“Энержи Ресурс” ХХК-ийн талбайд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Вертекс Майнинг Партнер” компанийн байранд ноцтой осол гарчээ. Үйлдвэрийн ослын улмаас 35 настай залуу амиа алдаж, хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авч, найдваргүй зээлдэгчдийн эгнээнд шилжиж, Монгол даяар муу нэр зүүж, цоллуулж явсан УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн эгч Х.Хашчимэгийн эзэмшлийн “Вертекс Майнинг Партнер” компанийн гурван ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас үйлдвэрийн осолд өртөж, нэг нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, “Энержи Ресурс” ХХК-ийн талбайд туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Вертекс Майнинг Партнер” компанийн ажилтан амиа алдсан нь үнэн. Есдүгээр сарын 17-нд уг осол болсон. Эмнэлэгт хүргэгдсэн хоёр залуугийн биеийн байдал хүнд байгаа юм билээ. Гэхдээ компанийнхан уг ослыг ихэд нууцалж байгаа. Осол гараад 20 гаруй хонож байхад олон нийт мэдээгүй байгаа нь ийм учиртай. Амиа алдсан залуу 35-хан настай байсан шүү дээ. Хүнд гэмтсэн хоёр хүн нь мөн л залуухан. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан уу гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтооно биз. Харамсалтай л зүйл болсон” гэлээ.
“Вертекс Майнинг Партнер” компанийн ажилтнууд осол болсон өдөр дугуй засварын цехэд 60 тоннын дугуй засварлаж байжээ. Харамсалтай нь, засварлаж байсан дугуй нь буудсан гэнэ.
Эх сурвалж “Талийгаачтай хамт 24, 31 настай хоёр залуу ажиллаж байсан. Дугуй засварлах ажлыг тэд гүйцэтгэж байсан юм билээ. Том техникийн 60 тонн дугуй нь хагарч, засварлаж байх явцад нь буудчихсан гэсэн. Талийгаачийн толгойд оносны улмаас амиа алдаж, хамт байсан хоёр нь хүнд гэмтсэн гэсэн. Компанийн эмнэлгийн багийнхан анхан шатны тусламж үзүүлэх гэж очсон харамсалтай нь амьсгал хураачихсан гэсэн. Бэртсэн хоёр залууг нь яаралтайгаар Улаанбаатар хот руу тээвэрлэж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байх. Талийгаачийн ар гэрийнхэн л хэцүү байдалтай байна даа. Амьдралаа босгохын төлөө явж байсан идэр насны залуу ажлын байран дээрээ амиа алдчихлаа шүү дээ. Хэрэв аюулгүй байдлыг нь сайтар хангаж өгч чадаж байсан бол ийм зүйл болохгүй байсан байх. Ийм зүйлээс л урьдчилан сэргийлэхийн тулд нь компанийн ХАБ ажлаа хийх ёстой шүү дээ. Осол болсон өдөр ХАБ-ын зааварчилгаа өгсөн эсэх, гарын үсэг зуруулсан зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны дараа тодорхой болно” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эгч Х.Хашчимэг осол гарч, хүний амь эрсдсэн “Вертекс майнинг партнер” ХХК-ийг эзэмшдэг. “Вертекс майнинг партнер” ХХК-д УИХ-ын гишүүн Г.Дамдинням хувь эзэмшдэг байсан бөгөөд энэ компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан баримт ил болж байлаа. Тодруулбал, Хөгжлийн банкнаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгож, зээл авсан хэрэгт хэд хэдэн УИХ-ын гишүүний нэр холбогдож, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа эрх мэдлээ ашиглаж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэргийг хууль хяналтын байгууллагынхан жил гаруйн хугацаанд шалгасан байдаг. Үүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Х.Амартүвшинийг эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал үүсгэж, их хэмжээний зээл олгосон үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлт АТГ-аас прокурорт хүргүүлсэн билээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өөрийн хамаарал бүхий компанид хуурамч бичиг баримтаар зээл авахад нөлөөлсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр яллагдагчаар татаж байлаа.
Хачирхалтай нь, УИХ-ын гишүүн Х.Ганхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Хөгжлийн банкны шүүх хурал гэж холион бантан болсны илрэл нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Х.Амартүвшин нарын энэ хэрэг юм. Хүний амь эрсдсэн уг хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж, үнэн, зөвийг тогтооно гэдэгт итгэж байна. 35-хан настай залуугийн үхлийг хэрэгсэхгүй болгочихгүй байлгүй дээ...
| УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГИЙН ЭГЧИЙН КОМПАНИД ОСОЛ ГАРЧ, 35 НАСТАЙ ЗАЛУУ АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮН ХҮНД ГЭМТЖЭЭ |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |