Улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Э.Нямаа нарыг “цол наймаалцсан” хэрэгт хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан. Тодруулбал, өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваанд Н.Жаргалбаяр зааны Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбаттай утсаар ярьсан бичлэг ил болсон юм. Бөхийн барилдааны тавын даваанд Н.Жаргалбаяр заан ам авах гэж 30 минут саатсан. Түүний гар утас дуугарч, “Жаргалбаяр заан уу”, “Тийм байна аа”, “Би Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч байна” гэсэн байдаг. Тэдний харилцан яриа дараах байдлаар 50 орчим секунд үргэлжилсэн юм.
-Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат: Манай нөгөө аймгийн арслан Э.Нямааг авчих. Жагаа, Жагаа Өмнөговь аймгийн Нямаа гээд авчих за.
-Улсын заан Н.Жаргалбаяр: Хэд юм?
-Н.Энхбат: Чи тоогоо хэл.
Ингэж ярихтай зэрэгцээд Н.Жаргалбаяр зааныг гарын даа “За хурдан бөхөө амлаарай. Хоёулаа баахан телевиз, радиогоор гарч байна шүү” гэж хэлээд тэдний харилцан яриа өндөрлөж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан байдаг. Ингэж ярьсны дараахан улсын заан Н.Жаргалбаяр Өмнөговь аймгийн арслан Э.Нямааг амлан авсан билээ. Улмаар барилдаанд аймгийн арслан Э.Нямаа улсын заан Г.Жаргалбаяраар тав давж, начин цолны болзол хангасан байдаг.

Тэгвэл энэ хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Тодруулбал, АТГ-ын мөрдөгчид Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, улсын заан Н.Жаргалбаяр нарыг авлига авч, өгөлцсөн байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэл нээж, шалгаж эхэлж байсан юм. Учир нь, энэ хэрэгт улс төрийн албан тушаалтан оролцож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй билээ.
Бид тухайн үед Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбатаас тодруулахад “Би өөрөө улсын наадамд үзээд сууж байна. Тэр бичлэгийг харсан. Хүмүүс надаар тоглож байгаа байх. Би Н.Жаргалбаяр заанд мөнгө амлаагүй. Н.Жаргалбаяртай яриа ч үгүй. Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн билээ.
Тэгвэл хууль хяналтын байгууллагаас буюу АТГ, ТЕГ-аас улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Э.Нямаа, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг шалгаж, мэдүүлэг байцаалт авчээ. Мөн Н.Жаргалбаяр, Э.Нямаа, Н.Энхбат болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн дансыг шалгаж, авлига өгсөн, авсан эсэхийг шалгасан гэнэ. Тэр бүү хэл Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дансны мэдээллийг хүртэл эд мөрийн баримтаар хураан авч, шалгасан ажээ.
Н.Жаргалбаяр заантай утсаар ярьж, мөнгө санал болгосон гэх Н.Энхбат нь Өмнөговь аймгийн Засаг даргын Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан орлогч дарга албан тушаалтай. Тэрбээр Өмнөговь аймгийн ХААН банкны захирлаар 2010-2020 он хүртэл 10 жил ажилласан, Өмнөговь аймгийн ИТХ-д 2012, 2016, 2020 онд гурван удаа сонгогдсон намтартай нэгэн.
Харин Улсын заан Н.Жаргалбаяр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат юм. Тэрбээр 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав, зургаагийн даваанд Аймгийн арслан Ч.Хөхчирэнгэртэй тунан барилдаж даван Монгол Улсын харцага цол хүртсэн байдаг. Харин 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд улсын аварга Г.Эрхэмбаяраар долоо даван шөвгөрч улсын заан цол хүртсэн билээ. Мөн 97 жилийн ойн баяр наадамд улсын арслан Ц.Содномдоржоор долоо даван шөвгөрч улсын заан цолоо батлан чимэг нэмсэн байдаг.
| УЛСЫН ЗААН Н.ЖАРГАЛБАЯР, НАЧИН Э.НЯМАА, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Н.ЭНХБАТ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ ДУУСЧЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |