Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд жуулчны бааз барьж байгаа “Хөвсгөл давалгаа” ХХК-ийн хордуулсан уснаас уусан олон тооны үхэр хорогджээ. Тодруулбал, тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Хөвсгөл давалгаа” ХХК-ийн ажилчид барилгынхаа суурийг хөлдөөхгүй байх зорилгоор хорт бодис хэрэглэж, орчныг бохирдуулсны улмаас 30 орчим үхэр үхэж, малчид өнчин тугалтай хоцорсон гэх. Тус компани нь “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Алагцар, Чандмань-Өндөр сумын Хөндийн даваа, Хар хад хэмээх газар уул ухаж, мод тайрч, байгаль орчныг сүйтгэж байна” хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаж, Улаанбаатар хотоос сэтгүүлчид ирэх сургаар малчдын хохирлыг барагдуулж, амыг нь хаасан хэмээн нутгийн иргэд ярьж байна. “Хөвсгөл давалгаа” ХХК нь 2017 онд 11.7 га талбайд үйл ажиллагаа явуулах буюу мод тайрч, уул ухаж, хайрга зөөх зөвшөөрөл авч Хөвсгөл нуурын зүүн эрэгт байрлах Хөндийн давааны орчмыг хэрхэн сүйтгэж байгаа талаар нутгийн удирдлагуудаас тодруулсан юм.

Тэрбээр “Манай аймгийн Чандмань-Өндөр сумын Хөндийн даваа гэх газар Бодь даатгал буюу Голомт банкны эздийн охин компани болох “Хөвсгөл давалгаа” ХХК жуулчны бааз барихаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнгөрсөн аравдугаар сарын 7-нд тус барилгын хордуулсан уснаас мал ууж, олноороо хорогдсон асуудал гарсан. Тухайн бүс нутгаас хөрс, усны шинжилгээ авч, Улаанбаатар хот руу явуулсан. Хариу нь удахгүй гарна. Тус компани үйл ажиллагаа явуулах буюу жуулчны бааз барих зөвшөөрлөө 2017 оны үед авчихсан юм билээ. Бид тус компанид ямар ч газар нэмж олгоогүй. Байгалын тусгай хамгаалалттай газар үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хэн өгсөнийг мэдэхгүй. Шинжилгээний хариугаар хортой ус уусан нь тогтоогдох юм бол мэргэжлийн байгууллагыг татан оролцуулахаас гадна хоргүйжүүлэх, ариутгах арга хэмжээг авна” гэсэн юм.

Харин энэ талаар Хөвсгөл нуурын улсын тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн Э.Энхбатаас тухайн үед юу болсон талаар тодруулсан юм. Тэрбээр “Хөвсгөл давалгаа” ХХК-ийн хордуулсан байж болзошгүй уснаас уусан 19 үхэр хордож, үхсэн нь үнэн. Малын сэг, зэмийг яаралтай устгаж, компанийн зүгээс иргэдийн хохирлыг мөнгөөр барагдуулсан. Ганц шөнийн дотор 19 үхэр хордож үхсэн. Өвөл болж байгаа учир тус компани шавар хөлдөөдөггүй бодис хэрэглэсэн юм билээ. Тэгээд барилгын ойролцоо бэлчиж байсан үхэр, барилгын гаднах шавартай ус ууснаас хордсон гэж үзэж байгаа. Тус бодисыг зөвхөн “Хөвсгөл давалгаа” ХХК хэрэглэдэггүй юм билээ. Барилгын бүх компани өвлийн цагт хэрэглэдэг гэсэн. Өнөөдрөөс хөрс, усны шинжилгээний хариу гарна. Хариу гарсны дараа ямар арга хэмжээ авахыг шийднэ. Тус компани 2017 онд үйл ажиллагаа явуулах 11 га газар авчихсан байсан. Тухайн газартаа барилгын ажлаа эхлүүлчихсэн байгаа нь энэ. Байгалийн тусгай хамгаалалттай газар зөвшөөрөл авчихсан үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа газрыг бид хэчнээн хориглоод дийлэхгүй” гэв.
Ийнхүү улсын тусгай хамгаалалттай газар барилга байшин барих зөвшөөрөл авсан "Хөвсгөл далай" ХХК жилийн дөрвөн улирал уул, ус, мод ургамлыг тасдаж, ухаж, сүйтгэж, нутгийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, малыг нь хүртэл хордуулж байгаа асуудлыг хууль хяналтынхан болон хамаарал бүхий байгууллагын сайд, дарга нар анхааралдаа аваач ээ. Нутгийн иргэдийн амгалан тайван байдал алдагдаж, мал нь хүртэл хордож үхлээ. Үүнд хэн, хэзээ хариуцлага хүлээх вэ.

| ЖУУЛЧНЫ БААЗ БАРЬЖ БАЙГАА “ХӨВСГӨЛ ДАВАЛГАА” ХХК-ИЙН ХОРДУУЛСАН УСНААС УУСАН ОЛОН ТООНЫ ҮХЭР ХОРОГДЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |