болчихвол надад зээл гарна. Би урьдчилгаа төлбөрөө авахгүйгээр зээлээ аваад, үлдэгдэл мөнгөө өгөөд, хаусаа нэр дээрээ шилжүүлчихэд асуудалгүй. Даанч О.Эрдэнэсайхан газрын эрхээ сунгаж өгөхгүй, чадахгүй байгаа. Ямар шалтгаантай гэдгийг нь мэдэхгүй байна. Үнэхээр арга барж, хууль хяналтын байгууллагаар яваад ч тусыг эс олж байна.
-Баригдчихсан хаус юм байна шүү дээ. Худалдан авалтын гэрээ хийчихээд хаусандаа та амьдарч байсан юм уу?
-Тийм ээ, орох оронгоо зарчихсан хүмүүс чинь худалдаж авах гэжгаа байгаа шинэ байсандаа гүүж очих нь зүйн ёсны хэрэг биз. Тэгээд зээл гарах нь тодорхой гэж бодоод нүүгээд очсон. Жилийн дараа зээл гарах боломжгүй гэдгийг мэдээд нүүсэн.
-Таныг хауснаасаа хөөсөн юм уу?
-О.Эрдэнэсайханы ээж нь Ерөнхий сайд асан М.Энхсайханы төрсөн дүү шүү дээ. Тэр эмэгтэй бидэнтэй уулзсан. Биднийг урьдчилгаа төлбөрөө буцааж авъя гэхээр жил амьдарсан хугацааны чинь түрээс гээд байдаг. Тэгээд бидний мөнгийг буцааж өгч чадахгүй гэсэн. Нэгэнт бичиг баримтын зөрчилтэй газар дээр баригдсан учраас зээл гарахгүй нь тодорхой. Тэнд амьдраад байвал түрээсэнд суутгана гэж бодоод бид өнгөрсөн есдүгээр сард хаусыг нь суллаж өгсөн. Тэрнээс хойш бидэнтэй уулзахгүй, зугтаад алга болсон. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа.
| ЕРӨНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАНЫ ДҮҮ НАР “НҮХТЭД ХАУС ЗАРНА” ХЭМЭЭН ИРГЭНИЙГ ЗАЛИЛААД, ЗУГТСАН УЧИР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ЭХЭЛЖЭЭ |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |