83 настай өндөр настан Д.Дүүрэн Цайз дахь гэрээсээ гараад 18 хоног сураггүй байсны эцэст цогцос нь I хорооллоос олдов. Хэдийгээр хөл хориотой байсан ч монголчууд талийгаач Д.Дүүрэн гуайг олоход хамаг хүчээрээ зүтгэсэн гэхэд хилсдэхгүй. Гэвч харамсалтай нь, түүний цогцос автомашин дотроос олдсон талаар талийгаачийн ар гэрийнхэн нь нэгдүгээр сарын 2-ны орой цахим сүлжээнд мэдээлсэн. Талийгаач гэрээсээ гарахдаа өмсөж явсан хувцастайгаа олдсон гэх. Тэр бүү хэл өөрийг нь илтгэх бичиг баримт нь хүртэл биед нь байжээ. Талийгаач яаж яваад огт танихгүй хүний автомашин дотор орсон нь олон хүнд хардлага төрүүлж байгаа юм. Ингэхдээ бүр хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайханы машинаас олдсон нь олны анхаарлын төвд ороод байна. Бид энэ хэрэгтэй холбоотой эх сурвалжуудтай холбогдон, дараах мэдээллийг бэлтгэлээ.
Талийгаач Д-гийн цогцос жүжигчин Д.Дэлгэрсайханы машинаас олдсонтой холбоотойгоор бид түүний гар утас руу залгаж, мэдээлэл авав. Ингэхэд түүний гар утсыг нэгэн эмэгтэй авч “Цагдаагийн байгууллагаас “Дүгнэлт гарахаас өмнө хэвлэлийн байгууллага болон иргэдэд ямар ч мэдээлэл өгч болохгүй” гэж хэлсэн. Энэ хэргийн талаар бид тодорхой мэдээлэлгүй байна. Цогцос олдсон тухай дуудлагыг цагдаагийн байгууллагад бид өөрсдөө өгсөн. Ж.Дэлгэрсайханы гэр Хан-Уул дүүрэгт байдаг” гээд, өөр мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Автомашинд цогцос байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нэгдүгээр сарын 2-нд ирсэн. Дуудлагын дагуу шалгаж үзэхэд алга болсон гэх 83 настай, эрэгтэй Д-гийн цогцос болох нь тогтоогдсон. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газраас хэрэг бүртгэл нээн, шалгаж байна” гэв.
Талийгаачийг хайх фэйсбүүк групп хүртэл нээгдэж, эрлийн багт 5000 гаруй хүн гар бие оролцсон аж. Хэдийгээр олон хүний бүрэлдэхүүнтэй эрэл үргэлжилсэн ч үр дүнд хүрэхгүй байсаар өдийг хүрсэн юм.
Хэргийн талаар талийгаачийн хүргэн Н.Төмөрбаатартай холбогдож, тодруулсан юм.
-Талийгаачийг жүжигчин Ж.Дэлгэрсайханы машинаас олсон гэсэн. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Бид жүжигчний машин гэдгийг нь одоогийн байдлаар (өчигдрийн 17:00 цаг) мэдээгүй байна. Ямар ч гэсэн “Toyota Kluger” автомашин дотроос олдсон” гэж цагдаа нар хэлсэн. Машинаа Сонгинохайрхан дүүрэг, I хорооллын XI байрны хойд талд байр руу харуулаад тавьчихсан байсан юм билээ. Уг машин нь олон хоног хөдлөөгүй бололтой, цасанд дарагдсан байсан гэсэн. Манай хүү эмээтэйгээ цуг цагдаагийн байгууллагад очиж, цогцсыг үзэхэд машины эзэн гээд нэг залуу байсан гэж хэлсэн. Тэрнээс жүжигчин Ж.Дэлгэрсайхан байсан гэж хэлээгүй. Бид яг таг сайн мэдээлэлгүй болохоор гайхаад л сууж байна. Бидэн рүү цагдаагийн байгууллагаас өчигдөр (уржигдар) 20:30 цагийн үед залгаж8 энэ тухай мэдээлсэн. Цагдаагаас залгах үеэр бид эрлийн ажиллагааг Улаанчулуут хогийн цэг дээр үргэлжлүүлж байлаа.
-Камерын бичлэгээр талийгаач хамгийн сүүлд хаана, хэдний өдөр явж байсан бэ?
-Арванхоёрдугаар сарын 17-нд Х хорооллын ойролцоо гарцаар зам гарч байгаа бичлэг байсан. Тэр л хамгийн гол нотолгоотой баримт. Бусад мэдээллийн тухайд дандаа аман хэлбэрээр буюу баталгаатай биш.
-Талийгаачийн өмсөж явсан хувцас нь бүрэн бүтэн байсан уу. Мөн ил харагдах шарх, сорви байсан уу?
-Өмсөж явсан хувцас нь бүрэн бүтэн байсан. Мөн биед нь бичиг баримт нь хүртэл байсан. Биед ил харагдах шарх, сорви байгаагүй гэсэн. Шүүх эмнэлгээс шинжилгээ авах учраас цогцсыг одоогоор бидэнд хүлээлгэж өгөөгүй байна. Дүгнэлтээр хэзээ нас барсан, тэр машинд хэр удсан гэдэг нь тодорхой болох учраас бид хүлээлтийн байдалтай байна. Цогцос нэлээн удчихсан бололтой, хөлдчихсөн байна лээ.
-Цогцос олдсон байрны ойролцоох камерыг та бүхэн шүүж үзсэн үү?
-Хаанаас очоод, тэнд байсан машинд орсон гэдгийг нь цагдаагийн байгууллагаас шүүж, тогтооно. Ямар нэгэн газрын камерыг ар гэрийнхэнд нь шүүж өгдөггүй юм билээ. Цагдаагийн бичиг, мөрдөгчийн зөвшөөрөлтэйгөөр камер шүүх боломжтой. Энэ бүгдийг өнгөрсөн хэд хоногт мэдлээ.
-Танай гэр бүлийн хүмүүс дунд “Toyota Kluger” автомашинтай адилхан загварын машинтай хүн байдаг уу?
-Манай гэр бүлийн хэмжээнд гурван машин бий. Гэхдээ цогцос олдсон машинтай адилхан загвартай суудлын тэрэг байхгүй. Яаж яваад тэнд байсан онгорхой машинд орчихсон юм бол гээд бид гайхаад л сууж байна. Огт танихгүй хүний машины хаалгыг онгойлгоод, ороод сууж байна гэхээр санаанд багтахгүй юм. Машины хажуугаар олон хүн зорчиж, ТҮЦ хүртэл хажуухан талд нь байсан юм билээ. Бид хэдийгээр эрлийн ажиллагааг олон хүний тусламжтайгаар өргөн хүрээнд үргэлжлүүлсэн хэдий ч аавыгаа олох боломжгүй байжээ. Танихгүй хүний машинд орчихсон байна гэж хэн ч санахгүй шүү дээ. Хэнийг ч машинаа цоожгүй орхичихсон байна гэж бодохгүй. Эд хөрөнгөө цоожлохгүй орхидог хүн байдаг л юм байна. Цагдаа хэлэхдээ “Машин нь эвдрээд түгжигдэхгүй байсан гэнэ” гэж хэлсэн. Үүнээс өөрөөр мэдээлэл одоохондоо бидэнд алга. Мөн бидэнтэй хамт аавыг минь хайсан бүх хүнд талархлаа. Монголчууд нэгдэж чаддаг ард түмэн гэдгийг өнгөрсөн хэд хоногийн хугацаанд мэдэрлээ.
| Талийгаач Д.ДҮҮРЭНГИЙН ар гэр: Цогцостой машины дэргэдүүр олон хүн зорчиж, хажууханд нь ТҮЦ хүртэл байсан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |