“Жавхлант Орд” хятадын хөрөнгө оруулалттай компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Баян-Ундрага нүүрсний уурхайн төслийг хэрэгжүүлж, БНХАУ руу нүүрс гаргадаг билээ. Үйл ажиллагаагаа явуулахдаа УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэлийн компаниар хөрс хуулалтын ажлаа гүйцэтгүүлж, түүнийг санхүүжүүлдэг байж болзошгүй баримт мэдээлэл хууль хяналтын байгууллагынхны гарт ирсэн гэнэ. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын авлигын хэргийн зангилаа эндээс хөвөрдөж эхэлсэн учир тус компанийн удирдлагуудыг шалгаж байгаа бололтой.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Жавхлант Орд” компанийн санхүүч н.Байгалмаа, н.Цэнгэл нарыг цагдан хорьсон гэсэн. Мөн үүнээс гадна хятадын нэг иргэниг хамт саатуулсан сураг дуулдсан. Монголын талаас уг компанид хамгийн их оролцоотой байдаг хүмүүс нь энэ хоёр юм билээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын болон түүний дүү Н.Очгэрэлтэй хамтран мөнгө угаасан байж болзошгүй, нүүрсний хулгайн хэрэгт орооцолдох гол зангилаа үүнээс тайлагдах байх. Ямартай ч хууль хяналтын байгууллагынхан сэжүүр олсон учраас шалгаж байгаа. Компанийн дансны хуулга болон гэрээгээр нь олон зүйл ил болох юм билээ. “Жавхлант Орд” ХХК нь Н.Наранбаатарыг Өмнөговьд ажиллаж, амьдарч байхад нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн” гэлээ.
“Жавхлант Орд” компани нь БНХАУ-ын иргэн Liu Tao нэр дээр бүртгэлтэй бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Mengheqilu гэх хүн ажилладаг ажээ. Үүнээс гадна хувьцаа эзэмшигч нь Маршаллын арлууд Улсын иргэн Profit Yield Limited гэж хүн байдаг. Тус компани нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Өмнөговь аймагт 2011 оноос олборлолтын ажлаа явуулж байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ирвэсийн нутаг болох Тос, Тосон Бумбын нуруутай залгаа орших Зангат ууланд нүүрс олборлодог юм.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Жавхлант Орд” компаниас гадна “Нүүрсний хулгай”-н хэрэгтэй хэрхэн хутгалдсан тухай баримт танилцуулъя. Уг баримтыг “Эргэлт” сэтгүүлд нийтэлсэн байдаг билээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Нүүрний хулгай”-н хэргээр цагдан хоригдсон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж нарын хэрэгтэй холбоотой байж болзошгүй сэжүүрүүд гарч ирсэн. Тодруулбал, Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбат нь шатахууны толгой компаниудын нэг “НИК” ХХК-ийг “Петровис-Ойл” ХХК-тай хамтран эзэмшдэг, эцсийн өмчлөгч, ерөнхий захирал нь. Харин “Петровис-Ойл” ХХК-ийг Швейцарын компани эзэмшдэг бөгөөд ерөнхий захирлаар нь Сэнгээгийн Энх-Амгалан гэх залуу ажиллаж байсан. Эндээс маш ноцтой сэжүүр гарч ирдэг. Тодруулбал, “Петровис-Ойл” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Сэнгээгийн Энх-Амгалан гэгч “Хишиг арвин индустриал” ХХК-ийн охин компани болох “Тийсс хишиг арвин жейви” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан байгаа юм. С.Энх-Амгалан нь “Тийсс хишиг арвин жейви” ХХК-ийг удирдаж байхдаа Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолт, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худагийн нүүрсний уурхайн олборлолтын гүйцэтгэгч болон “Оюутолгой” төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбатын бизнесийн хамтрагч С.Энх-Амгалан нь “Хишиг арвин индустриал” ХХК-тай шууд холбоотой явж ирсэн гэсэн. Гэтэл “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж өдгөө “Нүүрсний хулгай”-н хэргээр АТГ-т баривчлагдан, хоригдож буй. Энэ сэжүүрээр бол, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг АТГ-аас зарласан нь “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын авлигын хэрэгтэй холбоотой байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Өлзийт ойл” ХХК, “Жавхлант оч транс” ХХК, “Сэрсэн говь” ХХК, “Эвт повер майнинг” ХХК-ийг эзэмшдэг. Эдгээр компани нь нүүрс тээвэрлэлтийн компани гэдгийг онцлох нь зүйтэй. Тухайлбал, Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хос тамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-уудтай хамтран эзэмшдэг. “Энбо тайж транс” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 187 автомашинаар нүүрс тээвэрлэдэг байсан. Харин “Хос тамга групп” ХХК нь Хонконгийн “Аnda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд нүүрс угаах үйлдвэр барьж байгаа. “Оюут болор эрдэнэс” ХХК нь нүүрс угаах үйлдвэрээ барихдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэдэг байгаль орчны байгууллагуудын дүгнэлт гарч байсан ч удалгүй намжсан.
Цаашилбал, Н.Наранбаатар жижиг “Тавантолгой” ХК-ийн хэрэгтэй ч холбогдоно. Тухайлбал, Н.Наранбаатар төр, нийгмийн хараа хяналт хаа хаанаа сул байх үед буюу 2004-2009 онд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил ажилласан. Хожим нь, 2016 онд Өмнөговь аймгийн Засаг дарга болмогцоо 10 жилийн ангийн найзуудыгаа “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, ТУЗ-ийн гишүүнээр тус тус томилон ажиллуулсан байдаг. Тухайлбал, Н.Наранбаатар 2016 онд 10 жилийн найз Сумъяаготовын Мөнхбаяр гэгчийг өөрийнхөө Уул уурхай, дэд бүтэц хариуцсан орлогчоор томилсон. Улмаар 2017 онд С.Мөнхбаярыг “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгож, 2019 он хүртэл хоёр жил ажиллуулсан. С.Мөнхбаяр нь био химич мэргэжилтэй, ЗӨСҮТ-д технологичоор ажиллаж байсан мөртөө ийнхүү Н.Наранбаатарын томилгоогоор “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар хоёр жил ажилласан.
Мөн Н.Наранбаатар 2017 онд 10 жилийн найз Даргиагийн Батзоригийг “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилж ажиллуулсан. Д.Батзориг нь Н.Наранбаатарыг 2020 онд УИХ-д нэр дэвших үед сонгуулийн менежерээр нь ажиллаж, ачийг нь хариулсан байдаг. Сонирхуулахад, Н.Наранбаатарын найз Д.Батзориг нь Өмнөговийн толгой баячуудын тоонд орж байгаа бөгөөд “Жамоторабэрү” ХХК нь Өмнөговьд “Dream Gobi”, Хөвсгөлд “Lake Forest”, Тэрэлжид “Terelj Hills” гэх тансаг зэрэглэлийн цогцолбор жуулчны баазуудыг ажиллуулж буй юм. Товчхондоо, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар багын найзуудаараа дамжуулан “Тавантолгой” ХК-ийг эзэгнэж байсан нэгэн.
| УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАРЫГ САНХҮҮЖҮҮЛДЭГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ “ЖАВХЛАНТ ОРД” ХХК-ИЙН АЖИЛТНУУДЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |