Улаанбаатар Увс аймгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Ач буян трэйвел” ХХК-ийн автобусны жолооч зургадугаар сарын 22-нд явган зорчигч дайрч, хөнөөгөөд цогцсыг нь ээлжийн жолоочтойгоо хамт зөөвөрлөж, хэргийн газраас зугтжээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Увс аймаг руу зорчигч тээвэрлэж явсан автобусын жолооч 53 настай эрэгтэй Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи хэмээх газар зам тээврийн ноцтой осол гаргаж, хэргийн газраас зугтсан байна. Осол болсон үед автобусны жолооч ээлжийн жолоочтойгоо хамт цогцсыг нь зөөвөрлөж, жалганд нуусан болохыг зорчигчид цагдаад мэдэгджээ. Тиймээс автобусны жолооч Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх магадлалтай. Одоогоор Архангай аймгийн цагдаагийн газар шалгуулж байгаа юм.
Дээрх хэргийг хаана шалгаж байгаа, шалгалтын ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодрууллаа. Тэрбээр “Дээрх зам тээврийн ноцтой хэргийг Архангай аймгийн цагдаагийн газраас шалгаж, хэрэгт холбогдох хүмүүсийг байцааж байгаа” гэсэн юм.
Харин “Ач буян треэйвэл” ХХК-ийн захирлаас жолооч нарынх нь хүн дайрч хөнөөгөөд нуусан гэмт хэргийн талаар тодруулахад “Манай жолооч тухайн үед хурд хэтрүүлээгүй гэсэн. Шөнө явж байсан болохоор явган зорчигчийг хараагүй байх. Тус хэргийг Архангай аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Түүнийг одоогоор цагдан хориогүй. Тус хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй гэж жолоочийн өмгөөлөгч хэлсэн учир бусад мэдээллийг цагдаагаас тодруул” гэсэн юм.
"Улсын хэмжээнд наадмын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 972 дуудлага, 408 осол бүртгэгдэж, зам тээврийн ослын улмаас 15 хүний амь хохирч, 70 хүн гэмтсэн байна. Тухайлбал, нийслэлд зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь хохирч, 26 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, долоон хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон байна. Харин орон нутагт 13 хүний амь нас хохирч, 44 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, 14 хүүхэд зам тээврийн ослын улмаас өртөж хохирчээ. Энэ хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 513, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 195 зөрчлийг илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 11 хүн, эд зүйлийг олж тогтоон, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хоёр үйлдлийг таслан зогсоож ажилласан байна.
Хүний амь хохирсон зам тээврийн ослын голлох шалтгаан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж яваагүйн улмаас онхолдох, аюултай нөхцөлд буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт /Өгсүүр, эргэлт, өөдөөс автомашинтай үед болон явж байгаа чиглэлд гүйцэж түрүүлээд буцаад байр эзлэх боломжгүй цуварсан олон автомашинтай үед/ гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх явцдаа өөдөөс яваа автомашинтай мөргөлдөх гэсэн ослын улмаас хүний амь хохирсон байна. Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нэг зам Нэг соёл” аяныг энэ оны долдугаар сарын 3-наас наймдугаар сарыг дуусталх хугацаанд зохион байгуулж иргэдийн ухамсар, соёл, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зорилтот өдөрлөг, видео контент, зөвлөмж сэрэмжлүүлэг бүхий зурагт хуудас зэргийг бэлтгэн цахим орчин болон хэвлэл мэдээллийн бүхий л сувгуудаар түгээж байна.
Мөн улсын чанартай авто замуудад цагийн менежментийн дагуу хяналт шалгалтыг эрчимжүүлж хурд хэтрүүлэх, бүх зорчигч, жолооч нарын хамгаалах бүсийг бүслүүлэх, шөнийн цагт холын гэрлийг шилжүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд хяналт шалгалтыг тогтмол тавин ажиллаж байна" хэмээн мэдээлсэн юм.
| “АЧ БУЯН ТРЭЙВЕЛ” ХХК-ИЙН АВТОБУСНЫ ЖОЛООЧ ЯВГАН ЗОРЧИГЧ ДАЙРЧ ХӨНӨӨГӨӨД, ЦОГЦСЫГ НЬ ЖАЛГАНД НУУЖ, ХЭРГИЙН ГАЗРААС ЗУГТЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |