“Эрдэм транс” компанийн захирал Я.Эрдэмбилэгийг эрэн сурвалжлаад гурван сар өнгөрлөө. Тэр газрын гаваар орсон аятай гадаад гарсан ч ул мөргүй оргон зайлаад он дамжлаа. Тэгвэл түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг эрчимжүүлж, сургийг орон нутгаас гаргасан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ.
Я.Эрдэмбилэгийг хууль хяналтын байгууллагаас хэд хэдэн ноцтой үндэслэлээр шалгаж байгаа. Тодруулбал, залилан мэхлэх, хуурамч бичиг баримт үйлдсэн, мөнгө угаасан гэмт хэрэгт үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байдаг.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд “Эрдэм транс” компанийнхан 189 автобус оруулж ирэхдээ хуурамч бичиг баримт үйлдэж, арлын дугаарыг нь сольсон болзошгүй хэрэгт холбогдоод байна. “Эрдэм транс” ХХК-ийнхан БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Хьюндай” маркийн 135 автобусандаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, арлын дугаар, оныг нь засварласан. Ингэхдээ “Шинэ автобус оруулж ирсэн” гэж улсын төсвөөс санхүүжилт авч, Авто тээврийн үндэсний төв болон Нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн байж болзошгүй хэргээр "Эрдэм транс" ХХК-ийн удирдлагууд шалгуулж эхэлсэн юм. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард Эрүүгийн цагдаагийн газраас тус компанийн захирал Я.Эрдэмбилэг, гүйцэтгэл захирал Д.Хатанбаатар нарын албан өрөөнд нэгжлэг хийсэн байдаг.
“Эрдэм транс” ХХК нь арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийтийн тээвэрт 230 орчим автобусаар үйлчилгээ үзүүлдэг. Ажлын өдөрт 21 чиглэлд 167, амралтын өдрүүдэд 20 чиглэлд 116 гаралтаар зорчигч тээвэрлэдэг байна. Мөн уг компанийн охин компани Д.Хатанбаатарын нэр дээр "Эрдэм авто транс" ХХК гэх нэрээр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бүртгэлтэй. Тус аймагт нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг байна. Гэвч өнгөрсөн хугацаанд тус компанийн удирдлагууд хэд хэдэн хэрэгт холбогдож байсан гэх мэдээллүүд ч бий. Тухайлбал,“Эрдэм транс” ХХК 2010 онд улсаас 30 автобус авсан ч өнөөдрийг хүртэл мөнгийг нь төлөөгүй байгаа. Засгийн газраас 400 автобусыг төрийн болоод хувийн өмчийн компаниудад эргэн төлөгдөх нөхцөлөөр өгч байжээ. Ингэхдээ таван жилийн хугацаанд Монгол Улсыг хөгжүүлэх санд эргүүлж төлөхөөр гэрээ байгуулсан байна. Гэтэл хувийн хэвшлийн компаниуд эргэн төлөлтөө хийгээгүй байна. Үүний нэг нь “Эрдэм транс” ХХК юм. Нэг ёсондоо төрөөс авсан автобусаараа арав гаруй жил орлого олж байгаа ч төлбөрөө төлөөгүй байна гэсэн үг. Мөн 2019-2020 онд 120 гаруй автобусныхаа арлын дугаарыг сольж, үйлдвэрлэсэн оныг нь засварласан байж болзошгүй хэрэгт холбогдож байсан.

Энэ мэт хэрэгт нэр нь удаа дараа холбогдсон Я.Эрдэмбилэгийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн ч тэр арваннэгдүгээр сард оршин суугаа хаягаасаа зугтаж, алга болсон юм. Сүүлийн үед түүнийг зугтаж алга болох үедээ их хэмжээний буюу 19 тэрбум төгрөгтэй алга болсон гэх мэдээлэл цацагдаад байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Монгол Улсын 21 аймаг 330 суманд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчид Я.Эрдэнэбилэгийг эрэн хайж байгаа. Эрэн сурвалжлагдаж байгаа этгээд нь хилээр гарсан тэмдэглэл, мэдээлэл байхгүй учраас Улаанбаатар хот юм уу, хөдөө орон нутагт орогнож байж болзошгүй. Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа” гэсэн юм.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр “Я.Эрдэмбилэгийг уулзсан хүн, холбоо тогтоосон байж болзошгүй хүмүүсийг ажиглаж байгаа юм билээ. Тэрбээр орон нутагт орогнож, гэр бүлийнхэнтэйгээ холбоо тогтоосон байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа. Учир нь, сүүлийн үед түүний компанийн данснаас их хэмжээний мөнгөний гүйлгээ гарсан, гэр бүлийн хүмүүс нь орон нутагт зорчсон юм шиг байна лээ. Үүнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагынхан эрлийн ажиллагааг эрчимжүүлж эхэлсэн гэсэн. Ямартай ч хил давсан бүртгэл одоогоор байхгүй байгаа гэсэн” гэлээ.
Ташрамд сонирхуулахад, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудыг хууль хяналтын байгууллагаас шалгах болсон талаар бид өнгөрсөн хавар мэдээлсэн байдаг. Тодруулбал, хууль хяналтын байгууллагад автобусны компаниудтай холбоотой ноцтой баримт, өргөдөл, гомдол очсон. Тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлууд улсаас авсан автобусныхаа мөнгийг төлөлгүй олон жил болсон, улсын автобусыг өөрийн эзэмшлийн компанид шилжүүлж, их хэмжээний хохирол учруулсан зэрэгт холбогдсон. Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үе үеийн Хотын удирдлагуудтай тохиролцож, өөртөө давуу байдал олгосон гэх мэдээллийг бид хүргэсэн. Хотын дарга Х.Нямбаатар парк шинэчлэлийн 400 автобусыг завшсан, шамшигдуулсан нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компанийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн талаар мэдээлээд байгаа.Үүний нэг нь “Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэмбилэг юм. Өөрөөр хэлбэл, Я.Эрдэмбилэг нь 400 автобусны хэргээс гадна өөр хэд хэдэн ноцтой үндэслэлээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна.
Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, татвар төлөгчдийн мөнгөөр авсан 400 автобусаа улс 250 ширхгийг нь төрийн өмчийн компаниудад тараасан. Тодруулбал,
“Автобус-1” компанид 120 автобус,
“Автобус-3” компанид 80 автобус,
“Цахилгаан тээвэр” компанид 50 автобус өгсөн байна. Харин хувийн хэвшилд 150 ширхэг автобус хуваарилж өгчээ. Хувийн хэвшилд тараасан 150 автобусны 50-ыг нь “Тэнүүн-Огоо”, “Эрдэм транс” ХХК, “Сутайн буянт” ХХК, “Атибус”, “Тэнүүн дэлгэр” ХХК, “Автобус нэгдэл”, “Мяралзаа” ХХК хувааж авсан байдаг.
Тодруулбал,
“ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ А.ГАНХУЯГ 50 АВТОБУС АВЧЭЭ
“ЭРДЭМТРАНС” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Я.ЭРДЭМБИЛЭГ 30 АВТОБУС АВЧЭЭ
“СУТАЙН БУЯНТ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.ЛХАГВАДУЛАМ УЛСААС 30 АВТОБУС АВЧЭЭ
“АТИБУС” ХХК Г.БАЯРМАГНАЙ НАЙМАН АВТОБУС АВЧЭЭ
“АВТОБУС НЭГДЭЛ”-ИЙН Г.ГАН-ОЧИР УЛСААС 10 АВТОБУС АВЧЭЭ
“МЯРАЛЗАА” ХХК-ИЙН ЗАХИРАЛ О.ГАНБОЛД УЛСААС ДОЛООН АВТОБУС АВЧЭЭ
“ТЭНҮҮНДЭЛГЭР” ХХК-ИЙН ЗАХИРАЛ С.ЭНХБОЛД НАЙМАН АВТОБУС АВЧЭЭ

Өөрөөр хэлбэл, Я.Эрдэмбилэгтэй цуг дээрх хүмүүсийг мөн шалгаж байна.
| 19 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ЗУГТААСАН ГЭХ “ЭРДЭМ ТРАНС”-ЫН Я.ЭРДЭМБИЛЭГИЙН СУРАГ ОРОН НУТГААС ГАРЧЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |