Дэлбэрэлтэд өртсөн таван хүн амиа алдаж, 60 айл орох оронгүй, унах унаагүй, өмсөх хувцасгүй гашуун өдрүүд өнгөрч байна, нийслэлд. Нүцгэн шахуу хүүхдээ тэврээд, гэрээсээ гарсан иргэд буудлын өрөөнд хоног төөрүүлж, түрээсийн байр хайсаар өдөр, хоногийг өнгөрөөж байна.
Тодруулбал, нэгдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Харамсалтай нь, ослын улмаас орон сууц, автомашин шатаж, галыг унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын гурван албан хаагч газар дээрээ нас барж, 10 гаруй эмнэлэгт хүргэгдсэн юм. Түлэгдсэн хүмүүсийн биеийн байдал хүнд, Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байна. Харамсалтай нь, галд өртөж, эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүн шархаа даалгүй амиа алдаад байна. Тодруулбал, 60-95 хувийн түлэгдэлтэй байсан 19, 51 настай эрэгтэй амиа алджээ. Талийгаачид гал гарах үед замын ойролцоо явж байсан бөгөөд сантехникийн ажлаар дуудлагаар явж байжээ. Тэгвэл нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.

115 МӨРДӨГЧ ОСЛЫН ШАЛТГААНЫГ ОЛОХООР АЖИЛЛАЖ БАЙНА
Улсын ерөнхий прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын хэрэгт Ажлын хэсэг байгуулаад байна. Тус Ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Галын дүгнэлт хоёрдугаар сарын эхний долоо хоногт гарна. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ ослын учир шалтгааныг хурдан хугацаанд тогтоох, шалгах чиглэл ирсэн юм билээ. Өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа учраас буруутай этгээдийг тогтоож, иргэдийг хохиролыг барагдуулна” гэлээ.
“ДААТГАЛГҮЙ МАШИНУУДЫН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХГҮЙ”
Галын улмаас 30 гаруй машин шатаж, дэлбэрэлтэд өртсөн. Иргэдийн хохиролыг барагдуулсан эсэх талаар гурван жолоочтой холбогдож, тодрууллаа.

Жолооч Р: Миний машин шатсан барилгын доод талын зогсоолд байсан. Зөвхөн төмөр нь л үлдэж, хогийн цэгт тушаахаар болсон. Тээврийн хэрэгслийн даатгалгүй, зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалтай байсан. Ийм учраас даатгалаас ямар ч төлбөр орж ирэхгүй гэсэн үг. Иргэдэд төрөөс түрээсийн байрны мөнгө олгож байгаа шүү дээ. Харин бидний машинд нөхөн төлбөр олгох боломжгүй гэж байна лээ. Зөвхөн буруутай этгээд нь тогтоогдож байж төлбөрийг тэр талаас гаргуулна гэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа хэдий хэр хугацаанд үргэлжилэхийг бид мэдэхгүй. Тэгэхээр машингүй хэдэн сар, бүр хэдэн жил болж магадгүй байна. Хурдан шийдээд өгөөсэй л гэж залбирч байна. Миний машин Mercedes-Benz загварын машин байгаа. Үнэлгээ нь 50 сая төгрөг.
Жолооч Б: Миний машины үнэлгээ 27 сая төгрөг. Би “Приус-30” маркийн автобус машин аваад удаагүй байсан. Тээврийн хэрэгслийн даатгал байхгүй учраас надад төрөөс болон даатгалаас ямар ч нөхөн төлбөр ирэхгүй юм билээ. Тээврийн хэрэгслийн даатгалтай байсан машинуудын эзэнд нөхөн төлбөр олгосон байна лээ. Үлдсэн хэд нь зөвхөн буруутай этгээдийг хүлээхээс өөр сонголтгүй. Буруутай нь тогтоогдсон жолооч төлбөрийн чадваргүй бол бидний эд хөрөнгийг төлж өгч чадахгүй ч байж мэднэ. Үнэхээр гайхаж байна. Өөрсдөө амьд гарсандаа баярлаж байгаа ч эд хөрөнгөөрөө хохироод хэцүү байна. Бидний асуудлыг хурдан шийдээд өгөөсэй.
.jpg)
Жолооч С: Тээврийн хэрэгслийн даатгалгүй жолоочид хохирч байна. Үнэндээ байрны зээл, хэрэглээний зээлтэй хүмүүс машинаа 300, 400 мянган төгрөгөөр жил бүр даатгаад байж чадахгүй шүү дээ. Гэхдээ Монголын нөхцөлд даатгуулахаас өөр ямар ч сонголтгүй байна. Хэзээ л бол хэзээ аюул аваар тулгарна, эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээрээ хохирч болохыг харлаа. Бидний төлбөрийг хурдан шийдэж өгөөсэй л гэж хүсэж байна.
ГАЛД ӨРТСӨН БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД: ЕСДҮГЭЭР САР ХҮРТЭЛ ТҮРЭЭСИЙН БАЙРАНД АМЬДРАХ ГЭРЭЭ ХИЙСЭН
Бид үргэлжлүүлэн галд өртсөн орон сууцны оршин суугчидтай холбогдлоо.
“Эдү апарт” хотхоны оршин суугч Э: Манай байр ипотекийн зээлтэй байсан. Өөрөөр хэлбэл, зээлээр авсан учир даатгалын компаниар жил бүр даатгуулдаг байсан гэсэн. Манай байр “Хаан” даатгалд даатгуулсан байсан юм. Үнэлгээний компаниас хүмүүс ирээд, уулзаад явсан. Хачирхалтай, үнэлгээний газар болон даатгалын ажилтнууд “Обой, шал чинь шатаагүй байна” гээд үнэлгээгээ багасгаж байгаа юм шиг байна лээ. Гэхдээ хөө тортог болсон шүү дээ. Биднийг толбо болсон обойгоо угаагаад, шалаа зүлгээд амьдарч болно гэж байх шиг байна. Бид гэнэтийн осол, аваараас л урьдчилан сэргийлж өчнөөн мөнгө төлж, орон сууцаа даатгаж байгаа шүү дээ. Гэтэл урдаас тийм зүйл яриад байж байгаа нь бухимдал төрүүлж байна. Одоогоор даатгалаас мөнгө төгрөг тушаасан, олгосон зүйл алга. Бид энэ сарынхаа ипотекийн зээлээ төлөөд л байж байна. Дараа сарынхыг ч бас төлөх бололтой. Үнэлгээ хийдэг хүмүүс сэтгэлтэй байгаасай. Хэдийгээр тавилга, эд хогшил маань бүрэн шатаагүй ч хүн амьдархааргүй болсон гэдгийг харж байгаа шүү дээ. Гэтэл “энэ чинь бүтэн байна, тэр чинь болж байна” гэх юм.
“Эдү апарт” хотхоны оршин суугч Д: Төртэй хийх түрээсийн гэрээгээ хийсэн. Мөнгө нь орж ирээгүй байгаа учраас түрээслэх байр олоогүй байна. Хэрэв мөнгө нь ороод ирвэл түрээсийн байр хайна. Хүүхдүүд маань Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургуульд явдаг учраас энэ хавьдаа байр түрээсэлнэ. Бид ирэх есдүгээр сар хүртэл түрээсийн байранд амьдрах гэрээ хийсэн. Одоогоор түрээсийн мөнгө ороогүй учраас ах, дүүгийнхээрээ амьдарч байна. Удахгүй, өнөө, маргаашгүй л мөнгө нь орно гэж хэлсэн.

“Эдү апарт” хотхоны оршин суугч Р: Улсын онцгой комисс, Барилга хот, байгуулалтын сайдын шийдвэрээр 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан гэсэн. Ажлын хэсэгт контор, цахилгаан, Барилгын хөгжлийн төв гээд мэргэжлийн хүмүүс багтсан. Ажлын хэсгийн гишүүд манай шатсан байранд хоёрдугаар сарын 1, 2-нд ирж ажиллана гэсэн. Энэ үеэр галд өртсөн айлуудын эзэдтэй уулзаж, манай байрны нөхцөл байдлыг дүгнэнэ гэж байгаа. Энэ Ажлын хэсгийн дүгнэлтээс айлуудын хохирлын хэмжээ, байрны засварын үнэлгээ гарах юм билээ. Манайх одоогоор аавындаа амьдарч байгаа. Буудлын өрөөнд тохь муутай, хүүхдүүд зутраад байгаа учраас энд ирсэн. Зочид буудалд цөөн тооны хүн амьдарч байгаа. Бүгд түрээсийн гэрээ хийсэн, мөнгөө хүлээж байгаа. Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг энэ долоо хоногт цахимаар хичээллэж байна. Дараа долоо хоногоос танхимаар хичээллэх учраас энэ хавьдаа бушуухан байр олно.
“Эдү апарт” хотхоны оршин суугч С: Танилцуулгаасаа зөрсөн, чанаргүй материалаар баригдсан байр болох нь тогтоогдлоо шүү дээ. Ийм учраас орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан хүмүүс ч гэсэн хариуцлага хүлээх нь зөв болов уу. Барьсан компанийг хариуцагчаар татаад шүүхэд өгөх хэрэгтэй гэж бодож байна. Галын дохиолол нь ажиллахгүй, галын үед ашиглах усан хангамж байхгүй, галд тэсвэргүй, стандартын бус материалаар барьсан барилга гэдэг нь л асуудал болно шүү дээ. Дээрээс нь, гал түймрийн үед хэрэглэх гарцыг хааж, хоёр орон сууц барьсан нь иргэдийг аюулд орууллаа. Барьсан барилгын эзэнд гомдолтой байна. Түрээсийн байраа хайж байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 26 ДУГААР ХОРООНД ХОЁР ӨРӨӨ ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1.2-1.7 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Бид мэдээлэл хүргэх үүднээс хэд хэдэн байр түрээслэх зараар холбогдож, үнэ ханш сонирхлоо.
-Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхонд хоёр өрөө орон сууцны үнэ 1.2-1.7 сая төгрөгийн үнэлгээтэй байна. Хоёр өрөө орон сууцны хувьд 50 мкв бөгөөд төлбөрийг гурван сараар авна. Мөн ихэнх байрууд төлбөрийг 3-6 сараар авч, дээрээс нь барьцаа хөрөнгө авна гэж бичжээ.
-Баянмонгол хороололд хоёр өрөө орон сууцны түрээсийн төлбөр 1.5 сая төгрөг байна. Төлбөрийг дөрвөн сараар тооцож авна.
-Саншайн хотхонд 53 мкв хоёр өрөө орон сууцны түрээсийн 1.7 сая төгрөг. Түрээсийг дөрвөн сараар авна.
-Их монгол хороололд 33.5 мкв хоёр өрөө орон сууны түрээсийн үнэ 1.2 сая төгрөг. Төлбөрийг гурван сараар барьцаа хөрөнгөтэй авна.
АМИА АЛДСАН ИРГЭНИЙ АР ГЭР: УС АЛДААД БАЙНА ГЭСЭН ДУУДЛАГААР ЯВЖ БАЙГААД ГАЛД ӨРТӨЖ, АМИА АЛДЧИХЛАА
| ГАЛД ӨРТСӨН БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД: ДААТГАЛЫНХАН “ОБОЙ, ШАЛ ЧИНЬ ШАТААГҮЙ УЧРААС ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭХГҮЙ” ГЭСЭН. ТӨРӨӨС ОЛГОХ ТҮРЭЭСИЙН БАЙРНЫ МӨНГИЙГ ХҮЛЭЭГЭЭД АХ, ДҮҮГИЙНХЭЭРЭЭ АМЬДАРЧ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |