Говь-Алтай аймагт хүн амины ноцтой гэмт хэрэг гараад байна. Тодруулбал, тус аймгийн Төгрөг суманд өсвөр насны хөвгүүд маргалдаж, нэгнийгээ буудаж хөнөөсөн аймшигт хэрэг шинэ оны өмнөхөн гарсан юм. Талийгаач 15 настай, гэмт хэрэгт холбогдсон хүү 17 настай арванхоёрдугаар ангийн сурагч байжээ. Сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Эцэг, эхчүүд та бүхнийг бага болон өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарал, халамжаа сайжруулахыг зөвлөж байна.
Хэрэг гардаг өдөр арванхоёрдугаар ангийн сурагчид сонгон судлах хичээлдээ танхимаар суралцжээ. Хэдийгээр тухайн үед цахимаар хичээллэж байсан ч хүүхдүүд танхимаар суралцах хүсэлт гаргаж, сонгондоо суусан байна. Харин талийгаач хүүгийн ангийнхан цахимаар хичээлдээ оролцжээ.
Энэ харамсалтай хэргийн дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны 23:00 цагт иржээ. Дуудлагын дагуу Төгрөг сумын хэсгийн төлөөлөгч хэргийн газарт ажиллаж, эд мөрийн баримтаар Герман Улсанд үйлдвэрлэсэн буу, хутга зэргийг хураан авч, хүүхдийг цагдаагийн хэсэг рүү авч явсан гэнэ. Мөн талийгаач хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсэн ч хэдийнэ амьсгал хураасан байжээ.
Энэ талаар орон нутгийн эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Хэргийн газарт зургаа, долоо хүүхэд байсан юм билээ. Арав, арванхоёрдугаар ангийн хөвгүүд талцаж, муудсан юм шиг байна лээ. Энэ хэрэг Төгрөг сумын хойд хэсэгт байрлах гэр хороолол дунд, эзэнгүй айлын хашаанд болсон гэсэн. Хэрэгт холбогдсон хүү аравдугаар ангийн хөвгүүдийг хутгаар айлган сүрдүүлж, гэрээсээ буу авч гарч ирээд буудсан гэсэн. Эхний сум нэг хүүхдийн толгойны хажуугаар өнгөрсөн юм билээ. Хий буудуулж, толгойных нь хажуугаар сум өнгөрсөн хүү ухаан алдаад унасан гэсэн. Тэгээд талийгаач Б гэх хүү ухаан алдаад унасан найз руугаа гүйж очоод тэврээд авахад нь араас нь буудчихсан гэсэн. Цээжин тус газраа буудуулсан учраас газар дээрээ амьсгал хурааж, ухаан алдаж унасан найзыг нь эмнэлгийн байгууллагад хүргэсэн юм билээ. Тэгээд биеийн байдал нь тогтворжихоор нь ар гэрийнхэнд хүлээлгэж өгсөн гэсэн. Үнэндээ, хий буудуулаад унасан найзыгаа хамгаалахаар очоод л 15 настай хүү буудуулчихсан юм байна лээ. Хөвгүүд хоорондоо маргалдсан үедээ ийм аймшигт хэрэг тарьчихсан. Талийгаач тэр, гэмт хэрэгт холбогдсон хүүгийн ар гэрийнхэн ч сумын төвд амьдардаг. Манай сумынхан айдастай, хүүхдүүд сэтгэл санааны хямралтай байгаа. Дахиж ийм хэрэг битгий гараасай л гэж хүсэж байна” гэлээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодруулахад “Энэ сарын 27-нд 17 настай хүүхэд 15 настай хүүхдийг ангийн галт зэвсгээр буудаж, хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийг аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үргэлжлүүлэн шалгаж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажилллаж байгаа. Урьдчилсан байдлаар тэд тоглож байгаад муудалцсаны улмаас нэгнийгээ хөнөөсөн гэх мэдээлэл ирсэн. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид галт зэвсгээ хуульд заасны дагуу хадгалж, хэрэглэхийг зөвлөж байна” гэсэн юм.
Гэмт хэрэг үйлдсэн хүүг насанд хүрээгүй учир батлан даалтад гаргасан ч оны дараа аймгийн төв рүү авч явжээ. Одоогийн байдлаар хүүд сэтгэл зүйч зөвлөгөө өгч байгаа бөгөөд түр хамгаалах байранд хяналтад байлгаж байгаа аж. Хүү энэ онд 18 нас хүрнэ. Түүнийг насанд хүрсэн өдөр нь цагдан хорино гэнэ.
Бид талийгаач Б-ийн аав М-тай холбогдож, хэргийг талаар тодруулсан юм.
-Харамсалтай хэрэг гараад байна. Гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Та сумандаа байгаа юу?
-Хүүгийнхээ ажил явдлыг дуусгаад аймаг руу орж ирсэн. Мэдүүлэг, байцаалт гээд цагдаагийн байгууллагаар явж байна.
-Энэ хэрэг гэрийнх нь ойролцоо болсон юм уу. Хөвгүүдээ хашаандаа тоглож байгаад маргалдсан гэх мэдээлэл байгаа?
-Тийм биш ээ, гэрээс зайтай болсон хэрэг. Хүүг минь хөнөөсөн хүүгийн гэр манайхтай хөрш биш. Хичээлээ тарж яваад л ийм хэргийн золиос болчихоод байна. Хүүгээ алдсан бид маш их гомдолтой байна. Яг одоо цагдаагийн байгууллагад мэдүүлэг байцаалт өгөөд сууж байгаа учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.
Бид үргэлжлүүлэн сургуулийн захирал, Төгрөг сумын Засаг дарга нартай холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
Төгрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Ганбуян: Ийм харамсалтай хэрэг гарсанд бид маш их харамсаж байна. Ажлын бус цагаар гарсан хэрэг учраас байнгын хяналт, эргүүл гаргаад байх боломж байгаагүй. Хэргийн газарт хэдэн ангийн хэчнээн хүүхэд байсныг мэдэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас биднийг мэдээлэл өгч болохгүй гэсэн. Ямартай ч бид хэргийн газарт байсан хүүхдүүдэд ар гэрээр нь дамжуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. Мөн хүүхдүүдийг тайван байлгах арга хэмжээг авч ажиллаж байгаа. Хүүхэд хамгааллын хамтарсан байгууллага, сургуулийн захиргаа авах ёстой арга хэмжээнүүдээ авч ажиллаж байгаа. Талийгаач болон гэмт хэрэгт холбогдсон хүү өмнө нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй. Хэрэг гардаг өдөр хүүхдүүдийн зарим нь цахим хичээлдээ суусан юм билээ. Зарим нь таслаж, алга болсон” гэсэн юм.
Төгрөг сумын Засаг дарга: Шинэ оны өмнөхөн аймшигтай хэрэг гарч, бид бүхэн хүнд байдалд байна. Хүүхэд хамгааллын хамтарсан байгууллагын зүгээс цагдаа болон бусад байгууллагатай хамтран дахиж гэмт хэрэг байх үүднээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Өнгөрсөн намар манай суманд болсон хүчтэй шороон шуурганы улмаас сумын төвийн хяналтын камерууд ажиллахаа больсон. Өөрөөр хэлбэл, хэрэг гарах үед хяналтын камерууд ажиллахгүй байсан гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүдийн зодоон чухам юу болсныг мэдэхгүй. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөн бид хяналтын камерыг ашиглалтад оруулах хүсэлт гаргасан байгаа” гэлээ.
| ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨГРӨГ СУМАНД 15 НАСТАЙ ХҮҮГ БУУДАЖ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН МӨРӨӨР... |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |