33 настай эмэгтэй бага насны гурван хүүхэдтэйгээ гэртээ угаартаж, амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс талийгаач бүсгүйн ар гэрийнхэнтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Дөрвөн хүнээ алдчихсан бид уй гашууд автаад хэцүү байна. Дүү минь 14 настай эрэгтэй, 10 настай эмэгтэй, зургаан настай эрэгтэй хүүхэдтэйгээ хамт биднийг орхиод явчихлаа. Тэднийхээ тухай бодохоор итгэж чадахгүй, зүрх зүсээд байна. Дүү нар минь сайжруулсан шахмал түлш гэх хортой түлшинд ганц шөнийн дотор амиа алдчихлаа гэж бид хардаж байна. Бидэнд үнэхээр хүнд байна. Ялангуяа аавд нь ямар хэцүү байгаа гэж санана. Бид дүү нарынхаа цогцсыг шинжлүүлэхээр эмнэлэг рүү шилжүүлчихсэн байгаа. Шинжилгээний хариу гарахаар бүх зүйл тодорхой болох байх. Бид маш их гомдолтой байна. Энэ хэцүү үед би өөр зүйл ярьж чадахгүй нь” гэв.
Өөр нэг хамаатан нь болох Б “Би энэ аюултай мэдээг дуулаад өглөө Дорнодоос ирсэн. Айж, сандраад хүмүүстэй ч уулзаж чадахгүй байна. Юу болоод байгааг ч сайн ойлгохгүй байна. Тэдэнтэй хамт байсан муур хүртэл угаартсан байсан гэж сонссон. Гэр бүлийнх нь хүн тэр шөнө хөдөө ажлаар явчихсан байсан юм билээ. Харамсаад барахгүй юм даа. Ар гэрийнхнийх нь зүгээс сайжруулсан түлшний угаарт тэднийг хордсон гэж үзэж байгаа. Түлж байсан түлшийг нь шинжлүүлэх, ямар хор агуулж байгааг нь тогтоолгохыг хүсэж байна” гэв.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НАЙМДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Б.ТУЛГА: ГУРВАН ХҮҮХЭДТЭЙГЭЭ УГААРТАЖ, НАС БАРСАН ЭМЭГТЭЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦААГҮЙ БАЙНА

Угаартаж нас барсан талийгаач нарын хашаа
Бид талийгаачийнхыг утаа мэдрэгчтэй байсан эсэх талаар тус хорооны Засаг даргаас тодруулсан юм. Тэрбээр “Манай хорооны иргэд угаартаж нас барсан нь үнэн. Гэхдээ би нөхцөл байдалтай бүрэн танилцаж, тодорхой мэдээлэл аваагүй байна. Хороогоо төлөөлж мэргэжлийн хүмүүс талийгаачийнд очсон. Манай хорооны айл болгон утаа мэдрэгчтэй, түлшний карттай. Бусад мэдээллийг цагдаагийн газраас тодруулах хэрэгтэй” гэсэн юм.
Манай улсад он гарснаас хойш 1800 гаруй хүн сайжруулсан гэх шахмал түлшинд угаартаж, хордсон байна. Түүнээс 440 орчим бага насны хүүхэд гэх тоон мэдээлэл бий. Харин сүүлийн зургаан сарын дотор 50 хүн угаарын хийнд хордож, амиа алдсан харамсалтай мэдээлэл байгаа юм.
(1).jpg)
Сайжруулсан шахмал түлшинд жил бүр зуу зуун хүн гэр бүлийнхэнтэйгээ, нялх хүүхдүүдтэйгээ угаартаж, хордож нас барж байна. Тэгвэл шахмал түлшний талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Бид утааг бүрэн алга болгоно гэсэн гоё зүйл ярихгүй. Харин үүнийг багасгана гэж байгаа юм. Ингэхдээ БНХАУ-аас коксжих нүүрс оруулж ирж, туршилт хийнэ. Туршилтаас айхгүй байгаа.Тодруулбал, ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 1 хүртэл туршилт хийнэ. 177 тэрбум төгрөгийн 30 орчим төгрөгөөр нь асаагч байна. Түүхий эдээ үйлдвэрлэнэ. Нэгэнт энэ жил үйлдвэр байхгүй учраас нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая төгрөгөөр импортлоно. 150-200 мянган төгрөгөөр бид нэг тонныг нь боловсруулна. Сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Харин хагас коксыг БНХАУ-аас импортлох юм. Хагас коксжсон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна” хэмээх тайлбар өгөхөөс өөрийг шийдэж чадахгүй өдийг хүрээд байна. Сайжруулсан шахмал түлшинд угаартаж, хордож нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн төр засгийнханд илүүтэй гомдолтой байгаа юм. Сайжруулсан шахмал түлшинд хэд хэдээрээ хордож нас барж байгаа хэргийг тэдний хэн нь хариуцах вэ.
Иймд иргэд та бүхнийг хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцныхаа агаарыг хоёр цаг тутамд сэлгэн, яндангаа хөөлөх, түлш бүрэн шатаж дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, пийшин, зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг унтраахгүй байх зэргээр угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
| ГУРВАН ХҮҮХЭДТЭЙГЭЭ УГААРТСАН ТАЛИЙГААЧИЙН ЭГЧ: Сайжруулсан гэх хортой түлш дөрвөн дүүгийн минь амийг ганц шөнийн дотор авчихлаа |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |