Орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, хэд хэдэн хүн хүнд бэртжээ. Тодруулбал, Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан хүн тээврийн автобус шатахуун ачсан том оврын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Осолд өртсөн автобус нь “Энержи ресурс” компанийн уурхайчдыг тээвэрлэж яваад, “Петровис” компанийн шатахуун тээврийн машинтай мөргөлджээ. Энэ талаар дараах мэдээллийг сэрэмжлүүлэг болгох үүднээс бэлтгэлээ.
Уг осол хоёрдугаар сарын 16-нд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын ойролцоо болжээ. Осолтой холбоотой дуудлага, мэдээлэл хоёрдугаар сарын 05:00 цагийн үед цагдаагийн байгууллагат ирсэн гэнэ. Өмнөговь аймгийн цагдаагийн газраас шуурхай бүлэг гарч, ослын газарт ажилласан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр “Цогт-Овоо сумын ойролцоо зорчиж явахад уг осол болсон. Уг хэсэгт автозам халтиргаа ихтэй, толио үүсчихсэн байсан. Үүнээс улбаатайгаар зам тээврийн ноцтой осол гарсан гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар осол юунаас болсон, аль жолооч нь буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Азаар хүний амь эрсдээгүй нь сайн хэрэг болсон ч олон уурхайчин бэртэж, гэмтсэнд харамсаж байна. Осолд өртсөн уурхайчид нь гэртээ амарчихаад, ажилдаа гарч явсан” гэсэн юм.
Өмнөговь аймгийн нутагт осолд орсон “Энержи ресурс” компанийн ажилтнуудыг тээвэрлэж явсан автобус нь “Шүүт трейд” ХХК-ийн автобус байжээ. “Шүүт трейд” ХХК нь “Энержи ресурс” компанийн тээврийг хариуцаж ажилладаг аж. Тодруулбал, уурхайн тээвэр болон уурхайчдыг зөөх, тээвэрлэх ажиллагааг бүрэн хариуцдаг гэсэн үг.
“Шүүт трейд” компанийг судалж үзвэл, 2018 оны арваннэгдүгээр сарын 5-нд Цэнд-Аюушийн Амартүвшин гэх хүний нэр үүсгэн байгуулагджээ. Улаанбаатар, Баянгол, 1-р хороо, 2 хороолол, 67-56 тоот хаяг дээр Автомашинаар ачаа тээвэрлэх, Хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, Автомашины сэлбэг эд ангийн худалдаа, Гэрээгээр зорчигч тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөө авсан байна. Одоогоор тус компанийн гүйцэтгэх захирлаар Цэцгээгийн Жамъянсүрэн ажилладаг ажээ.
Бид уг ослын талаар хэчнээн хүн бэртгэж, гэмтсэн талаар “Шүүт трейд” компанийн ажилтан руу холбогдож тодруулсан юм.
Тэрбээр “Манай компанийн автобус осолд өртсөн нь үнэн. Одоогийн осол юунаас болсон, хэн буруутай гэдэг нь тодорхойгүй байна. Ослын улмаас ямартай ч хүний амь нас эрсдээгүй. Харин ослын улмаас бэртэж, гэмтсэн хоёр хүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэсэн. Нэг хүний гар хугарч, өөр нэг хүний хөл нь гэмтсэн гэдэг мэдээлэл авсан. Бусдаар өөр хүн бэртэж, гэмтсэн талаар мэдээлэл байхгүй. Бид яг ослын газарт байгаагүй учраас нарийн мэдээлэл аваагүй байна. Автобусны жолооч манайд олон жил ажиллаж байгаа туршлагатай. Жолоочийг замд гарахад байнга хянаж байдаг учраас манай жолооч хурд хэтрүүлэх боломж байхгүй. Осол гарсан өдөр ч хурд хэтрүүлээгүй” гэлээ.
Автобусны компанийн өгч буй мэдээллээр жолооч нь хурд хэтрүүлээгүй, дүрэм зөрчөөгүй гэнэ. Тэгвэл осолд өртсөн “Петровис” компанийн жолооч хэрхсэн гэдэг нь тодорхойгүй байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Шатахуун тээврийн автомашины чиргүүл хэсэг нь салж унасан байсан. Замын хажуу руу унаад гол төмөр нь гараад ирчихсэн байсан. Тэгээд чиргүүлийн гол төмөр нь салж унаад, автобусны урд хэсэг рүү шигдээд орсон байсан. Автобусны урд хэсэгт сууж явсан зорчигчид гэмтэж, бэртсэн. Азаар "Петровис" компанийн шатахуун тээврийн машин ачаагаа буулгаад, хүлээлгэж өгөөд буцаж явсан юм билээ” гэлээ.
Бид энэ талаар “Петровис” компанийн холбогдох албан тушаалтнаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Тодруулбал, Өмнөговь аймгийн салбар хариуцсан удирдах албан тушаалтнууд эзгүй байлаа.
Харин бид уг ослын талаарх мэдээллийг хамгийн анх цахим сүлжээнд оруулсан Геологи, уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбоо НҮТББ-ын тэргүүн Б.Ононхангайгаас дараах мэдээллийг тодруулсан юм.
Б.Ононхангай “Хоёрдугаар сарын 16-ны 05:30 цагийн үед уурхайчдаас надад мэдээлэл ирсэн. Осол болж, олон хүн гэмтсэн, автобусны жолооч хурд хэтрүүлсэн гэдэг чат болон зурган мэдээлэл ирсэн. Ослын улмаас зургаан уурхайчин бэртэж, гэмтсэн юм билээ. Засварчин, гагнуурчин зэрэг уурхайчин гэмтсэн гэсэн. Харамсалтай нь, ил харагдах гэмтэлтэй хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Бусад зорчиж явсан уурхайчдаас аман байдлаар эрүүл мэндийн үзлэг авч, ажилд нь гаргасан байна лээ. Эхний байдлаар хүмүүс мэдэгдэх гэмтэл, шарх байхгүй учраас “Зүгээр, өвдсөн зүйл байхгүй” гэж хариулаал ажилдаа орцгоосон гэсэн. Зам тээврийн ослын хор уршиг чинь хожим илэрдэг. Гэтэл “Энержи ресурс” компанийнхан ажилтнуудаа эмчийн үзлэгт хамруулахгүй, ажилд нь гаргасанд гайхаж байна. Уурхайчид компанидаа хэлж чадахгүй ч толгой нь өвдөж, дотор нь муухайрсан тохиолдол байгаа юм билээ” гэв.
| “Энержи ресурс” компанийн ажилтнуудыг тээвэрлэж явсан автобус “Петровис”-ийн шатахуун ачсан машинтай мөргөлдөж, зургаан уурхайчин хүнд гэмтсэн хэргийн мөрөөр... |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |