Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдэл Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК газрын хэвлийг сүйтгэж, хүн, мал, агаар, хөрсийг химийн хорт бодисын хаан гэгдэх хүнцэл, хар тугалга, цайр зэргээр хордуулж, Монголын хуулийг уландаа гишгэж байгааг цувралаар өнгөрсөн 2023 оны зургадугаар сард хүргэсэн билээ. Манай мэдээллийн мөрөөр Экологийн цагдаагийн албанаас хэвлэлийн хурал зарлаж, “Шинь Шинь” ХХК-ийн хэргийг шалгаж байгаа, удахгүй шүүхэд шилжүүлэх санал гаргах талаараа мэдэгдэж байлаа.
Үүгээр ч зогсохгүй Дорнодын ард түмнийг аюулд өртүүлж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн байдаг. Шүүхээс тус компанийг гэм буруутайд тооцож, ял оноосон юм.
Тодруулбал, холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны есүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсаны улмаас газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцлийг бүрдүүлж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд нийтдээ 672.652.394 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар /Байгаль орчныг бохирдуулах/ яллах дүгнэлт үйлдэн Дорнод аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хянан хэлэлцэж байлаа.
Тодруулбал, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь холимог металлын “Улаан”-ы ордын 247А тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны есдүгээр сараас хойш 10 гаруй жилийн хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл, хартугалга, цайр зэрэг хорт бодисоор бохирлогдсон ус шүүрч байгаль орчинд хохирол учруулах болсон. Өөрөөр хэлбэл, чанаргүй материал буюу плёнк ашиглаж хаягдлын далангаа хучсаны улмаас цоорч, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол, мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөө үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж байгаль орчныг бохирдуулснаар нийтдээ 672.652.394 төгрөгийн хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдсон юм.
Нийслэлийн прокурорын газраас тус компанид Эрүүгийн хуулийн 24.1-4 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байдан. Шүүхээс тус компанийн экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, 150 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасахаар тогтоол гаргасан билээ.
Тэгвэл Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК Монголын хуулийг уландаа гишгэж, үйл ажиллагаа зогсоолгүй байгаль орчныг сүйтгэж, дорнодчуудыг химийн хорт бодисоор хордуулсаар байгааг эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Шинь Шинь” ХХК-ийн үйл ажиллагаа огтоосоо зогсоогүй. Ганц, хоёр сарын хугацаанд олборлолт хийгээгүй байх. Торгуулиа төлсөн эсэх нь тодорхойгүй. Үйл ажиллагааг нь хаах ёстой хүмүүс нь хахууль авчихсан юм уу, бүү мэд. Ямартай ч энэ Хятад компанийн үйл ажиллагаа зогссонгүй. Монголын байгаль сүйтгэгдээд дуусаж байна” гэсэн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ээ, Дорнод аймгийн Дашбалбар сумын химийн хорт бодис, хятадуудын аархалд дарлагдаж дууслаа. Худгаас нь химийн бодис илэрч, хөрсний ус нь бохирдож, Улз голд нийлж байгааг хараад суух гэж үү.
Бидний бэлтгэсэн сурвалжилгыг https://ergelt.mn/news/62/single/21506, https://ergelt.mn/news/62/single/21571, https://ergelt.mn/news/62/single/21678, https://ergelt.mn/news/62/single/21740, https://ergelt.mn/news/62/single/21764 энд дарж хүлээн авч уншаарай.
| ДОРНОДЧУУДЫГ ХҮНЦЛЭЭР ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС АЛДАЖ БАЙСАН ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ”-ИЙН УУРХАЙ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ, ДАХИН АЖИЛЛААД ЭХЭЛЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |