• Өнөөдөр 2024-05-02

УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭНГЭЭС 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН Г.ДОРЖПАЛАМЫН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЖЭЭ

2023-12-25,   12964

        УИХ-д сонгогдсон цагаасаа л “яллагдагч”-аар татагдаж, шуугиан дэгдээж явсан А.Адъяасүрэнгийн хэрэг хэсэгтээ намжмал байлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагаас нь ч, төр, засгаас нь ч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг “гэм хэрэгтэн” гэж зарлаад ч үндсэндээ “бараагүй”. А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Премиум кастомс” ХХК, “Өлзийт зам трейд” ХХК, “Номгон санчир групп” ХХК, “Топ стандарт” ХХК-иудыг 100 хувь өөрөө эзэмшдэг, “Топ капитал” ХХК, “Тэнгри транс групп” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Баянговь транс” ХХК гэх нүүрс тээврийн компаниудыг Хятадуудтай хамтран эзэмшдэг байсан.  Энэ компаниуд нь төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ байгуулж, урд хөрш рүү автомашинаар нүүрс зөөх ажлыг хариуцдаг байсан гэсэн үг л дээ. Гэтэл 2020 онд А.Адъяасүрэнтэй холбоотой ноцтой дуулиан дэгдсэн. Тодруулбал, автомашинаар хил давуулан нүүрс зөөхийн тулд заавал олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Энэ дагуу А.Адъяасүрэн 2020 оны гуравдугаар сард Авто тээврийн үндэсний төвийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар Хятадуудтай хамтран эзэмшдэг “Баянговь транс” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Тэнгри транс” ХХК, “Ульган сар” ХХК-иудынхаа нийт 680 автомашинд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулж, батлуулсан. Ингэхдээ Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн нь илэрч, дуулиан дэгдсэн юм. Улмаар 2020 оны тавдугаар сарын 19-нд Нийслэлийн прокурорын газраас А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг.

        Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од нүүрс олборлолт, тээвэрлэлт, худалдан авах гэрээтэй холбоотой мэдээлэл өгөхдөө “Нүүрс олборлолт, тээвэрлэлт худалдан авах ажиллаагаатай холбоотой 44 Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 28 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Одоогийн байдлаар нүүрстэй холбоотой дөрвөн хэрэгт улсын прокурорын газраас яллах дүгнэлт гаргасан. АТГ-аас нүүрсний хулгайд холбогдсон улс төрчийн 17 хүнийг шалгаж байгаа. Тус хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татах тогтоолыг прокурорын байгууллагаас гаргасан” гэсэн юм.

Тэгвэл гурван жил шалгагдаж, хуулийн байгууллагын үүд “сахисан” А.Адъяасүрэнгийн авлигын 100 мянган ам.долларын хэргийг шүүхээр шийдэгдэхээр болжээ.  Харин хачирхалтай нь, хахууль өгсөн гэх А.Адъяасүрэн хэргийг прокурорт “гацаж”, авлига авсан Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламыг ганцааранг нь шүүхээр болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг хахууль өгсөн этгээдгүйгээр шүүхэд шилжжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭНГИЙН ХУУЛИЙН ЗӨВЛӨХ: Г.ДОРЖПАЛАМД 100 МЯНГАН АМ.ДОЛЛАР ЗЭЭЛСЭН ГЭХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖСЭН ГЭДГИЙГ МЭДЭЭГҮЙ

               Энэ талаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Энэ хэргийн талаар манай өмгөөлөгч н.Батжаргалаас асуугаарай” гэсэн юм.

        Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хуулийн зөвлөх н.Батжаргал “Энэ хэрэг 2020 онд үүссэн асуудал. Ийм асуудал үүссэн учраас хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулсан. Мөн ажлын байр, автомашин зэрэг тодорхой байршлуудад ч үзлэг, нэгжлэг хийж, зарим эд зүйлийг хураан авч шалгасан. Энэ хэрэгтэй холбоотойгоор миний үйлчлүүлэгч А.Адъяасүрэн анхнаасаа нэг л мэдүүлэг өгч ирсэн. Тодруулбал, “Г.Доржпалам гэдэг хүнийг зүс танина. Өмнө нь хэд хэдэн удаа танилын хувиар надаас мөнгөн тусламж гуйх гэж оролдсон. Тухайн үед надад боломж байхгүй байсан учраас өөрийн эгч А.Аюушид “Боломж байвал Г.Доржпаламд туслаад өгөөрэй” гэж холбож өгсөн. Ийм учраас тэр хоёр зээлийн харилцаанд орсон байдаг юм билээ. Үндсэндээ ийм л зүйл болсон” гэж мэдүүлсэн байдаг. 2021 онд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд үүсгэсэн Эрүүгийн хэргийн яллагдагчаар татсан тогтоол хүчингүй болж, хэрэг хаагдсан. Харин 2022 онд сэргээн шалгаж, дахин яллагдагчаар татсан. Мөн бид хууль хяналтын байгууллагад удаа дараа хүсэлт гаргаж, энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүссэн. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл хэрхсэн нь тодорхойгүй, хууль хяналтын байгууллага хүсэлтийн дагуу ажиллаж, зээл авсан, өгсөн гэх хоёр хүнээс тайлбар мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байна. Бидэнд байгаа мэдээллээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг Нийслэлийн прокурорын хяналтад байгаа л гэж ойлгож байна. Шүүхэд шилжсэн гэдгийг нь мэдээгүй” гэв.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хавар буюу нүүрсний хулгайг анх ярьж эхлэхдээ “Том, жижиг таван толгойд нүүрсчид үүрлэчихсэн байна. Тэнд нүүрсээр дагнасан асар том мафи, асар том далд эдийн засаг бий. Удахгүй энэ мафийг, энэ далд эдийн засгийг дэлбэлж, ил болгоно. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс эхлээд олон хүн ил гарч ирнэ” гэж мэдэгдэж байан. Засгийн газар өнгөрсөн өдрүүдэд нүүрсний хулгайн Нээлттэй сонсголыг зохион байгууллаа. Сонсголын нотлох баримтаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн гаалийн бүртгэлгүйгээр буюу хулгайгаар хил давуулсан нүүрсний хэмжээгээрээ “тэргүүлж” байгаа нь нь ил болсон. Тодруулбал, А.Адъяасүрэн нь өөрийн төрсөн эгч А.Аюушийн хамт БНХАУ-ын иргэдтэй хамтран нүүрс тээврийн долоон компани эзэмшиж байсан бөгөөд 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо “Friendship & fortune s corporation” компанид шилжүүлж өнгөлөн далдалсан байдаг. Тэгвэл

“Дагалай шарга наян найм транс” ХХК нь 1954 тонн

“Далангол” ХХК нь 2556 тонн

“Хишиг сайхан ундрах” ХХК нь 1021 тонн

 “Даалингийн хишиг тээвэр” ХХК нь 952 тонн

“Топ транспорт” ХХК нь 1405 тонн

“Прайд транс” ХХК нь 427 тонн

“Ивээл сар транс” ХХК нь 340 тонн нүүрсийг тус тус гаалийн бүртгэлгүйгээр хулгайгаар хил давуулжээ.

​Ноцтой нэг баримт нь, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, түүний төрсөн эгч А.Аюуш нарын үүсгэн байгуулсан нүүрсний компаниудыг нэр дээрээ шилжүүлж авсан “Friendship & fortune s corporation” компани нь 2023 тавдугаар сард Британийн виржинийн арлуудад бүртгэгдэж оффшор компани болжээ. Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Би 2020 онд гишүүн болсноосоо хойш бизнест оролцоогүй. Огт мэдэхгүй байна” гэж улайсаар Нээлттэй сонсголыг дуусгасан юм.

 


УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭНГЭЭС 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН Г.ДОРЖПАЛАМЫН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 68
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-31 20:58:41
    Иргэн: Адъяасүрэн гэмгүй өнгөрдөг юм бол ёстой үзэлцэнэ шүү Виржинийн миржини гээд ямар аймшгийн заль гаргаа вэ.Хөдөөний нэг муу засвар хийлгэсэн хиймэл царайтай хүүхэнд байгуулахгүй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-28 07:26:07
    Зочин: Энэ хахуулийн тухай яриа бол УИХ гишүүн болохоос нь өмнө гарсан яриа. Тэр үед тэр С зөвшөөрлийг эрх мэдэлтнүүд, төрийнхөн зүгээр өгчихдөг бсан гэж андуураад бгаа юм уу? Бизнес хийдэг бүх хүн л төрийн элдэв зөвшөөрөлд мөнгө өгч л ажлаа амжуулдаг. Төрийнхөө ч тэр авсан мөнгөөр баян тансаг а ьдардаг нь нууц биш л зүйл л дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-28 07:21:23
    Зочин: Адьяасүрэн2 гээд л байх юм. МАН хулгайчдыг огт дурдахгүй юм. Хаалтын гэрээ гэгчтэй бололтой. Улс төрд ямарч нөлөө байхгүй зөвхөн тээврийн компанитай энэ жижигхэн бүсгүйг л том хулгайч шиг харагдуулж жинхэнэ том хулгайг нуух гээд бгааг хүмүүс мэдээд л бгаа л даа. Энэ далимаар ямар2 хэвлэл мэдээлэл хаалтын гэрээ хийдэг нь тод харагдаад байгаа ш дээ. Ичмээр юм даа энэ сайт..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-28 01:05:34
    Zochin: Oorsdoo Ogson awsan gej Helsen c ..Mongoliin shuuh notolj shuuj chadahgui arcaagui shuuhtei ulsdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 20:49:22
    Мартаа: Нотлогдчоод бхд барьж хорьж бгад гүйцэт шалгаад шоронд нь хорь бүх хөрөнгииг нь хураа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 17:58:11
    zochin: ymr ix dollar ve. kino yumu xaashain
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 13:41:30
    Зочин : Ах дүү, танил тал нь мөнгө зээлсэн болгож өмгөөлөгч нь найруулж дээ. 10 гаруй компани эзэмшээд, хятадуудтай нийлээд, баяжаад, УИХ-ын гишүүн болоод, тэдэнд хууль үйлчлэхгүй гэсэн Монгол улсын эрх мэдэлтний дүр зураг мөндөө. Худал мэдээллийг нотлох баримт болгож аваад хэрэг шийдсэн дүр эсгэдэг хуулийнханы чадвар ч дорой байгаа юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 11:23:45
    Нямдорж: Хууль өөр болсон юмуу их хурлийн гишүүнд өөрөөр үйдчилдэг. Юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 11:23:00
    Нямдорж: Хууль өөр болсон юмуу их хурлийн гишүүнд өөрөөр үйдчилдэг. Юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 09:05:40
    Irgen : Huuliin daguu ******** ugsun ni yal avah l yostoi!!!! Yer ni MAN, AN iin ued shudraga yos togtohguee!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 09:05:09
    Irgen : Huuliin daguu ******** ugsun ni yal avah l yostoi!!!! Yer ni MAN, AN iin ued shudraga yos togtohguee!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 09:05:01
    Irgen : Huuliin daguu ******** ugsun ni yal avah l yostoi!!!! Yer ni MAN, AN iin ued shudraga yos togtohguee!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 08:43:03
    Зочин: Хахуульд ийм хэмжээний мөнгө өгөхийг бодоход хэр их хулгай хийсэн нь харагдаж бна гишүүн ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 07:20:43
    Иргэн: Хахууль авсан нь л шүүгддэг байх ёстой !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 07:20:42
    Иргэн: Хахууль авсан нь л шүүгддэг байх ёстой !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 07:20:41
    Иргэн: Хахууль авсан нь л шүүгддэг байх ёстой !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 07:20:40
    Иргэн: Хахууль авсан нь л шүүгддэг байх ёстой !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 07:20:31
    Иргэн: Хахууль авсан нь л шүүгддэг байх ёстой !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 07:20:15
    Иргэн: Хахууль авсан нь л шүүгддэг байх ёстой !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 04:54:23
    Zochin: Negent huuli bus ajillagaa ni too barimttai notlogdson bn prokuror yallah dugnelt gargasan bn iim todorhoi bhad zugeer chuluutei heden jil damnaad yavj bg bnaa juriin irgen alu ert horigdood yal edelj bgaa da
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 04:52:54
    Zochin: Negent huuli bus ajillagaa ni too barimttai notlogdson bn prokuror yallah dugnelt gargasan bn iim todorhoi bhad zugeer chuluutei heden jil damnaad yavj bg bnaa juriin irgen alu ert horigdood yal edelj bgaa da
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 04:16:20
    иргэн: ийм л бузрууд төрд шургалдаг. Хуулийнхан хэргийг бүтэн 3 жил хаацайлж бүр хааж байсан байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 01:38:21
    Borisbuya: Ssanuudiig jangiin idvvlj chadaxgvi bol xuilgvi yl shaan shvv xugiin xogiin nobshiin shvvxch naraa tanar bvr ix zobon ger bvleere
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 01:38:03
    Borisbuya: Ssanuudiig jangiin idvvlj chadaxgvi bol xuilgvi yl shaan shvv xugiin xogiin nobshiin shvvxch naraa tanar bvr ix zobon ger bvleere
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 01:38:00
    Borisbuya: Ssanuudiig jangiin idvvlj chadaxgvi bol xuilgvi yl shaan shvv xugiin xogiin nobshiin shvvxch naraa tanar bvr ix zobon ger bvleere
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 23:18:15
    Иргэн : Энэ гичий гүрийгээд бсан шоронд нь хий түтгэлзүүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 22:46:57
    Эрлэг: Хараал идмэр новшийн авгайг яасанч болно....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 21:57:19
    Болд: Харийн хүнтэй хамт улс орноо тонон дээрэмдсэн адъасүрэнгийн бүх хөрөнгийг улсын өмчид авч гэмт этгээдийг бүх насаар нь шоронд хорь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 20:53:44
    100 долларын хахууль өнгөрч идсэн нүүрсний хэрэгтэй бүх хөрөнгийг нь хураагаад цаашлах ч багадана: Адъяасүрэнг цаазал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 19:50:58
    Zorig: Нийслэлийн тээвэрт ажиллаж бгаад орсон HANA итал гутал гэж Гуанжоугын гутал зарж луйварддаг бсан халзан толгойтой новш нэг гутал нэг хүүхэн гэдэг хочтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 19:50:02
    Zorig: Нийслэлийн тээвэрт ажиллаж бгаад орсон HANA итал гутал гэж Гуанжоугын гутал зарж луйварддаг бсан халзан толгойтой новш нэг гутал нэг хүүхэн гэдэг хочтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 19:34:52
    Нэргүй: Авлига өгсөн авсан 2 хоёулаа хам хэрэгтэн шүү ингэж хам хэрэгтэй 2 хүнийг хоёуланг хуулийн хариуцлага хүлээдэг хуультай иим шударга бус зүйл байх ёсгүй ямар их шунал вэ Адьяасүрэн мултрахынтулд дахиад Авлига хахууль өгөөгүй бол хариуцлагаа хүлээх ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 19:32:11
    Зочин: Адьяасүрэн Доржпалам 2 хам хэрэгтэн арай хийж хэрэг нь илэрсэн бол шууд баривчлаачээ үнэн хэлэх үг олдохгүй шуналын шулам юмаа ийм зүйл дээр л төр төмөр нүүрээ гаргаад өгөөч ээ шударгаар хоёуланд нь адилхан хариуцлагаа хүлээлгээд ард түмэн биднийгээ баярлуул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 19:26:29
    Сэтгэгдэл: Энэ Адъяасүрэн мэтийн шүлнаасаа авхуулаад хөрөнгийг нь хурааж явах газарлуу нь МАН явуулж идүүрчдээсээ салсан тохиолдолд ард түмэнтэй сонгуулиа яриарай!!! Бараг энэ жил имэрхүү баывал сонгууль өгөхгүй байх шүү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 19:20:26
    Нэргүй: Авлига өгсөн авсан 2 хоёулаа хам хэрэгтэн шүү ингэж хам хэрэгтэй 2 хүнийг хоёуланг хуулийн хариуцлага хүлээдэг хуультай иим шударга бус зүйл байх ёсгүй ямар их шунал вэ Адьяасүрэн мултрахынтулд дахиад Авлига хахууль өгөөгүй бол хариуцлагаа хүлээх ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 18:40:49
    Oo: энэ авгайш адмлхан шүүхд дуудаач хулгайч л вмбайна ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 18:40:05
    Oo: энэ авгайш адмлхан шүүхд дуудаач хулгайч л вмбайна ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 18:28:30
    Ккк: Тоглочих юм аа энэ хужаагын дэвсгэр.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 18:28:29
    Ккк: Тоглочих юм аа энэ хужаагын дэвсгэр.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 16:26:29
    Зочин: Адъяасүрэнгийн хахууль өгсөн асуудал үүгээр зогсохгүй ээ!! Шалга , хорь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 12:24:44
    Иргэн : Нөгөө жендерийн тэгш Энэ тэр бол утгагүй солиорол шүү эртнээсээ эмэгтэй хүнийг төрийн хэрэгт оролцуулдаггүй байсан учир нь энэ шүү дээ!!! Төрийг мөхөөж байсан олон олон сургамж бн!!! Улс төрийн янхан, бөгсний янхантай хоршвол Монголын төрийн самран шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 11:22:30
    Хахахаха: Монголын хууль ганц муу авгайн хэргийг шийдээд өмчийг нь хурааж чадахгүй ээ? Гайхамшигтай хахахаха. ман г сонгоод утаанд хордоостой шатахуунд оочирлоостой өрийн дарамттай гоё шаажийнаа ирэх сонгуулиар дахиад сонгоцгоогоорой тануус тэгээд бүр жаргаах биз сда.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 10:19:23
    Зочин: Олон жилийн өмнө дөө.Нэг МАНгар авилгалаар мөнгө зээлсэн зээлүүлсэн гээд маш цэвэр мултарч билээ.Хэн билээ дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 10:10:39
    Зочин: Өөрийгөө буруугүй гээд бсан авгай , ялыг нь эдлүүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 09:47:54
    Иргэн: Балиар новшнууд эдлэх цээрийг эдлүүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 08:51:19
    Зочин: 100К доллар зээлсэн гэдэг чинь авилга өгснөө хүлээсэн бна шдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 08:36:23
    Болд: Цөвүүн цаг ирэхэд муу хүмүүс төрд гарна. Гэдэг яасан үнэн үг вэ. Мөнгө л өгч байвал чөтгөрийг ч гаргасан ард түмний хохь шүү. Хулгайч нар хэдэн халтар мөнгө өгөөд сонгогдоод хэд нугалж биднээс хулгайлж авахаа тооцсон байдаг юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 07:39:16
    Гомбо: Өө за за ийм хүн байсан юм уу будлианы эзэн байна шүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 07:04:01
    Зочин: Хүчээр хүлээлгэ.Хуулийнхан гэмгүй хүнд хэрэг тохохдоо сайн л юм билээ.Гэмтэнд хийсэн хэргийг нь үүрүүлэх л ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 05:55:40
    Мд: 100,000$ хахууль өгөхөөр өөрөө ард түмний хөрөнгөөс мөн ч их идэж дээ. Ийм амьтан яахаараа УИХ-суугаад байдаг байнаа...???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 01:55:39
    зочин: энэ их нүүрсний машин энэ их офшаар данс үүний цаана бас том нөхөр сууж байгаа нь тодорхой байх шүү,тэрнээс нэг жолооны курс ажиллуулдаг хүүхэн ийм болж чадах уу ,тодорхой л байгаа юм биш үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 01:47:12
    Бодит байдал: Нэг туршлагатай нөхөр Хэрэг хийх нь яах вэ? Гол нь өчигөө өгөх нь гэсэн гэдэг.Батлагдлаа буюу аксиом болж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 01:14:54
    Зочин: Монголын хууль үнэн дампуу. Хулгайч, луйварчдаа авч гарах талаар маш сайн тооцоолсон. Авлига нэхэж байгаад авахад өгсөн нь бас буруутаж байдаг. Үнэхээр усан тэнэг мулгуу дүп бааснууд шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 00:41:09
    Зочин: Би хахууль өгсөн гэж хэзээч хэлэхгүй. Аюуш эгч нь хятад хэлтэй юу, Адьяасүрэнгүйгээр хятадтай хамтарсан компани байгуулж чадах уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 23:49:31
    Б: Төрийн хулгайч адъяасүрэнг шоронд нь явуулаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 23:17:12
    Зочин: МАН намаас адилхан бичүүл яасын бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 21:54:05
    Чин: Ингэхээр энэ улс орон яаж хөгжих юм бэ? Арай арай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 20:48:44
    S: S XUSNEER80955877DYRAAR
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 20:46:47
    Г аюуш: Сонгуулиас өмнө хулгай хийж хөрөнгө жөөд ман д хахуул өгч уих д шургалсан сурцтай гүргэр хулгайч юм бхйна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 19:34:12
    Эрдэнэ : Ажилаа бүтээх гэж өгсөнийг биш албаар боож хааж авсан хулгайчыг шүүдэг болвол авилга арилна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 17:52:49
    ард: Цаазын ялыг сэргээж хэрэгжүүлж Монгол Улсаа аварч хөгжүүлье өлөн тураал сдаанууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 16:19:56
    Хоёр нүүртэй хуулийн хэрэгжилт: Н.Өнөрцэцэг шиг доор баривчилж хорьж чадахгүй байна дах???????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 16:19:46
    Хоёр нүүртэй хуулийн хэрэгжилт: Н.Өнөрцэцэг шиг доор баривчилж хорьж чадахгүй байна дах???????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 13:27:01
    Зочин: Монголын эмгэнэл. Яанадаа энэ шүүх прокурор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 10:25:50
    S: SEXSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 09:27:44
    Зориг: Үнхээр энэ УИХ гишүүнийг түтгэлзүүлэж байгаад шалгаад явуулах газарлуу нь явуулаачээ үнхээр энэ хүн наад олдохгүй үнэтэй бичийг чинь энэ мэт хүүхэн л хөөргөөд зарж борлуулаж үнэд оруулаж байна ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 09:23:24
    зочиг: Автлга өгч хүн хэрэгт хийчихээд А гишүүн зүгээр ангөрөх ёсгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 09:21:35
    зочин: агсөн эзнийг бас шийтгээч.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188