• Өнөөдөр 2024-05-02

МАНДАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА А.ДАШЗЭВЭГ, НЯРАВ Н.СЭЛЭНГИЙНХЭЭ ХУВИЙН ДАНСААР ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОГЧДООС МӨНГӨ АВЧЭЭ

2023-09-29,   9084

          Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг болон ЗДТГ-ын нярав Н.Сэлэнгэ нарын хууль бус баримтыг хүргэж байна. Засаг дарга А.Дашзэвэг нь нярав Н.Сэлэнгийнхээ хувийн болон компанийнх нь дансаар дамжуулж, хууль бус алт олборлогчдоос 40 гаруй сая төгрөг авсан хэрэгт холбогджээ. Хууль хяналтын байгууллагаас А.Дашзэвэг, Н.Сэлэнгэ нарыг шалгаж байгаа аж.

Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг нь хууль бусаар “Хараагийн хурд-2023” наадмыг хууль бусаар зохион байгуулсан. Угтаа уг наадмыг Сэлэнгэ аймгийн “Буган халиун” уяачдын холбоо болон Мандал сумын “Мандал хүлэг” морин спорт уяачдын холбоо зохион байгуулах ёстой байсан. Гэтэл Засаг дарга А.Дашзэвэг нь өөрийн санаачилгаараа наадам зохион байгуулсан нь ашиг хонжоо харсан үйлдэл. Тэгээд тус наадмын санхүүжилтийг Мандал суманд хуулийн дагуу болон хууль бусаар алт олборлож, ашигт малтмал ухдаг компани, хувь хүнээс авсан нь ноцтой. Үүгээр ч зогсохгүй хууль бус алт олборлогчдоос авсан мөнгөө нярав Н.Сэлэнгийн эзэмшлийн “Цогт тэмүүлэл” ХХК болон хувийн дансаар нь шилжүүлж авсан байдаг юм билээ. Энэ хэрэгт буруутгагдаад шалгагдаж байгаа ч хуулийн хариуцлага хүлээхгүй өнгөрөх бололтой. Угтаа ямар ч төрийн байгууллагын ажил хууль ёсны дагуу явах ёстой. Гэтэл сумын Засаг дарга нь энэ мэт хууль бус асуудалд оролцоод байна шүү дээ” гэв.

МАНДАЛ СУМЫН НЯРАВ Н.СЭЛЭНГИЙН ЭЗЭМШЛИЙН “ЦОГТТЭМҮҮЛЭЛ” ХХК-ИЙН ДАНС РУУ  “ТОД УНДАРГА” КОМПАНИАС 20 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг нь нярав Н.Сэлэнгээгээ мөнгө шилжүүлж авах данс олгох даалгавар өгчээ. Нярав Н.Сэлэнгийн эзэмшлийн “Цогттэмүүлэл” ХХК-ийн дансанд 2023 оны тавдугаар сарын 3-нд “Тод Ундарга” гэх компаниас хандив гэсэн утгатайгаар 20 сая төгрөг шилжиж орж иржээ. Уг гүйлгээнээс 10  сая төгрөгийг нь нярав Н.Сэлэнгэ хувийн данс руугаа шилжүүлж авчээ. Харин үлдэгдлээр нь Мандал сумын ЗДТГ-т жигнүүртэй халуун тогоо, БНСУ-ын ТOP-AOSIS компанитай хамтран ажиллах гэрээний төлбөр, хөдөөгийн малчдыг мэдээ, мэдээллээр хангах, хаваржилтын байдалтай танилцах зэргээр зарлагдаж, гүйлгээ хийжээ.

НЯРАВ Н.СЭЛЭНГЭ ХУВИЙНХАА ДАНСААР ХЯТАДЫН КОМПАНИАС 11 САЯ, ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОГЧООС ГУРВАН САЯ ТӨГРӨГ АВЧЭЭ

Харин Н.Сэлэнгэ хувийнхаа дансаар “ДЭМС-Трейдинг” гэх хятадын хөрөнгө оруулалттай компаниас 11 сая төгрөг шилжүүлэн авсан байна. Мөн Мандал сумын газрын хэвлийг онги татаж, уул, ус, ургамал, модыг үл хайхран алт хайгч, олборлогч Т гэх хүнээс гурван сая төгрөг авчээ. Хэрэвзээ Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг наадам зохион байгуулах даалгавар авсан бол хууль ёсны дагуу ажиллагаагаа явуулах учиртай. Гэтэл нярвынхаа дансаар 40 гаруй сая төгрөг авсан нь асуудал дагуулж байна.

ЗДТГ-ЫН НЯРАВ Н.СЭЛЭНГЭ: ЗАСАГ ДАРГА А.ДЭШЗЭВЭГ Л ДАНСААРАА АВ ГЭСЭН ШҮҮ ДЭЭ

Бид энэ асуудлаар Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын нярав Н.Сэлэнгэтэй холбогдож, тодрууллаа.

Тэрбээр “Хараагийн хурд-2023” наадмыг гэнэт зохион байгуулахаар болсон. Тухайн үед амралтын өдөр таарч байсан учраас би хүмүүсээс орж ирсэн хандивын мөнгийг хувийн дансаараа авсан нь үнэн. Гэхдээ би өөрөө авах санаачилга гаргаагүй. Дарга нар л “Хандивын мөнгө авах данс ол” гэж хэлсэн. Тэгээд нэг компани нь заавал аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлнэ гэхээр нь өөрийнхөө компанийн данс руу авсан. Гэтэл одоо ингээд асуудал болчихлоо. Би бүх баримтаа аваад АТГ-т очиж мэдүүлсэн. Бүх зүйлээ тайлбарласан шүү дээ. Би тэр мөнгийг чинь хувьдаа завшаагүй.Нийтдээ 40.8 сая төгрөг цугласан байсан. Түүнийх нь 29.2 саяыг нь наадмын бай шагналд олгосон. Үлдсэн нь бусад зүйл зарцуулагдаад дууссан. Хууль бус алт олборлогчоос мөнгө авсныг мэдэхгүй. Ямартай ч хурдан морины уралдааны азарганы бай шагналыг өгөх гэтэл дутсан. Гэтэл тэр Тулга гэж хүн өгөхөөр болсон. Миний данс руу шилжүүлж, би бэлэн мөнгөний машинаас аваад бай шагналд өгсөн. Үнэндээ надад мэдэх юм алга. Бүх зүйл дээрээс ирсэн чиглэлийн дагуу л явна шүү дээ. Уг нь хандивыг сумын ЗДТГ-ын данс руу шилжүүлж авах ёстой байдаг юм билээ. Тэр үед нөхцөл байдлаас шалтгаалж ийм зүйл болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас энэ үйл ажиллагаанд оролцож, хандивыг зохион байгуулсан байх” гэлээ.

Харин Засаг дарга А.Дашзэвэгтэй холбогдож, энэ талаар тодруулах гэсэн боловч утсаа огт аваагүй юм.

ХАНДИВ НЭРЭЭР АВСАН 40 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ЗАРЛАГЫН БАРИМТ БАЙХГҮЙ

Харин бидэнд хандсан эх сурвалжийн өгч буй мэдээллээр Н.Сэлэнгэ болон Засаг дарга А.Дашзэвэг нар хууль бус алт олборлогчдоос авсан 40 гаруй сая төгрөгөө хэрхэн, яаж зарлагдсан баримт нь байхгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн задарга, тайлан байхгүй талаар онцлов.

Түүний өгч буй мэдээллээр “Н.Сэлэнгэ 40 гаруй сая төгрөгийг захиран зарцуулахдаа ямар ч санхүүгийн баримт хөтлөөгүй. Харин өөрийнхөө гараар бичиж, дуртай үнэ зохион байна гэнэ лээ. Тус хандив өгсөн компани, хувь хүн нь ЗДТГ-тай ямар ч гэрээ байгуулаагүй. Сум орон нутагт хөрөнгө оруулалт хийдэггүй алт ухагч компаниуд Засаг даргатай холбогдож, хандив өгсөн нь хачирхалтай. Эндээс сум удирдаж байгаа Засаг дарга хүн хууль бус алт олборлогчдын хууль бус ажиллагааг хамгаалж, нуун дарагдуулж, хахууль авдаг байж болзошгүй нөхцөл байдал илрээд байна. Наадам зохион байгуулна гэж хэлээд л нярвынхаа хувийн дансаар их хэмжээний мөнгө авч байна гээд бод доо. Энэ бол зөвхөн ил гарсан гүйлгээ. Үүний цаана юу болж байгааг бид мэдэхгүй учраас хууль хяналтын байгууллага сайн шалгах хэрэгтэй” гэлээ.

СУМЫН ЗАСАГ ДАРГА А. ДАШЗЭВЭГ ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОГЧДООС ХАХУУЛЬ АВЧ, ХАМГААЛДАГ УУ

     Уг асуудлын дараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг хууль бус алт олборлогч компани, хувь хүнээс хахууль авч, үйл ажиллагааг нь хамгаалдаг уу гэх асуулт урган гарч ирэх нь тодорхой. Угтаа Засаг дарга А.Дашзэвэг сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд анхаарч, бүтээн байгуулалт хийхийг цаг, минут тутам дэмжиж, төсөв босгож байх ёстой. Гэтэл уг компаниудтай орон нутагтаа гэрээ хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалт татахгүй хэрнээ хувийнхаа дансаар авч байгаа нь хачирхалтай байгаа юм.

     Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Уг компаниуд нь сум, орон нутагтай гэрээ хийгээгүй. Хууль бусаар үйл ажиллагаа явуулаад л байж байдаг. Сум, орон нутгаас ч зогсоодоггүй асуудлын зангилаа энд тайлагдаж байх шиг байна. Хурдан морины уралдаанд хандив өгсөн “ДЭМС-Трейдинг” гэх хятадын хөрөнгө оруулалттай компанитай ЗДТГ-тай гэрээгүй. Холбогдох хүмүүс энэ компанийнхантай уулзах гэхээр ирдэггүй, утсаа авдаггүй. Гэтэл Засаг дарга нь нууцаар холбогдоод, хандив авчихдаг ажээ. Ийм л нөхцөл байдалтай ажиллаж байна, тэд. Ийм асуудлаас болж төр амаа үдүүлээд, хууль бус уул уурхай гаарч байгаа юм. Хууль бус уул уулхай компанийн халаасанд сумын удирдлагууд орчихож байгаа баримт нь энэ шүү дээ. Ийм маягаар хэрхэвч ажил явуулж болохгүй. Мэдэгдэж байгаа нь л энэ болохоос хаанаас, хэнээс ямар мөнгө хувийн дансаар хандив нэрээр авдаг вэ гэдэг нь анхаарал татаж байна” гэв.

 


МАНДАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА А.ДАШЗЭВЭГ, НЯРАВ Н.СЭЛЭНГИЙНХЭЭ ХУВИЙН ДАНСААР ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОГЧДООС МӨНГӨ АВЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 20
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 10:08:20
    Хосбаяр: ‼️‼️‼️Даш зэвгийн эхнэр цалин багатөй багш хэрнээ сарын өмнө томоос том жип машин хөлөглөх болсондоо. Ийм л учиртай байх нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 21:31:27
    Хүн: Баярцогт харин жинхэнэ нарсан гуайлан устгуулж вагон вагоноор банз хятадруу ачуулсан түүх л юмдаа одоо мартаа биз...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 15:19:55
    Манин Баатар: Энэ зантгар толгойтой хүүхэнд их учир бий.Үе үеийн засаг даргыг долоосон хөгшин авгай болжээ тэтгэвэрт гаргаач бас болоогүй ээ шоронгийн атамануудтай сүлбээтэй төрийн албанд тогтоол байгаа п.....да авгай.шорон бузарласан авгай да.Мааньтад шааж явсан түмэн бузар бичвэл миний нас гүйцэхгүй. Нярав нэртэй улны шаахай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 15:19:43
    Манин Баатар: Энэ зантгар толгойтой хүүхэнд их учир бий.Үе үеийн засаг даргыг долоосон хөгшин авгай болжээ тэтгэвэрт гаргаач бас болоогүй ээ шоронгийн атамануудтай сүлбээтэй төрийн албанд тогтоол байгаа п.....да авгай.шорон бузарласан авгай да.Мааньтад шааж явсан түмэн бузар бичвэл миний нас гүйцэхгүй. Нярав нэртэй улны шаахай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 15:18:10
    Манин Баатар: Энэ зантгар толгойтой хүүхэнд их учир бий.Үе үеийн засаг даргыг долоосон хөгшин авгай болжээ тэтгэвэрт гаргаач бас болоогүй ээ шоронгийн атамануудтай сүлбээтэй төрийн албанд тогтоол байгаа п.....да авгай.шорон бузарласан авгай да.Мааньтад шааж явсан түмэн бузар бичвэл миний нас гүйцэхгүй. Нярав нэртэй улны шаахай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 13:47:32
    Гбжо.: Оргон зайлахгүй. Тэнэг гэдэг нь "дараа шувууднана".
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 15:19:12
    амгалан: МАНДАЛ СУМАА БАЙНГА Л ДАРГА НАРНЬ НЭРИЙНЭ ГАРГАХ ЮМ БАХРАХДАГ БАЙХ ДАА ИРГЭД НЬ ХҮЧИН ХУЛГАЙ ХИЙДЭГ ДАРГА НАРТАЙ СУМ ГЭЭД Л АМ УРАЛДУУЛДАГ БАЙХ ДАА МАНДАЛЧУУД...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 23:48:55
    Эх оронч: Хараагийн гүүр нурахад харахад нутаг ус улс төр мөр гээд явдаг гэмгүй дүртэй өлөн бөөс,хэдэн новшнууд нөгөө дархан цаазат Ноён уулыг бас самарсан байна лээ шүү.Чоно борооноор.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 21:34:43
    Бат: Хараагийн уяачдын холбоо гэх нэг хачин байгууллагын явуулга л байна Г чи одоо боль жижигхэн улс төрөө хий худлаа сүржигнэж нутгийн нэр гаргаад
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 21:22:08
    Gal: Za yun surtein hen ch deer garsan idjil taaraa shdee. 40say harin gaigui ym bishu 40 terbum idtsen bish.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 21:12:50
    Зочин: Битгий худлаа ярь чи за Ж.Эрдэнбат гишүүн хувьдаа рамгүй шүү .Бас Лхагвадорж дарга угаасаа дарга болхоосоо өмнө модны аж ахуй эрхлэсээр ирсэн шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 20:32:45
    Huu: Сайд бсан Ж.Эрдэнэбат Сэлэнгийн засаг дарга Лхагвадорж, Мандалын засаг дарга Дашзэвэг бүгд л хувьдаа хөрөө араамтай байгаль орчин сүйтгэж мод хулгайлж хөлжсөн гарууд шүү дээ. МАН Эрдэнэбат Ан Баярцогт хулгайч нараа цэгцэлмээр юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 20:32:33
    Huu: Сайд бсан Ж.Эрдэнэбат Сэлэнгийн засаг дарга Лхагвадорж, Мандалын засаг дарга Дашзэвэг бүгд л хувьдаа хөрөө араамтай байгаль орчин сүйтгэж мод хулгайлж хөлжсөн гарууд шүү дээ. МАН Эрдэнэбат Ан Баярцогт хулгайч нараа цэгцэлмээр юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 20:30:28
    Nutgiin irgen: Ed nariig zailuulah ymsaan arai denduu ymaa. Ajil alban tushaalaas n buulgaj, dhij turiin baiguullagad ajillahgui blgoh heregtei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 19:48:40
    Зочин: Сайн шалгаад явдаг газарлуу н явуулах хэрэгтэй шдээ Авлигатай тэмцэх газар ажлаа хиинэ бгаа. Юугаа ч мэдэхгүй гарууд дарга болхоороо идэхээс өөр юм хиихгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 14:24:27
    Зочин: Энэ Хараагийнхан нэг л бишээ Сэлэнгэ ч бараг л хараагийнханы хараат болж дууслаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 13:24:43
    Khen ch baisan yakhav dee: Tord baigaa bolgon adilkhan khulgaich.kharin ikh uu baga uu l gekhees
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 11:21:17
    Зочин: Энийг сайн шалгах хэрэгтэй хууль бусаар баяжиж гэдэг чинь л болж бга ш дж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 10:38:53
    123: өө ичиж үхмээр юмаа. энэ ж.эрдэнэбатын тавиулууд толгойгүй утсан хүүхэлдэйнүүд бх юмөө. ийм хүмүүсийг дороо хийж бж өөрөө дээр нь эрх дураарай жаалдаг бхнээ. жоохон юм хийе гсн хүнийг нухчин дардаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 09:24:40
    Тонил: Дарга хулгайч, орлогч хүчиндэгч. 9 шид нь бүрдсэн газар болжээ. Ганц л жишээ нь энэ шд.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188