УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт дахин холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, 20 настай оюутан охиныг хүчирхийлэхийг завдсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн есдүгээр сарын 19-нд гарсан байдаг.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээллээр “Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна” гэсэн юм.
-Тухайн үед юу болсон талаар та ярихгүй юу?
-Есдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө манай найзууд нэг баяр тэмдэглэж, гадуур гарцгаасан юм. Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороолол хавьцаа явж байгаад .... зочид буудалд орцгоосон. Тэр буудалд есдүгээр сарын 18-нд өнжиж, хамт байсан. Найзуудын маань зарим нь гэртээ харьж, үлдсэн нь тэндээ хоносон. Би буудлаас гарч яваад, хүнтэй уулзаад орой эргэж очсон. Намайг шөнө очих үед УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гэх эрэгтэй ирсэн байсан. Манай нэг найзыг таньдаг байсан юм шиг байна лээ. Тэгээд тэнд байсан хүмүүс согтууруулах ундаа ууж, тарах нэг нь тарцгаасан. Бидний авсан буудал дотроо гурван өрөөтэй учраас би нэг талын өрөөнд нь ороод унтаад өгсөн. Гэтэл Д.Гантулга өрөөнд орж ирээд, намайг хүчирхийлсэн. Би эсэргүүцэл үзүүлж, түлхэж, цохиж, янз бүр болсны эцэст арай гэж гараас нь мултарсан.
-Хамт байсан хүмүүсээсээ тусламж хүсээгүй юм уу?
-Зөндөө хашхирч, дуудсан боловч надад туслаагүй. Тэнд үлдсэн байсан хоёр хүн хаалгаар шагайж харчихаад, нөгөө өрөө рүү орчихсон. Д.Гантулга “Хүн болгон намайг хүсэмжилж байхад чи яагаад эсэргүүцээд байгаа юм бэ. Би Улсын Их Хурлын гишүүн байсан хүн шүү. Чи намайг танихгүй юу” гээд дайрч, бэлгийн хавьталд орсон.
-Тухайн үед хэр зэргийн согтууралтай байсан юм бэ?
-Энэ хэрэг 08:30-09:00 цагийн үед болсон. Буудлын өрөөнд шөнөжин уугаад, согтуу байсан. Гэхдээ ухаанаа алдчихаагүй, үйл хөдөлгөөнөө мэдэх хэмжээний байсан. Би шөнө очиж унтсан учраас эрүүл байсан. Хамт байсан хүн ч ялгаагүй, юу болж байгааг мэдэх хэмжээний, салгах бүрэн боломжтой байсан.
-Та цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм уу?
-Тийм ээ, түүнтэй 30 орчим минут ноцолдож, эсэргүүцэж байж арай гэж мултарсан. Өрөөнөөсөө гарч яваад, зочид буудлын нэг давхарт очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн албан хаагчид 09:30 цагийн үед Д.Гантулгыг эрүүлжүүлэх байр руу авч яваад, хэргийн газарт үзлэг хийж, зураг авсан. Тэр үед намайг хамгаалалтад авсан учраас би Д.Гантулгыг хараагүй. Тэгээд цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг, тайлбар өгч өдөржин суусан.
-Хэрэг одоо ямар шатандаа яваа юм бэ?
-Д.Гантулга намайг хүчирхийлсэн. Гэхдээ шүүх шинжилгээний дүгнэлтээр миний биеэс эр бэлгийн эс илрээгүй, урагдалгүй гэж гарсан учраас хэргийг хаах санал гаргасан байна лээ. Хэдийгээр эр бэлгийн эс илрээгүй ч гэсэн хүчиндэхийг завдсан, оролдсон, бэлгийн хавьталд орсон нь тогтоогдож байгаа шүү дээ. Ийм байхад хууль хяналтын байгууллагынхан хэргийг хаахаар завдаж байгаад үнэхээр их гомдолтой байна. Ар гэрийнхэндээ хэлээгүй учраас хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна. Улсын Ерөнхий прокурорт хандсан байгаа. Хоёр долоо хоногийн дараа энэ хэргийг хаах уу, эс хаах уу гэдэг нь шийдэгдэнэ. Энэ бол харилцан тохиролцсон үйл явдал биш, хүчирхийлэл, хүчирхийлэхийг завдсан зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдийгээр би найзуудтайгаа гадуур гарч, гэрээсээ өөр газар хоносон нь буруу ч гэмт хэргийг хохирогч болчихоод байна шүү дээ. Гэтэл хохирогчийг нэмж хохироож, сэтгэл санааны хямралд оруулж байна.
-Гэрч байгаа юм байна шүү дээ. Хамт байсан хүмүүс нь ямар мэдүүлэг өгсөн юм бэ?
-Хоёр гэрч байгаа. Нэг нь Д.Гантулгын найз учраас найзынхаа талд мэдүүлэг өгсөн юм байлгүй. Харин нөгөөх нь ямар мэдүүлэг тайлбар өгснийг мэдэхгүй. Хэрэг гарсан өдрөөс хойш тэнд хамт байсан хүмүүсийн хэн нь ч надтай холбогдоогүй, уулзаагүй. Би залгаж үзсэн боловч утсаа авахгүй, харилцаагаа тасласан байна лээ. Үүнийг маш их гайхаж байна.
-Таныг хүчирхийлэхийг завдсан гэх Д.Гантулга тантай дахиж уулзсан уу?
-Үгүй ээ, утсаар ч яриагүй. Би ч өөрөө залгаж, уулзаагүй. Цагдаагийн хэлтсээс гэр рүүгээ харьсан байх. Тэр өдрөөс хойш барааг нь ч хараагүй. Бүхэл бүтэн хүний амьдралыг сүйтгэж хаячихаад ямар шалтгаантай ингээд яваад байгааг нь ойлгохгүй байна. Хэрэг гараад гурван сар өнгөрлөө. Бодоход эрх мэдэлтэй хүн байсан учраас хэргээ зохицуулж байгаа юм байлгүй гэж хардаж байна.
-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Хууль хяналтын байгууллагынхан хэргийг үнэн, зөвөөр шийдэж, зохих ял шийтгэлийг нь оноож өгөхийг хүсэж байна. Өөр надад нэхэмжлэх, хүсэх зүйл байхгүй. Хэрэв энэ хэргийг ингээд хаавал Д.Гантулга гэх этгээд дахиад олон охиныг хүчирхийлж, гэмтээх вий гэхээс айж байна” гэлээ.
Харин бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс бусдыг хүчирхийлэхийг завдсан гэх УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбодож, тодрууллаа.
-Танд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй манай сайтад хандаж мэдээлэл өгсөн. Та ийм хэрэгт холбогдсон нь үнэн үү. Тухайн үед юу болсон талаар тодруулж болох уу?
-Наад эмэгтэй чинь хуулийн байгууллагад хандсан байна лээ. Хууль хяналтын байгууллагаар олон сар шалгуулж, хэрүүл тэмцэл хийсэн. Түүний гомдол, мэдээллээр хууль хяналтын байгууллагынхан шалгаж, дүгнэлт нь гарсан гэсэн.
-Ямар дүгнэлт гарсан юм бэ?
-Ямар дүгнэлт гарсныг би сайн мэдэхгүй байна. Би хэргийн материал, дүгнэлттэй танилцаагүй. Эмнэлэгт хэвтэж байгаа учраас байцаагчтайгаа очиж уулзаж чадахгүй байгаа. Удахгүй эмнэлгээс гараад хэргийн материалтай танилцана.
-Хуулийн байгууллага хэргийг хаах санал гаргасан юм уу?
-Манай өмгөөлөгч нүүрсний хулгайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцоод явж байгаа учраас завгүй байгаа. Энэ хэрэгтэй танилцаж амжихгүй байна гэж хэлсэн. Гэхдээ өнөөдөр (өчигдөр) шүүх хурал нь хойшилсон учраас энэ долоо хоногтоо багтаад хэргийн материалтай танилцах байх” гэсэн юм.
| ХОХИРОГЧ Т: НАМАЙГ ХҮЧИРХИЙЛСЭН УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХЭРГИЙГ ПРОКУРОР ХААХ САНАЛ ГАРГАСАНД ГОМДОЛТОЙ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |