Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлж байгаа талаар эх сурвалж мэдээлээ. Тус яамны зарим албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдээсээ авлига авч, “Улсын аварга малчин” цол олгосон байж болзошгүй өргөдөл, гомдол АТГ-т иржээ.
Тодруулбал, Дундговь аймгийн гурван ч сумын малчнаас “Улсын аварга малчин” цолыг хууль бусаар олгож байна. Эрх мэдэл, албан тушаалтай хүнийг таньдаг л бол авчихдаг юм байна. Сумын комисс хуралдаж, “Улсын аварга малчин” цолонд хоёр хүний нэрийг тодорхойлж явуулсан байдаг. Сумаас ирсэн малчдын материалыг Дундговь аймгийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, малчдын хийсэн ажил, гол үндсэн шалгуурыг сайтар шалгаж, болзол хангасан хүмүүсийн нэрийг тодорхойл, ХХААХҮЯ руу хүргүүлсэн юм байна лээ. Гэтэл ХХААҮЯ-ныхан аймгаас ирсэн нэрийг хасаж, аймаг дээр хасагдсан болон огт тодорхойлж явуулаагүй хүнд “Улсын аварга малчин” цол олголоо. Цолны болзол хангачихаад хүлээж суусан малчид хохирч үлдлээ” гэсэн утга бүхий өргөдлийг хууль хяналтын байгууллагад хүргүүлжээ. Уг өргөдөл, гомдлын мөрөөр ХХААҮ-ийн сайд Х.Болорчулуун, түүний зөвлөх Б.Батбаатар, Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга н.Санчирдорж нарын хүмүүсийг шалгаж эхлэх бололтой.
Энэ жил Дундговь аймгаас “Улсын аварга малчин” цолтноор долоон хүн, “Улсын аварга саалчин” цолтноор нэг хүн тодорчээ.
Тодруулбал, "Улсын аварга малчин"-аар
1. Гурвансайхан сумын Гурвансайхан багийн малчин Бадамгаравын Цэрэнлхам
2. Өлзийт сумын Дэрт багийн малчин Цэвээнмэдийн Батжаргал
3. Сайхан-Овоо сумын Төгрөг багийн малчин Эрдэнэноровын Болор-Эрдэнэ
4. Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин Бандагсүрэнгийн Дуламрагчаа
5. Эрдэнэдалай сумын Цавчир багийн малчин Пүрэвдоржийн Энхбат
6. Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин Гангарын Гансүх
7. Хулд сумын Олдох багийн малчин Батчулууны Цогтбаатар
“Улсын хошой аварга малчин”-аар
1. Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн малчин Галягийн Бүдсүрэн
“Улсын аварга саальчин”-аар
Харамсалтай нь, шагнал хүртсэн дээрх хүмүүсийн заримыг нь Дундговь аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж хассан, заримыг нь хэлэлцээгүй гэнэ. Тодруулбал, Дундговь аймгийн ЗДТГ-аас ХХААХҮЯ руу хүргүүлсэн малчдын нэрийг баримтаар хүргэж байна.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат гарын үсгээ зурж, “Аймгийн Засаг даргын 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн анхдугаар Зөвлөлийн хурлаар Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга малчин өрх, улсын аварга саальчин тус тус хэлэлцэж, дараах 10 малчныг шалгаруулан холбогдох бичиг баримт, материалыг хүргүүлж байна” хэмээн хаяглан, ХХААҮЯ руу нэгдүгээр сарын 5-нд албан бичиг илгээжээ.
1. Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн малчин Галягийн Бүдсүрэн
2. Гурвансайхан сумын Гурвансайхан багийн малчин Бадамгаравын Цэрэнлхам
3. Өлзийт сумын Дэрт багийн малчин Цэвээнмэдийн Батжаргал
4. Сайхан-Овоо сумын Төгрөг багийн малчин Эрдэнэноровын Болор-Эрдэнэ
5. Эрдэнэдалай сумын Цавчир багийн малчин Хаянхярваагийн Доржсүрэн
6. Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин Гончигдагвын Батчулуун
7. Хулд сумын Олдох багийн малчин Хавга Ганболд
8. Сайнцагаан сумын Далай багийн малчин Цэсрэнгийн Дашзэвгэ
9. Говь-Угтаал сумын малчин Гүржавын Ганбаатар
10. Гурвансайхан сумын малчин Ёндонжамцийн Хонгорзул (Улсын аварга саальчин)
Уг баримтаас харвал, ХХААХҮЯ-ны шагнал гардуулах албаныхан, удирдах албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хулд сумын малчин Х.Ганболд, Говь-Угтаал сумын малчин Г.Ганбаатар, Эрдэнэдалай сумын малчин Х.Доржсүрэн, Сайнцагаан сумын малчин Ц.Дашзэвгэ нарын нэрийг хасжээ. Угтаа дээрх хүмүүсийн нэрийг аймгийн Засаг даргын зөвлөлийн анхдугаар хурлаар хэлэлцэж, шагналд тодорхойлж явуулсан ч ХХААХҮЯ-ны шагнал шалгаруулах албаныхан эрх мэдлээ ашиглаж, хассан гэсэн үг. Дээрх дөрвөн малчны оронд өөрийн хамаарал бүхий этгээдүүдээ шалгаруулсан байгаа юм.
Харин ХХААХҮЯ-ныхны Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин Бандагсүрэнгийн Дуламрагчаа, Эрдэнэдалай сумын Цавчир багийн малчин Пүрэвдоржийн Энхбат, Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин Гангарын Гансүх, Хулд сумын Олдох багийн малчин Батчулууны Цогтбаатар нарын бичиг баримт ирээгүй, тодорхойлолт байхгүй, аймгийн ЗДТГ-ынхан дэмжээгүй байхад “Улсын аварга малчин”-гаар шалгаруулж, өргөмжилжээ.
Бид шагнал авсан хүмүүсийн сумдын Засаг дарга нартай холбогдож, энэ асуудлын талаар тодрууллаа.
Гурвансайхан сумын Засаг дарга Э.Адьяабаатар: Манай сумаас нэг улсын аварга малчин өрхөөр нэг айл тодорсон. Сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Гурвансайхан багийн малчин Б.Цэрэнлхамыг тодорхойлж, аймаг руу явуулсан юм. Аймгийн ЗДТГ-ынхан хуралдаж, манай сумын малчныг улсад явуулсан байна лээ. Тэгээд улсаасаа шалгарч, хийсэн бүтээснээ үнэлүүлж Улсын аварга малчин болсон. Манай сумынхан ганцхан малчин Б.Цэрэнлхамыг тодорхойлж, албан ёсоор явуулсан.
Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандорж: Сумын хэмжээнд нэг л хүнийг Улсын аварга малчинд тодорхойлж явуулсан. Дэрт багийн малчин Цэвээнмэдийн Батжаргалыг сумаараа дэмжсэн. Бидний дэмжиж, тодорхойлж явуулсан хүнийг аймаг дэмжиж, улсад явуулсан. Улсаас шалгараад, Улсын аварга малчин болсон.
Сайхан-Овоо сумын Засаг дарга С.Амарсанаа: Манай сумын Төгрөг багийн малчин Э.Болор-Эрдэнэ Улсын аварга малчин болсон. Улсын хэмжээнд шүүж, шалгаруулсан байна лээ. Аймаг, сумын хэмжээнд энэ хүнийг санал нэгтэйгээр дэмжиж, тодорхойлсон. Улсын аварга малчин Э.Болор-Эрдэнийг таван жил тодорхойлж, энэ жил шагнал хүртлээ. Нэр нь жил бүр явдаг ч хасагдаад байдаг байсан юм.
Дэлгэрцогт сумын Засаг дарга М.Баярсүх: Сумын хэмжээнд хоёр хүнийг тодорхойлж, аймаг руу материалыг нь явуулсан. Тодруулбал, гуравдугаар багийн малчин Г.Батчулуун, Цахиурт багийн малчин Гангарын Гансүх нарыг сумын удирдлагууд хэлэлцэж, дэмжсэн. Харин аймгийн ЗДТГ-ынхан хуралдахдаа манай сумаас явуулсан хоёр хүний нэгийг нь дэмжиж, улсад явуулсан байгаа юм. Аймгаас улсад тодорхойлж явуулсан хүн нь Г.Батчулуун байсан. Харин Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамныхан аймагт хасагдсан малчин Г.Гансүхийг Улсын аварга малчнаар тодорхойлж, шалгаруулсан байна лээ. Хасагдсан хүний нэр шалгарч, тодорхойлж явуулсан хүн нь хасагдсанд гайхаж байгаа. Энэ бол биднээс шаардагдах ажил биш байсан. Малчин Г.Батчулуун өөрийнхөө нэрийг улсад явсныг мэдсэн учраас шагнал авна гэж бодож, бэлтгэлээ базааж байсан. Хачирхалтай нь, ийм зүйл болчихсон.
Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагва: Сумын хэмжээнд хоёр хүнийг дэмжиж, аймаг руу явуулсан. Аймгийн хэмжээнд шалгаруулалт, үзүүлэлтийг нь хараад, манай сумын нэг малчныг хассан байна лээ. Тэгээд нэг хүний материалыг тодорхойлж, улсад явуулсан. Дундговь аймгийн хэмжээнд шинээр найман хүнийг Улсын аварга малчинд тодорхойлж, улсад явуулсан юм байна лээ. Улсаас тоондоо бариулж, найман хүнийг явуулаарай гэж хэлсэн гэсэн. Өмнөх жилүүдэд 10 гаруй хүний нэрийг явуулдаг байсан. Энэ жил тоо заасан учраас шалгаруулалт маш нарийн болсон. Тэгээд манай сумын малчин Батчулууны Цогтбаатарын нэрийг хассан байна лээ. Харин малчин Х.Ганболдыг дуу нэгтэйгээр дэмжиж, хийсэн ажлыг нь үнэлж, сонгоод улсад явуулсан. Гэтэл тодорхойлж явуулсан Х.Ганболдын нэрийг ХХААХҮЯ-ныхан хасаж, аймагт хасагдсан Б.Цогтбаатарыг Улсын аварга малчин өрхөөр шалгаруулсан байна.
Нэгдүгээр сарын 5-нд шагналд тодорхойлсон хүмүүсийн нэрсийг явуулсан юм байна лээ. Гэтэл нэгдүгээр сарын 10-нд манай сумын хасагдсан малчин Б.Цогтбаатар над руу залгаад “Засаг дарга аа, манай дүү ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг таньдаг юм байна. Аймгаасаа хасагдсан ч гэсэн шагналд зүтгүүлж болох бололтой.Ингэхийн тулд аймгийн Засаг даргын албан тоот хэрэгтэй байдаг гэнэ. Чи албан тоот явуулаад өгөөч” гэсэн. Миний ойлгосноор аймгаас тодорхойлж явуулсан найман хүн баараггүй тодрох юм байна гэж ойлгосон. Тэгээд нэмэлтээр дахиад шалгаруулж болох юм байна гэж бодсон. Сум удирдаж байгаа хүн чинь тодорхойлсон бүх л хүнээ шагнуулаасай гэж бодолгүй яах вэ дээ. Тэгээд би аймгийн Засаг дарга руу ярьж, гуйсаар байгаад малчин Б.Цогтбаатарт тодорхойлт гаргуулж, дэмжиж байна гэсэн албан бичиг хийлгэж өгсөн. Тэгээд нэгдүгээр сарын 10-нд малчин Б.Цогтбаатарын материалыг ХХААХҮЯ-нд хүргэж өгсөн байна лээ. Гэтэл аймгаас шалгаруулж явуулсан найман хүний нэг Х.Ганболдыг хасаад, сүүлд тусад нь албан бичиг хийж өгсөн Б.Цогтбаатарт Улсын аварга малчин өрхөөр шалгаруулчихсан. Иймд малчин Х.Ганболдын үр хүүхдүүд хууль хяналтын байгууллагад хандаж, ХХААХҮЯ-ныхныг шалгуулж байгаа юм байна лээ” гэв.
Бид уг мэдээллийн мөрөөр АТГ-т хандсан малчин Х.Ганболдын хүү Энхзоригтой холбогдлоо.
Тэрбээр "Миний аавын нэрийг Дундговь аймгийн Засаг дарга зөвлөлийн хурлаар дэмжиж, ХХААХҮЯ рүү явуулсан. Гэтэл ХХААХҮЯ-нд лобби гарч, аавыг минь болон өөр гурван малчны нэрийг хасаж, өөрийн танил хүмүүсээ шалгаруулсан байна лээ. Миний аав аймагт гуравт эрэмбэлэгдэж, шагналд тодорхойлт нь явсан. Насаараа мал маллаж, олон хүний малжуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ёстой бүх юмаа давуулан биелүүлсэн. Гэхдээ шагналын төлөө яваагүй. Бусдын л адил хөдөлмөрлөж, зүтгэсэн. Үүнийг сум, аймаг нь үнэлж, шагналд тодорхойлж явуулсан. Олон жил тодорхойлж явуулсан ч үл ялих шалтгаас болоод хасчихаад байдаг байсан юм. Аймгаасаа өндөр санал авсан учраас шагнагдах нь тодорхой юм байна гэж ойлгосон. Хүлээгээд байж байсан шүү дээ, миний аав, ээж. Гэтэл хасагдсан хүмүүс шагнал авчихлаа. ХХААҮ-ийн сайд Х.Болорчулууны зөвлөх Б.Батбаатар гэж хүн энэ бүхэнд оролцсон бололтой. Энэ хүн Монголын морин спорт хорооны Ажлын албаны даргаар ажилладаг юм байна лээ. Тэгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийнхөө танил хүмүүсийг Улсын аварга малчин болгосон байна лээ.
Би энэ асуудлаар өнөөдөр (өчигдөр) Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга н.Санчирдорж гэж хүнтэй очиж уулзсан. Тэр хүн "Улс төрийн зорилгтой, нөлөө бүхий хүмүүсийн шийдвэрээр ийм зүйл болчихлоо. Уучлаарай" гэсэн утга бүхий юм яриад сууж байна лээ. Бид энэ асуудлаар АТГ-т өргөдөл гаргаж, баримт нотолгоотой хандсан" гэлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Х.Болорчулуун сайдын зөвлөх Б.Батбаатар нь Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай холбогдож, хасагдсан хүмүүсийн өргөдлийг явуулахыг шаарджээ. Тэрбээр өөрийн адуу малыг хардаг, морийг нь уядаг, найзынхаа ах дүү нарыг Улсын аварга малчин болгосон байж болзошгүй гэсэн юм юм. Мөн Б.Батбаатар нь Монголын морин спорт хорооны Ажлын албаны даргаар ажилладаг гэсэн юм.
Бид сайдын зөвлөх Б.Батбаатартай холбогдож, тодруулахад "Би энэ асуудалд оролцоогүй. Дундговь аймгаас хүн танихгүй. Мөн би шагналд тодорхойлох материалыг хүлээж авдаггүй шүү дээ. Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрынхан шалгуур үзүүлэлтээр нь дүгнэж, шагналыг нь олгодог шүү дээ" гэлээ.
| Х.БОЛОРЧУЛУУН САЙДЫН ЗӨВЛӨХ Б.БАТБААТАР ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ, ДУНДГОВЬ АЙМГИЙН МАЛЧДЫГ ХУУЛЬ БУСААР УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛГОСОН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ ЭХЭЛЖЭЭ |
|
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |