Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн V ангийн сурагч И-г тус сургуулийн биеийн тамирын багш Ш гэгч зодож, хамт явахыг шаардан автомашин руугаа чирсэн хэрэг гарчээ. Энэ хэргийн талаар хүүгийн ээж О манай редакцад хандаж, мэдээлэл өгсөн юм.
-Таны арван настай хүүг биеийн тамирын багш нь зодож, автомашин руугаа чирсэн хэргийн талаар та бидэнд мэдээлсэн шүү дээ. Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Аравдугаар сарын 10-нд буюу бямба гарагт хүүтэйгээ ярилцаад сууж байтал биеийн тамирын багш нь машин руу авч явахыг оролдсон талаар эхлээд хэлсэн. Хүүгээсээ лавшруулаад асуутал өнгөрсөн жилээс хойш тус багш нь миний хүүг удаа дараа цохиж, загнаж байсан гэсэн. Хүү минь “Биеийн тамирын багш надад үнэхээр дургүй. Намайг харах болгондоо бусад хүүхдээс илүү загнаж, заримдаа цохидог. Сүүлд намайг сургуулийн хонгилд явж байхад “Хоёулаа миний машин руу яваад ирье” гэхээр нь би зөвшөөрөөгүй. Би бодохдоо багш гадуур хувцастай, би фромтой байгаа юм чинь гээд зөвшөөрөөгүй юм. Гэтэл багш “Сүртэй ш дээ, миний машин ойрхон байгаа” гэж хэлсэн. Би биеийн тамирын хичээлд дургүй, дахиж явахаас айж байна” гэсэн.
-Тухайн багш нь танай хүүхдийн ангид хичээл орж байсан юм уу?
-Үгүй, миний хүүд хичээл ордоггүй багш юм билээ. Олон ангитай нийлж ордог өдөр нь тэр багш ийм асуудал гаргасан. Бид гурав хоногийн дараа сургуулийн нийгмийн ажилтанд энэ талаар хэлсэн. Тухайн өдөр биеийн тамирын багштай нь уулзах гэсэн боловч ажлын байрандаа байгаагүй учир нийгмийн ажилтан тухайн багш руу залгаад “Эцэг, эх хоёр ирээд гомдол гаргалаа. Чи яагаад хүүхдийг машин руугаа чирж, авч явах гэж оролдсон юм бэ” гэж асуухад “Би зүгээр тоглож, маазарч байсан” гэж хариулсан. Би үүнийнхээ дараа тус сургуулийн захирал Б.Алтанцэцэгтэй уулзаж, “Энэ асуудлыг 3-4 хоногийн дотор шийдэж өгнө үү” гэсэн өргөдөл бичиж өгсөн. Өргөдөлдөө “Миний хүүхдийг машин руу чирж явахыг оролдсон багшдаа хариуцлага тооц.
Хүүхдийг аюулгүй, хүчирхийлэлгүй орчинд сурч боловсрох эрхийг нь хангаж өг. Миний хүү одоо маш их айдастай байна” гэж бичсэн. Нэг хоногийн дараа сургуулийн нийгмийн ажилтан над руу залгаад “Биеийн тамирын багш танай хүүхдэд гар хүрэхийн хувьд хүрсэн байна. Гэхдээ энэ тохиолдолд бэлгийн чиг хандлага харагдаж байгаа тул та өргөдлөө сольж бичиж өгөх үү” гэх утгатай зүйл хэлээд таг болчихсон.
-Та энэ хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн үү?
-Би яахаа мэдэхгүй Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст болсон хэргийн талаар өргөдөл гаргаж, хандсан. Тэгээд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын байцаагч 97 дугаар сургуулийн бага ангийн нийгмийн ажилтантай холбогдоход “Энэ асуудлыг манай сургууль аравдугаар сарын 16-нд дотооддоо бүрэн шийдвэрлэх хугацаатай үүрэг өгсөн” гэсэн. Үүний дараа нийгмийн ажилтан нь над руу залгаад “Юу болж байгаа юм бэ. Бид энэ асуудлыг дотооддоо шийдвэрлэх гээд байхад 102, 108 дугаарт хандаад байхдаа яадаг юм” гээд уурласан.
-Дотооддоо хэрхэн шийдвэрлэсэн юм бэ?
-Нийгмийн ажилтан “Та болон бусад холбогдох албаныхан хамт байж байгаад энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн. Тэр хуралд манай нөхөр бидэнд хамт оролцоход нөгөө биеийн тамирын багш маазарч, тоглож, хүүхдийг машин руу дагуулж явах гэж оролдоогүй гэсэн. Нийгмийн ажилтан нь бид хоёрт “Би биеийн тамирын багшийг өөр хүнтэй ярьж байхад нь андуураад танай хүүхдийг гээд ойлгожээ. Тэр нэг тийм асуудал болсон шүү” гэж хэлсэн. Анх хэргээ хүлээж байсан багш нь гэнэт “Би хүүхэд зодоогүй” гээд гүрийгээд байсан. Гэтэл энэ хэргийг шалгасан цагдаагийн алба хаагчид тухайн багшийг буруутайг тогтоож, 300 мянган төгрөгөөр торгосон байна лээ. Буруугүй хүнийг цагдаагийн байгууллага буруутай гэж тогтоохгүй шүү дээ. Мөн тэр багш нь буруугүй байж буруутай гээд хүлээн зөвшөөрөөд, гарын үсгээ зураад, торгуулийн арга хэмжээ авахуулна гэж байх уу. Мөн багш нар нь хурлын үеэр “Таны хүүхдийг зодсон, машин руу авч явахыг оролдсон гэдгийг хэн батлах юм” гэж доромжилсон.
-Тухайн багштай та бүхэн уулзсан уу. Ямар шалтгаанаар хүүг нь цохиж, машин руугаа авч явахыг оролдсон талаараа тайлбар өгсөн үү?
-“Би танай хүүхдийг спорт зааланд зохисгүй гутал өмссөн байхаар нь “Миний хүү өндөр сайхан нуруутай юм чинь бусдад үлгэрлэж, зөв зохистой гутал өмс” гэж хэлсэн. Харин бөмбөг авчруулах гэж машин руугаа дагуулж явах гэж байсан” гэсэн.
-Одоо хүү нь сургуульдаа явж байгаа юу?
-Тэр өдрөөс хойш хүү минь сургуульдаа яваагүй. Хэдийгээр хичээлдээ явах дуртай ч багшаасаа айгаад мөн найзуудаасаа ичээд явж чадахгүй айдастай байна. Сургууль нийтээрээ багшид зодуулсан нь миний хүүхдийн буруу юм шиг ойлгосон болохоор хүү минь яаж тийм орчинд сурах юм бэ. Бид уг нь тэр багшийн мууг үзэх гээгүй. Зөвхөн миний хүүхдээс уучлалт гуйгаад, “Дахиад ийм зүйл хийхгүй” гэдгээ хэл гэж хэлсэн. Гэтэл тэр багш миний хүүхдээс уучлалт гуйхдаа “Би чамайг зодоогүй. Зодсон гэж уучлалт гуйгаагүй шүү. Би жаахан муухай ааш гаргасан байна. Харин хүүхэд сургуульд завсардахгүй явах ёстой учраас уучлалт гуйж байна” хэлсэн. Ийм юм байж болох уу.
-Биеийн тамирын багш нь тус сургуульд хэдэн жил ажиллаж байгаа юм бэ. Танай хүүгээс гадна бусад хүүхдэд гар хүрч байсан тохиолдол бий юү?
-Залуухан багш. Хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байгаа байх. Би хүүгийнхээ асуудлын талаар тус сургуулийн сурагчдын эцэг, эхийн группэд бичсэн. Гэтэл миний хувь чатаар олон аав, ээж хүүхэд нь багшид цохиулж, зодуулсан талаар мэдээлсэн. Тэр багш хүүхдүүдийг номхон зогсоож байгаад элэг рүү нь цохидог гэсэн. Мөн хүүхдүүд рүү бөмбөг хүчтэй шидэх, цохих асуудал удаа дараа гаргаж байсан юм билээ. Гэхдээ энэ талаар хүүхдүүд хэлж байгаагүй бөгөөд өнгөрсөн жил нэг хүүхэд тухайн багшид зодуулж, арга хэмжээ авахуулж байсан гэсэн. Хүүхдүүдийг камергүй газарт зоддог байж магадгүй.
Аравхан настай хүү нь багшдаа зодуулж, улмаар сэтгэл зүйн гүн хямралд орсонд түүний аав, ээж гомдолтой байгаагаа бидэнд хэлсэн юм. Б.Алтанцэцэг захирлаа, хүүхдүүдийг соён гэгээрүүлэх багш нар тань энэ мэт сурагчаа зодож, хүчирхийлж байхад та яагаад та дуугуй сууна вэ. Ёс бус үйлдэл гаргаж, бяцхан сурагчаа зодсон багшдаа хариуцлага тооцно уу.
| 97 дугаар сургуулийн биеийн тамирын багш сурагчаа зодож, машин руугаа чирж, авч явахыг оролджээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |