Увс аймгийн Хяргас сумын удирдлагууд эмнэлгийн эмч Б-г дуудлагад авч яваад хээр орхисон. Эмч ганцаар алхсаар сүлжээтэй газар олж, гэрийнхэндээ мэдэгдэн авхуулсан байна. Тус нутагт цас ихтэй. -25 хэмийн хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа. Тиймээс сумын удирдлагууд эмчээ хээр орхисноо нууцалж байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тухайн үед чухам юу болсон талаар Хяргас сумын Засаг дарга Х.Дашзэвэгээс тодрууллаа.
-Хяргас сумын удирдлагууд дуудлагад хамт явсан эмчээ хээр орхисон гэх мэдээлэл бий. Тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгч болох уу?
-Хоёрдугаар сарын 28-нд аймгийн төвөөс 150 боодол өвс манай суманд ирсэн юм. Сумын удирдлагууд өвсөө амдаж аваад малчдад тараахаар хөдөө явах гэж байтал багийн эмч Б сумын төвөөс 16 километрийн зайтай айлаас хүүхдийн дуудлага ирсэн. Та бүхэнтэй хамт явж болох уу. Буцах унаагаа би зохицуулчихсан байгаа хэмээн гуйсан юм. Би Засаг дарга болохоосоо өмнө эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан болохоор мөн хүүхдийн дуудлага ирсэн гэхээр нь эмчийг хамт явахыг зөвшөөрсөн юм. сумын төвөөс гараад 16 километр явж байтал дуудлага өгсөн айлын эзэн хөтөлгөө морьтой эмчийг тосож авсан юм. Гэрээсээ 500 метрийн зайтай эмчийг авсан гэсэн үг. Тухайн айл харагдаж байсан. Тухайн хүнд бид эмчийг маань сайн авч яваарай хэмээн захиж, хүлээлгэж өгсөн. Ямар ч монгол хүнд өөрийнхөө эхнэр шиг, охин шиг эмэгтэй хүнийг өвлийн хүйтэнд хээр орхиж явахгүй шүү дээ.
-Тухайн үед эмч яагаад танай машинд дайгдаж явсан юм бэ. Эмнэлэгийн машинаараа явах боломжгүй байсан уу?
-Манай сумын эмнэлэг түргэний хоёр машинтай. Хоёулаа ажлаар явчихсан байсан юм билээ. Тэгээд хүүхэд халуураад байна гэх дуудлага ирсэн болохоор эмч унаа хайж, Захиргаагаар явахад нь бид таарсан гэсэн үг. Мөн сумын төвөөс ойрхон айлаас дуудлага ирсэн учир эмч явъя гэж шийдсэн юм билээ.
-Буцахдаа яаж явах тухайгаа та бүхэнд ярьсан уу. Сүлжээтэй газар олж байж л гэрийнхэндээ мэдэгдсэн гэсэн?
-Буцахдаа нөхрөөрөө авхуулна гэдгээ хэлчихсэн байгаа гэсэн учир бид санаа зовоогүй. Гэтэл эмчийн хадам ээж бидний дунд болсон явдлыг буруу ойлгож, олон нийтийн сүлжээнд сумын удирдлагууд эмчээ хээр орхиж явсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршуулчихсан байсан. Түүнээс болоод сумын нэр хүнддэд муугаар нөлөөлж байна. Манай сум онцгой байдал зарлачихсан Улаанбаатар дахь орон нутгийн удирдлагууд малчдад туслах хандив цуглуулж байгаа. Тэр ажил хүртэл дээрх асуудлаас болж царцах вий гэж бодож байна.
-Сумын удирдлагууд согтуу байсан учир эмчтэйгээ муудалцаж, хээр орхисон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Зуданд 200-300 малаа алдчихсан малчдад туслахаар яваа бид яаж согтуу байх билээ дээ. Малчид тун хүнд байгаа. Сумынхаа иргэдтэй хамтарч 30 цаг цас ухаж, зам гараад хөдөөнөөс иртэл худал мэдээлэл тарчихсан байсанд үнэндээ гайхсан бас гомдсон. Биднийг согтуу байгаагүй, эмчээ хээр орхиогүй гэдгийг олон хүн нотлох байх" гэсэн юм.
Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл байршуулсан гэх эмчийн хадам ээж Д.Өнөрбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Та сумын удирдлагууд эмчээ хээр орхисон гэх мэдээлийг олон нийтийн сүлжээнд байршуулаад устгачихсан байсан?
-Манай бэр багийн эмчээр ажилладаг. эмнэлгийн хоёр машин дуудлагад явчихсан эзэнгүй байхад нь манай бэр унаа олоод дуудлагад явчихсан байсан. Тэгээд сүлжээтэй газраас бид нар руу ярьж авхуулна гэж байсан юм. Тэр хэлснээрээ бидэн рүү ярьсан. Бид гурвуулаа түүнийг очиж авсан. Машин цасанд суусан бухимдалтай байсан учир сумын удирдалагууд эмчээ хээр орхисон гэх утгатай юм биччихсэн юм. Түүнийг харсан хүүхдүүд минь "Ингэж бичиж болохгүй. Намайг хөдөө орхиогүй. Харин ч миний ажлыг бүтээж өгсөн" гэж тайлбарласан болохоор нь би удахгүй устгачихсан юм. Гэтэл олон нийтийн сүлжээгээр Хяргас сумын удирдлагууд эмчээ хээр орхижээ гэх мэдээлэл янз бүрээр цацагдсан байсан.
-Таны буруу ойлголтоос болж олон нийтэд худал мэдээлэл тарсан юм байна. Та үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Тийм ээ. Миний алдаанаас болоод худал мэдээлэл олон мэдээлэл олон нийтэд хүрсэнд би харамсаж байгаа. Сумын удирдалгууд эмчээ хээр орхиогүй. Гуйлтынх нь дагуу хүрэх газар нь хүргэж өгөөд, дуудлага өгсөн хүнд хүлээлгэж өгөөд өөрсдийнхөө зорьсон ажилдаа явсан байсан. Түүнийг нь би буруу ойлгож, стресстэй байхдаа олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасандаа гэмшиж байна.
| ХЯРГАС СУМЫН УДИРДЛАГУУД ДУУДЛАГАД ХАМТ ЯВСАН ЭМЧЭЭ ХЭЭР ОРХИСОН ГЭХ МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР... |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |