Увс аймгийн Сагил сумын Хариг багийн дөрвөн айлын 100 гаруй үхэр өнгөрсөн аравдугаар сарын 29-нд хилийн торонд тулжээ. Тухайн үед нь хилийн 0245 дугаар ангийн цэргийн алба хаагчид үхрийг тууж, 0245 дугаар ангийнхаа хашаанд хашиж, олон нийтийн сүлжээнд “Үхрээ алдсан малчид холбогдож, үхрээ аваарай” гэсэн утгатай мэдээлэл оруулсан аж. Мэдээллийн дагуу тус багийн дөрвөн иргэн малаа авахаар 0245 дугаар ангийн хоёрдугаар заставын дарга н.Оргилболдтой холбогдож, үхрийнхээ талыг авч, 61 үхрээ одоо болтол олоогүй байна. Энэ талаар Сагил сумын Хариг багийн малчин Ц.Оюунбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танайх хэчнээн тооны үхэр хэдэнд алдсан юм бэ?
-Өнгөрсөн аравдугаар сарын 25-нд манай үхэр идээшиж, дассан намаржаандаа байсан. Манайх үхрээ үлдээчихээд ойролцоо нүүчихсэн байсан юм. Гэтэл 29-нд манай 37 үхэр бэлчээртээ байхгүй байсан. Тэгэхээр нь олон нийтийн сүлжээн тавьсан мэдээллийн дагуу 0245 дугаар ангийн хоёрдугаар заставын дарга н.Оргилболд руу залгаж, үхрээ сурагласан. Манайх үхрийнхээ эврийг цэнхэр будгаар будсан байсан учир тод тэмдэгтэй гэсэн үг. Гэтэл манай үхэр тоогоороо хилийн заставын хашаанд байсан.
(25).jpg)
-Танай үхрийг ямар шалтгааны улмаас заставын хашаанд хашчихсан байсан юм бэ?
-Манай үхэр хойд зүг рүүгээ буюу хил, заставын хашаа руу зүглэдэггүй юм. 0245 дугаар ангиас 20 гаруй километрийн зайтай. Манай үхэр яагаа хашигдсан болохыг тус ангийн хоёрдугаар заставын дарга н.Оргилболдоос тодруулахад “Танай үхэр бусад айлын үхэртэй нийлээд хилийн торонд тулчихсан байсан. Тиймээс цэргүүд үхрийг буцаан тууж, хашаанд хийсэн” гэж тайлбарласан.
-Тэгвэл яагаад үхрийнх нь талыг хашаанаас гаргаад талыг нь гаргаагүй үлдээсэн юм бол?
-Бид үүнд их гайхаж байгаа. Тэгээд н.Оргилболдоос асуухаар тодорхой тайлбар өгч чаддаггүй юм. Намайг үхэр гаргаад явуул гэсэн биз дээ гээд над руу гүтгээд байдаг юм. Би үхрээ заставын хашаанд байгааг мэдсэн даруйдаа “Манай үхрийн үхрээ авахаар очсон хүнд туулгаад явуулчих” гэсэн юм. Гэтэл намайг торгуулийнхаа 100 мянган төгрөгтэй өөрийн биеэр ирж үхрээ аваарай” гэсэн. Тэгээд маргааш нь буюу аравдугаар сарын 30-нд үхрээ авахаар 100 мянган төгрөгтэйгөө очтол манай үхрийг гаргаад хөөчихсөн. Дөрвөн үхрийг нь хашаандаа аваад үлдчихсэн байсан. Тухайн үед Оргилболд надад “Таныг үхэр хүнээр туулгаж явуул гэхээр чинь хоёр цэргээрээ 33 үхрийг чинь өвөлжөө рүү чинь туулгасан. Үхэр чинь Үүрэг нуурын хоёр захаар байгаа байх” гэсэн юм. Тэгэхээр нь би итгээд үхрээ хайгаад сар шахуу боллоо. Одоогийн байдлаар ямар сураг гараагүй байна.
-Та сумынхаа цагдаад мэдэгдсэн үү. Үхрээ одоог хүртэл хайсаар байгаа юу?
-Сүүлийн хоёр, гурав хоног өвөлжөөндөө буугаад хайж чадаагүй байна. Сумын цагдаад мэдэгдсэн. Мөн аймгийн Хилийн хороонд мэдэгдэж, Оросын нутаг дэвсгэрээр үхрээ хайх хүсэлт явуулсан. Оросоос зөвшөөрөл ирвэл тэдний хилийнхэнтэй хамт үхрээ хайх юм билээ.
-Танайх сумынхаа хэмжээнд үхрээ хайсан уу?
-Манайх Хариг багийнхаа нутаг дэвсгэрийг дуустал хайсан мөн. Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрээр хайсан. Үзсэн, харсан хүн нэг ч тараагүй болохоор Оргилболд даргыг Орос руу гаргачихсан болов уу гэж хардаж байна. Оргилболд даргын хариуцлагүй байдлаас болж 33 сувай үхрээ алдсанд харамсаж байна. Малчин бид хэдэн малынхаа төлөө халуунд халж, хүйтэнд хөрж, өдөр шөнөгүй явдаг. Ганц өдрийн дотор 33 үхрээ алдах хэцүү байна.
-Танайхаас өөр айл үхрээ алдсан уу?
-Манайхаас гадна гурван айл үхрээ алдсан. Нэгнийх нь долоо, нөгөөх нь ес, 11 үхэр нь манайхтай хамт сураггүй байгаа. Тэднийхэн мөн цагдаад гомдол гаргасан байна лээ.
-Танай үхэр өмнө нь хил рүү болон 0245 дугаар ангийн хашаанд ойртдог байсан уу?
-Манайх энд нутаглаад 24 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд манай үхэр нэг ч удаа хилийн зурвас хүрч, заставын хашаанд очиж байгаагүй. Би үхрээ хойш нь бэлчээж үзээгүй.
-Та хэдүүлээ амьдардаг вэ?
-Би зургаан хүүхэдтэй. Дөрөв нь аймгийн төвийн сургуульд сурдаг. Хоёр нь хотод амьдардаг. Би насаараа мал маллаж байна.
| МАЛЧИН Ц.ОЮУНБИЛЭГ: ХИЛИЙН 0245 ДУГААР АНГИЙН ХОЁРДУГААР ЗАСТАВЫН ДАРГА н.ОРГИЛБОЛДЫГ ДӨРВӨН АЙЛЫН 61 ҮХРИЙГ ОРОСЫН ХИЛ ДАВУУЛЧИХСАН БАЙХ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |