“Допингийн бүлэглэл” гэх нэршил ойрын өдрүүдэд олон анхаарлын төвд байна. Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-аас өчигдөр Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарын гэр болон албан өрөөнд шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар Ж.Хатанбаатарын өрөөнөөс нэр, хаяг нь тодорхойгүй сэргээшийн төрлийн бодис илэрсэн байдаг. Мөн тэрбээр бөхчүүдийн шинжилгээний хариуг өөрийн цахим хаягаар авч, нэр бүхий бөхчүүдээс авлига авч байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагааг явуулж байна.
Эх сурвалжуудын бидэнд өгсөн мэдээллээр олон жилийн өмнөөс Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатар үндэсний баяр наадмаар барилдаж шөвгөрсөн бөхчүүдийг шинжилгээг авч БНСУ-ын олон улсад итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээг нь явуулдаг. Ингээд сар гаруйн хугацааны дараа хариуг нь хүлээн авдаг. Ингэхдээ өөрийн удирдаж байгаа Допингийн эсрэг үндэсний төвийн албан ёсны хаяг бүхий газрын цахим хаягаар биш өөрийнхөө хувийн хаягаар мэдээллийг нь авдаг. Авсан мэдээллээ олон нийтэд зарлахдаа нэр бүхий допингийн шинжилгээнд бүдэрсэн хариутай бөхчүүдийн нэрийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж нуун дарагдуулдаг байж болзошгүй байгаа гэнэ. Асуудлыг цааш нь хөвөрдвөл допинг хэрэглэсэн бөхчүүдээс их хэмжээний мөнгө авдаг. Бүр гэмт хэргийн бүлэглэлийн шинжтэй зүйл байгааг ч үгүйсгэх аргаггүй гэнэ.
Тэгвэл хууль хяналтын байгууллагынхан Ж.Хатанбаатарын гэрээс сэргээшийн төрлийн бодисоос гадна их хэмжээний бэлэн мөнгө олжээ. Одоогийн байдлаар мөнгөний эх үүсвэр тогтоогдоогүй бөгөөд шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөн шалгалтын явцад Ж.Хатанбаатар бөхчүүдийн шинжилгээний хариуг хүлээж авсан мэйл хаягаа устгаж, өөрийгөө цэвэрлэсэн байжээ. Хууль хяналтын байгууллагынхан БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан, хууль хяналтын байгууллагад нь хүсэлт тавьжээ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Ж.Хатанбаатарын устгасан мэйлийг сэргээхээр хоёр улсын хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Одоогоор БНСУ-ын цагдаа нар допингийн шинжилгээ авсан эмнэлгийн мэйлийг шалгаж байгаа” гэв.
| Ж.Хатанбаатар бөхчүүдийн шинжилгээний хариуг авсан мэйлээ устгаж, гэртээ 140 сая төгрөг хадгалж байжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |