Чингэлтэй дүүргийн XIX хороо буюу Шадивлангийн I гудамжинд нийтийн тээврийн автобус айлын хашаа мөргөн осолдож, жолооч нь хүнд гэмтсэн хэрэг өнгөрсөн зургадугаар сарын 8-нд гарсан. Шадивлангийн эцэс-Чингис СООСЭ дээд сургууль буюу 22 дугаар чиглэлийн автобус нь Тэнүүн-Огоо компанийн нийтийн тээвэр байсан юм. Ослын талаарх мэдээллийг нуун дарагдуулж болзошгүй гэх эх сурвалжийн мэдээллээр хэргийг сурвалжилсан. Энэ талаарх сурвалжилгыг эргэн мэдээлж байна.
Шадивлангийн эцсийн буудлаас төв зам руу уруудах хэсэгт уг осол болсон юм. Биднийг хэргийн газарт очиход төв замын баруун хэсэгт байрлах блокон хашааг хажуугаас ньдайрч, урд талынх нь хашааны хаалгыг мөргөж, грашинд тулаад зогссон мөр тод үлдсэн байв. Блокон хашааны урд хэсэг болон, зүүн, урд талд байрлах хүнсний дэлгүүртэй хашааны хойд хэсгийг мөн мөргөжээ. Автобус мөргөсөн хашаанд хүн амьдардаггүй юм байна. Уг осол нь зургадугаар сарын 8-ны 23:00 цагийн орчимд болсон гэдгийг эх сурвалжууд хэлж байлаа.

Энэ талаар тус хорооны иргэн Б.Түмэн-Өлзий “Манайх энд ахынхаа дэлгүүрийг ажиллуулаад жил орчим болж байна. Осол гарсан өдөр азаар манайхан бүгд гэртээ байгаагүй юм. Дэлгүүр хаах цаг өнгөрчихсөн учраас ойролцоо байдаг дүүгийнхээ гэр рүү явцгаасан. Бага охин минь тэр өдөр юу болсон юм бүү мэд гэнэт айл руу яваад өгсөн. Ингээд ажлаа дуусгаад хүүхдээ авахаар явсан хойгуур энэ осол болсон байна лээ. Намайг дүүгийндээ очоод удаагүй байхад “Осол гарлаа” гэж хүн утсаар хэлсэн. Тэр үед цаг орой болж, хөл хөдөлгөөн багассан учраас азаар хүний амь нас эрсдээгүй.
Гэхдээ жолоочийнх нь бие нэлээн тааруу байсан. Ойр орчмын хүмүүс арай гэж түүнийг автобуснаас нь гаргасан гэсэн. Бие нь их зовиуртай байгаа бололтой сонин дуугараад байсан. Цагдаа, онцгойгийнхон нэлээд удаж байж ирсэн. Осол болсноос бараг цагийн дараа ирсэн байх. Эцсийн буудлаас эргэж, төв замтай нийлэхдээ маш эрчтэй ирсэн гэж харсан хүмүүс нь хэлж байна лээ. Зам дагуу дэлгүүрийн хажууд тавьсан машиныг хальт шүргээд уруу газар руу маш хурдтай өнхрөөд ороод ирсэн гэсэн.
Жолооны хүрд нь удирдлагагүй болсон уу, тоормос нь гацсан уу бүү мэд их л эрчтэй орж ирсэн нь тодорхой. Блокон хашаанд байсан ТҮЦ-ийг дайраад манай грашинд тулаад зогссон байгаа юм. Би уг нь грашийнхаа урд хэсэгт машины тавьдаг. Хэрвээ тэр өдөр тавьсан бол миний машин араас орж ирэхээр байсан. Ослын дараа хэмжилт хийнэ гээд цагдаагийн байгууллагаас төлөөлөгч ирээд явсан. Яг мөргөсөн хашааных нь хүмүүс хааяа ирдэг юм. Тэр өдөр 23:00 цаг хүртэл гэртээ байж байгаад явсан юм билээ” гэлээ.

Автобус юунаас болж осолдсон талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн өдөр автобусны тоормос нь ажиллахаа больж, засварчин дээрээ очсон гэнэ. Автобусны бааз нь осол болсон газраас нэг километр хүрэхгүй газар байдаг юм байна. Бааз дээр нь очвол бүх автобус нь үйлчилгээндээ гарсан бололтой том хашааны хаалгыг цэлийтэл дэлгэж, грашнуудын үүдийг хаасан байлаа. Баазын хашааны баруун хойд хэсэгт шалгах механик нь суудаг бөгөөд тэд өглөө болгон зогсоолоос хөдлөх автобусны бүрэн бүтэн байдлыг шалгаж, үйлчилгээнд явуулдаг гэнэ. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн, шалгах механик гэх эмэгтэй “Тухайн өдөр осолд орсон автобус ном журмынхаа дагуу шалгуулаад гарсан. Надаас өөр шалгах механик байсан учраас би нарийн хэлж мэдэхгүй юм байна. Гэхдээ зүгээр байсан болоод л өдөр шугамандаа явж байсан байж таараа. Манай төв баазад ерөнхий инженер гэж бий. Тэр хүн бүгдийг нь хариуцдаг. Төв бааз нь Гурвалжингийн гүүрэнд байдаг” гэлээ. Ингээд бидэнд өглөө бүр шалгалтын хуудас гэж бөглөдөг талаараа танилцуулж, автобусны эд анги ангийг эгнүүлэн бичсэн цаас үзүүлэв. Энд автобусны эд ангитай холбоотой бүх үйл ажиллагааг бичжээ. "Тухайн өдөр автобусны жолоочийн тоормос нь ажиллахгүй бааз дээрээ засуулахаар ирсэн юм биш үү" гэх асуултад “Манайх засварыг нь хариуцдаггүй. Төв баазад засвараа хийлгэдэг. Энд зөвхөн автобусаа байршуулаад өглөө жолооч нар ирж авдаг юм. Ер нь бүгд хуваарийн дагуу буух ёстой.
Тухайн автобус хамгийн орой буюу 22:40 минутад ээлжээсээ буух хуваарьтай байсан. Зуслангийн замын түгжрэлээс болоод 23:00 цаг хүргэж байж эцсийн буудал дээр очдог юм. Автобус уруудаж ордог зам нэлээд уруу, уулнаас бууж ирдэг зам шүү дээ. Ослын дүгнэлт гараагүй учраас бид хамаагүй мэдээлэл өгч болохгүй. Өдөр автобусаа засуулсан эсэхийг нь жолооч нь хэлэх байх. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дуут дохио, хурд хэмжигч, жолооны хүрдний ажиллагаа, тоормосны шингэн эд анги дамжуулах ангийн зэргийг бүгдийг нь шалгадаг. Техник нь шаардлага хангасан болоод л өглөө үйлчилгээнд нь гаргасан байлгүй дээ. Тухайн автобус өмнө хэвийн үйлчилгээнд явж байсан. Тодорхой мэдээллийг төв баазаас авах хэрэгтэй” гэв.
Осолд орсон жолооч дөрвөн хүүхэдтэй эмэгтэй жолооч юм байна. Тус компанид ажиллаад 10-аад жил болж байгаа. Жолооч Б нь төрөөд ээлжийнхээ амралтыг авч, жил гаруйн дараа ажилдаа орсон байна. Харамсалтай нь, ажилдаа ороод долоо ч хонолгүй осолд орсон нь энэ. Энэ талаар түүний дүү Ц.Амарсайханаас тодрууллаа.
-Осол болсон талаар та хэзээ мэдээлэл авсан бэ?
-Өнгөрсөн даваа гарагт энэ осол болсон. Шадивлангийн эцсээс уруудах замд буюу “Ойн жим” амралтын газрын ойролцоо осолдсон байна лээ. Осол гарснаас 20 гаруй минутын дараа манай хүргэн ах энэ талаар мэдсэн байсан. Тэдний гэр нь ойрхон байдаг юм. Компанийнх нь хүмүүс цагдаа, хууль хяналтын байгууллагад хэргийг шалгуулж байгаа гэж бидэнд хэлсэн.
-Өвчтний биеийн байдал ямар байна вэ?
-Биеийн байдал нь маш хүнд, норкозонд байгаа. Осолд орсныхоо дараа хоёр хагалгаанд орсон. Нэг нь эрүүний хагалгаа байсан. Эрүүний яс нь хугарч, хэд нь амьсгалыг нь боох эрсдэл өндөр байна гээд яаралтай хагалгаанд оруулсан. Дараа нь гарын шууны мэс засалд орсон. Одоо ухаангүй, амьсгалын аппараттай байна. Томографын зураг авахуулах гэхээр болохгүй. Бие нь битүү хавдартай.
Биеийн ихэнх хэсэг нь гипстэй байгаа учраас томографынх нь төхөөрөмж рүү орох боломжгүй гэсэн. Баруун гар нь хоёр, зүүн гар нь нэг, хөл нь бас хугарсан. Хэд хэдэн хагалгаанд орох шаардлагатай гэж байгаа ч биеийн байдлыг нь ажиглаж байна. Биеийн байдал маш хүнд байгаа. Хэзээ сэргэхийг нь бид мэдэхгүй. Сэргэлээ гэхэд эрүүл, саруул эдгэхийг нь хэлж мэдэхгүй шүү дээ. Уушги нь бяцралттай, цус нь шимэгдэхгүй байгаа учраас амьсгалын аппаратнаас салгаж болохгүй гэсэн.
-Эгч нь ажилдаа ороод удаагүй байхдаа осолдсон юм байна шүү дээ?
-Тийм. 2011 онд тус компанид ажиллаж эхэлсэн. Анх автобусны кондуктор хийж байсан юм. Ингээд дөрвөн жилийн өмнө жолооч болсон. Сая бол төрөөд нэг жил зургаан сарын дараа ажилдаа орсон юм. Ажиллаж эхлээд гурав, дөрөв л хоносон байх. Ажилдаа ороход тоормос нь муу барьдаг автобус таарсан гэдгийг ажилчид нь хэлсэн. Жолооч нар нь автобусаа ээлжилж барьдаг юм билээ. Тэгээд л тэр тоормос муутай автобус дээр хуваарилагдсан гэсэн. Уг нь тоормосоо янзлуулсан гэж байгаа ч олигтой янзлаагүй нь тодорхой байгаа биз.
-Ам бүл хэдүүлээ юм бэ?
-Эгч минь дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага нь ой зургаан сартай, гурав, найман настай хүү, 13 настай нэг охинтой. Компанийн зүгээс шаардлагатай эм, тариа, дэвсдэг живх зэргийг нь авч өгч байна. Гэхдээ техникийн бүрэн бүтэн байдлыг нь хангаж өгөөгүйгээс нэг айлын амьдрал хэцүүдчихлээ шүү дээ. Гэтэл компанийн удирдлагууд нь “Манайхтай холбоотой янз бүрийн мэдээ гарсан байна. Та нар хэвлэлийнхэнд битгий итгээрэй. Эхний ээлжинд хүнээ эрүүл саруул болгох арга хэмжээ авна” гэж байна лээ.
-Осол болсноос хойш долоо хоног өнгөрсөн байна. Ослын шалтгаан тогтоогдоогүй байна уу?
-Бидэнд ямар ч мэдэгдсэн юм одоогоор алга. Бид ч яахаа мэдэхгүй байна. Ослын дараах өдөр нь замын цагдаагаас нөхөртэй нь холбогдож, автобусанд үзлэг шинжилгээ хийхийг зөвшөөрч, дараагийн байгууллагад шилжүүлэх бичигт гарын үсэг зуруулсан гэсэн. Компанийнх нь зүгээс “Бид хуулийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагын дүгнэлтийг хүлээнэ. Хуулийн дагуу ажиллана” гэсэн тайлбар өгсөн.
-Ар гэрийн байдал нь ямар байгаа вэ. Хүүхдүүдийг нь харж, асрах хүн бий юү?
-Хүүхдүүдийг нь би харж байна. Бага хүүхдээ хөхнөөс нь гаргах гээд түр хөдөө явуулчихаад буцаагаад аваад ирсэн байсан юм. Том охин нь осолд орсныг нь мэдэж байгаа. Гэхдээ бие нь ийм муу байгаа гэдгийг нь мэдэхгүй. Бага хүүхдүүд нь “Ээж яагаад гэртээ ирэхгүй байгаа юм" гэж байнга асууж байна. Бид ажлынхантайгаа зугаалгаар явсан гэсэн гэлээ.
Ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Чингэлтэй дүүргийн XIX хороон нутагт энэ сарын 8-ны 23:50 цагт Тэнүүн-Огоо компанийн автобусны жолооч тус хорооны 1.28 тоот хашааг мөргөсөн осол гарсан. Ослын улмаас 38 настай Б нь гэмтсэн. Тухайн өдөр ТЦА-нд 235 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 168, хүн гэмтсэн 17 дуудлага бүртгэгдсэн байна. Автобус осолдсон талаар хэрэг бүртгэл нээж, шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Тэнүүн-Огоо компанийн төв баазтай дээрх хэргийн талаар тодруулахаар холбогдсон боловч, “Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Осол юунаас болж гарсныг тогтоогүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өгсөн юм. Тус компанийн ашиглалт хариуцсан инженер н.Бат-Оргил “Тухайн автобус чиглэлийнхээ дагуу үйлчилгээндээ хэвийн явж байсан. Бид ослын талаарх мэдээлэл өгөх боломжгүй. Осол гарахаас өмнө шугамандаа хоёр эргэлт явсан байгаа юм. Илүү мэдээлэл өгөх боломжгүй гэдгээс өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Техникийн бүрэн бүтэн байдлыг нь хангаж өгөхгүй үйлчилгээнд гаргачихаад ийм тайлбар хэлж буй компанийн удирдлагаас хариуцлага нэхье. Үнэхээр техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, засвар үйлчилгээг нь хангаж өгсөн бол мэдээлэл өгөхөөс татгалзаж, бултах хэрэг байна уу. Жолоочийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр байхад “Хуулийн байгууллагад шалгуулж, асуудлаа шийдвэрлүүлнэ” гэж байгаа Тэнүүн-Огоо компанийнхан хариуцлагаасаа зугтах гэж байгаа юм биш үү. Нийтийн тээврийн чанар үйлчилгээг сайжруулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж үйлчилгээнд явуулдаг болмоор байна. Өвлийн хүйтэнд автобус нь замын дунд зогсоод зорчигчдоороо түрүүлдэг дүр зураг ч хаа сайгүй. Тэр бүү хэл үйлчилгээнд явж байсан автобус шатаж байсан тохиолдол ч бий.
Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.
| Тэнүүн-Огоо компанийн автобус осолдож, жолооч нь хүнд гэмтжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |