Баянзүрх дүүргийн 21 хороонд хүчтэй аадар борооны улмаас үер бууж, таван иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед Хэнтий аймгийн хоёр иргэн нийслэлд ирсэн байх үедээ цахилгаанд цохиулж, амиа алдсан. Уг гэрт дөрвөн иргэн байсан бөгөөд цахилгаанд цохиулсан 18 настай хоёр хүүгийн биеийн байдал хүнд байгаа юм. Энэ талаар бид хүүгээс болон түүний гэр бүлээс тодрууллаа.
Газар хэвтэж байсан чинь гэнэт гэрт ус ороод ирсэн. Тэгээд босоод, гал хамгаалагчаа унтраах гэсэн ажлаагүй. Тэгээд л тогонд цохиулах шиг болж, хоёр хөл минь чинэрч, өвдөж эхэлсэн. Найз минь намайг ор луу татахад, ор болон гэр доторх зүйлс хөвж байсан. Тэр үед талийгаач хоёр эгч маань гэнэт унаад өгсөн. Бид хоёрыг ортойгоо хөвж байхад, хажуу айлын ах гэрийн тооноор дээш татаж гаргасан. Тэгээд ээж рүү залгаад нөхцөл байдлыг хэлсэн. Нэг мэдэхэд л бүх зүйл болж өнгөрсөн байсан. Найзын маань хоёр гуяанд нүх гараад, тарианаасаа харшлаад, улаан зүйл туурсан. Бид хоёр хоёулаа хөл дээрээ удаан зогсож, алхаж чадахгүй. Тогтой зүйлийн хажууд байхаар хатгуулж өвдөөд байгаа.
Тухайн үед нөхөр бид хоёр ээлжийн ажилтай байсан. Хүү минь 19:00 цагийн үед залгаад “Ээж ээ гэрт үер ороод ирлээ. Тогоо гал хамгаалагчаар нь салгах гэсэн болохгүй, гэрт тог цохиод байна” гэсэн. Тэгээд ажлаасаа ирж явах явцдаа хүүтэй дахин холбогдоход “Хоёр эгч унаад өгсөн. Та тог салгаад өгөөч” гээд орилоод утас тасарсан. Гэртээ ирэхэд манай хашаанд гурван машин урсаад ороод ирсэн. Нөхцөл байдал маш хүнд байсан. Хүү минь гэр дээрээ суугаад “Ээж ээ та цаашаа бай” гээд л хашгирсан. Буулгаж ирэхэд ухаан нь балартсан байдалтай байсан. Тэгээд Түлэнхийн төвд хүргэгдсэн. Өнөөдрийн байдлаар бид хоёр талийгаачаа нутагт нь аваачиж, ажил явдлыг нь хийгээд ирсэн. Хүүгийн минь хөл мэдээгүй. Гэрээсээ авах боломжтой зүйлсээ шавраас салгаж авсан. Бид орох газаргүй болсон болохоор айлын амбар түрээслээд, өмссөн хувцастайгаа байж байна. Байгалийн гамшигт хэнийг ч буруутгах аргагүй. Хүүгээ л хөл дээр нь босгохыг хүсэж байна. Бидэнтэй одоогоор ямар нэгэн байгууллага, хороо, дүүргээс холбогдоогүй. Хоёр хүүхэд маань одоо болтол шоктой, сэтгэл санаа нь хүнд байгаа. Аргагүй ч байлгүй дээ хоёр хүн нас барахыг нүдээрээ харсан хүүхдүүд.
 (24)(3).jpg)
Тухайн өдөр 20:00 цагийн орчимд эхнэр залгаад “Манай гэр үерт автаад, эгч дүү хоёр нас барлаа” гэсэн. Би тулгамдаад юу ч хэлж чадаагүй. Намайг ирэхэд орох боломжгүй их ус болчихсон. Эгч, дүү хоёрыг минь эмнэлэгт аваад явсан байсан. Байгалийн гамшигт хэнийг ч буруутгахав, хөдөө явж ажилд явдлыг нь хийгээд ирлээ. Одоо хүүгээ сэргээн засах эмчилгээнд явуулж, хөл дээр нь босгож авахыг л бодож байна. Би ганцаараа гамшигт өртөөгүй, олон хүн хохирсон шүү дээ.
| ЦАХИЛГААНД ЦОХИУЛСАН ХҮҮ: ХӨЛ ДЭЭРЭЭ УДААН ЗОГСОЖ ЧАДАХГҮЙ, ЦАХИЛГААН ХЭРЭГСЛИЙН ХАЖУУД БАЙХААР ХАТГУУЛЖ ӨВДӨӨД БАЙГАА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |