Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Т.Мөнхбаяртай холбоотой өргөдөл, гомдол хууль хяналтын байгууллагад иржээ. Тодруулбал, Т.Мөнхбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэрэг наймаалцсан, хэрэгсэхгүй болгосон байж болзошгүй ноцтой баримт мэдээллийг нэгэн иргэн АТГ-ын мөрдөгчид өгсөн гэнэ. Үүний дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлэх бололтой.
Гэхдээ уг өргөдөл, гомдлыг иргэд хэдэн сарын өмнө өгчээ. Тодруулбал, гомдлоо Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурор Т.Мөнхбаярын хууль бус ажиллагааг шалгаж өгнө үү гэсэн аж. Харин Т.Мөнхбаяр нь хоёр сар гаруй хугацааны өмнө Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурорын албан тушаалаа өгч, Улаанбаатар хот руу шилжжээ. Түүнтэй холбоотой гурван гомдлыг иргэд хууль хяналтын байгууллагад өгсөн байна.
Нэгдүгээрт,
ОХУ-аас Монол Улсын иргэн Н их хэмжээний мөнгө хилээр оруулж ирээд хууль хяналтын байгууллагад баригджээ. Мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн албан хаагчид явуулж, яллах дүгнэлттэйгээр Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурор асан Т.Мөнхбарт хүргүүлсэн гэнэ. Хачирхалтай нь, Т.Мөнхбаяр хэргийг хэрэгсэхгүй болгож, хаажээ. Ийм учраас тухайн иргэнээс авлига авч, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байж болзошгүй гэж үзэж, хуулийн байгууллагад ханджээ.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилээр Монгол Улсын иргэн их хэмжээний мөнгө оруулж ирсэн гэдэг юм билээ. Тухайн иргэн нь их хэмжээний мөнгөө ОХУ-аас оруулж ирсэн байх магадлалтай. Мөн хууль бус санхүүжилтийн мөнгө байсан гэх. Дээрээс нь уг хэрэгт татагдан шалгагдсан хүмүүс нь нэр нөлөөтэй, бизнес эрхлэгч гэсэн. Тийм учраас хэргийг наймаалцсан байж болзошгүй гэж хардаж байгаа юм билээ. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгаад тогтооно биз” гэлээ.
Хоёрдугаарт,
Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурор асан Т.Мөнхбаяр хавтас хэрэг хуурамчаар зохиож, бусдад хэрэг тохдог байсан уу гэдгийг хуулийнхан мөн л шалгаж тогтооно гэнэ. Гаргасан өргөдөл, гомдлын нэг үндэслэл нь энэ аж.
Эх сурвалж “Т.Мөнхбаяр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн хуурамчаар хавтаст хэрэг үйлддэг, хавтаст хэргээс материал, мэдүүлэг, баримт устгадаг байж болзошгүй гомдлыг гаргасан” гэлээ.
Гуравдугаарт,
Мөн Т.Мөнхбаярыг Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон, иргэдийн хэргийг шийдвэрлэхдээ чирэгдэл учруулдаг байсан гэж гомдол гаргажээ. Үүнийх нь дагуу буюу Т.Мөнхбаярыг үүрэгт ажлаа гүйцэлдэхдээ бусдаас шан харамж авч, гадаад өнгө үзэмжээр хэрэг шийддэг байсан эсэх, олон нийтэд чирэгдэл учрууж байсан зэргийг шалгаж тогтооно.
Эх сурвалж “Прокурор албан тушаалд томилогдохдоо “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын мэргэжил, ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хүлээнэ” гэж тангараг өргөдөг. Т.Мөнхбаярыг Сэлэнгэ аймгийн иргэд уг тангарагаасаа буцсан гэж үзэж байгаа юм билээ. Энэ нь удаа дараагийн ажиллагаа, иргэдийн гомдлоор илэрдэг байсан” гэв.
Прокурор Т.Мөнхбаяр нь 1997 оноос ажил мэргэжлийн гараагаа эхэлж, 2019 оноос Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт аймгийн Ерөнхий прокуророор томилогдон ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл, тэрбээр уг салбарт 26 дахь жилдээ ажиллаж байгаа гэсэн үг. 2023 оны зургадугаар сарын 29-нд Улаанбаатар хот руу шилжжээ.
Бид энэ талаар Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Т.Мөнхбаяртай холбогдож, тодрууллаа.
-Тантай холбоотой хэд хэдэн өргөдөл, гомдол хуулийн байгууллагад иржээ. Үүний дагуу таныг шалгаж эхэлсэн бололтой. Та тайлбар мэдүүлэг өгсөн үү?
-Одоогийн байдлаар намайг дуудаж, шалгалж эхэлсэн юм алга. АТГ-аас намайг шалгаж байгаа эсэхийг холбогдох байгууллагаас нь тодруулаарай. Надад одоогоор мэдэгдсэн юм алга байна.
-Таныг Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокуророор ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ ашиглаж, хэрэг наймаалцсан, хэрэгсэхгүй болгосон гэж мэдүүлжээ?
-Тийм зүйл байхгүй. Би Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурорын ажлаа хүлээлгэж өгөөд, Улаанбаатар хот руу шилжсэн. Ийм хэрэг гарсан эсэхийг хууль хяналтын байгууллага болон шалгах ёстой газар нь шалгана биз.
| СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Т.МӨНХБАЯРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |