• Өнөөдөр 2024-05-17

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Д.Солонго, орлогч дарга О.Цогтбаатар нарыг авлигын хэргээр албан тушаалаас нь чөлөөллөө

2020-10-30,   2638

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай бид өчигдөр мэдээлсэн.
 
Тодруулбал, тэрбээр өнгөрсөн даваа гарагийн орой нэгэн ресторанд нэр бүхий аж ахуй нэгжийн захирал, ажилтантай уулзан, авлига авах гэж байгаад баригдсан бөгөөд одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тухай албаны эх сурвалж мэдээлсэн юм. Түүнчлэн энэ хэрэгт холбогдуулан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Д.Солонгыг мөн шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэрэгт хамаатуулах хэд хэдэн нөхцөл байдал мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа аж.
 
Тэгвэл авлига авахыг завдаж, үйлдэл дээрээ баригдсан О.Цогтбаатар болон энэ хэрэгт хамт шалгагдаж эхэлсэн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Д.Солонго нар дээрх авлигын хэргийнхээ улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Тодруулбал, манай сурвалжлах баг Улаанбаатар хот дахь Гаалийн газарт очиж, Д.Солонгоос эл хэргийн тухай тодруулахад “Бид яг одоо ажлаа хүлээлгэн өгч байна. Энэ асуудалд тайлбар хийхгүй” гэсэн хариулт өглөө.
 
Албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа тэд дээрх хэргээс гадна өөр хэд хэдэн авлигын хэргээр шийтгүүлэх магадлалтай байна. Тодруулбал, мөрдөн байцаалтын явцад О.Цогтбаатар нь албан тушаалаа ашиглан удаа дараа авлига авсан нь тогтоогдоод байгаа бол Д.Солонго мөн л хэд хэдэн авлигын хэрэгт оролцсон нөхцөл байдал тогтоогдоод байгааг эх сурвалж онцоллоо.
 
Д.Солонгын хувьд Замын-Үүдийн Гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байгаад Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч даргаар томилогдож, тун удахгүй тус газрын дарга болж дэвшсэн байдаг.

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Д.Солонго, орлогч дарга О.Цогтбаатар нарыг авлигын хэргээр албан тушаалаас нь чөлөөллөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-20 22:14:26
    авилга хараагч: Одоо авилгын мөнгөөр тэтгэвэртээ суун жаргаж байгаа болтой байж байгаа гэсээн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-30 14:11:43
    Boogii: Солонго чинь авилгалын загалмайлсан эх штэ. Дандаа доод ажилчдаа явуулж мөнгөө авахуулдаг, доод ажилчдаа 7 хоног бүр тэдэн төгрөг олж ир гэж дарамталдаг авгай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188