Энэ сарын 4-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “SM” гоо сайхан, эрэгтэйчүүдийн эмнэлэгт хамрын муруй арилгах болон эрэгтэйчүүдийн мэс засалд орсон 39 настай эрэгтэй нас барсан. Талийгаач ямар нэгэн суурь өвчингүй байсан учир мэс засалд орсон гэх. Тэрбээр хоёр төрлийн мэс засалд дараалж орсны улмаас амиа алдахад хүрсэн байж болзошгүй хэмээн үзэж байна. Мөн “SM” эмнэлэг мэс засал хийхдээ стандартын дагуу үйлчилгээ үзүүлсэн эсэх нь эргэлзээтэй байгаа. Тиймээс тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Бид талийгаачийн мэс засал хийлгэсэн “SM” эмнэлэг хэзээ үүссэн, ямар хүмүүс удирдаж ажиллуулдаг, өмнө нь “Тодканнам” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан эсэх талаар сурвалжилсан юм.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Тод Каннам” арьс гоо заслын эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-нд хэвлийн өөхөө соруулах хагалгаанд орсон эмэгтэй нас барсан. Тухайн үед талийгаачийг Яаралтай түргэн тусламжийн машинаар Улсын нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэж, эмчилсэн ч удалгүй нас барсан байдаг.
Тус эмнэлгийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгасан аж. Шалгалтын үеэр тус эмнэлэгтэй холбоотой гурван зөрчил илэрсэн байна. Нэгдүгээрт, тусламж үйлчилгээний чиглэлд заагдсанаас өөр ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хоёрдугаарт, Баянзүрх дүүргийн II хороонд үйл ажиллагаа явуулах байтал Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан. Гуравдугаарт, тус эмнэлэг нь гоо сайхны нөхөн сэргээх чиглэлээр тусламж үйлчилгээг арьс эмчилгээний мэргэшсэн гоо сайхны эмчгүйгээр үзүүлж байжээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 6.7.1-т зааснаар гурван сая төгрөгөөр торгож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тус эмнэлэг 2013 оны тавдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.
“Сайн сайхан медикал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Галсандоржийн Мөнх-Оргил ажилладаг. Харин хувьцаа эзэшигч нь “Тод ББ” ХХК юм. “Тод ББ” ХХК нь 2009 оны арваннэгдүгээр сард үүсэн байгуулагдаж байжээ. Компанийн гүйцэтгэх захирлаар Даваасүрэнгийн Тодням ажилладаг байна.

Тэрбээр 2018 онд “Тод каннам” гоо сайхны мэс заслын нэгдсэн эмнэлгийн Anti-Aging залуужуулах эмчилгээний төвийн ерөнхий менежерээр ажилладаг байжээ. Харин өдгөө “SM” эмнэлгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нь тус хоёр эмнэлэг холбоотой гэдгийг илтгэж байгаа юм. Мөн 2015 онд “Тодканнам” эмнэлгийн цахим хуудаст оруулсан зар мэдээнд 7000-4108 утас байсан бол 2019 оны “SM” гоо сайхны мэс заслын эмнэлгийн зар мэдээлэл дээр мөн 7000-4108 гэх утасны дугаар байсан нь “Тодканнам” гэх эмнэлэг зүсээ хувиргаж “SM” болсон гэдгийг баталж байгаа юм.


Д.Тодням 2017 оноос Монголын эмнэлэг эрүүл мэндийн менежментийн академийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. Мөн оны арваннэгдүгээр сард үүсэн байгуулагдсан “Эм энд Кэй медикал солиушн” компанийн гүйцэтгэх захирлын алба хашдаг байна. Тус компаниас “Тод ББ” болон Byun Sung Kwan гэх Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн хувьцаа эзэшдэг байна.
2009 оны арваннэгдүгээр сараас “Тод ББ” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Түүний компаниас төрөл садан болох Д.Тодбилгүүн хувьцаа эзэмшдэг байна. Мөн “Тод ББ” ХХК-ийн “Тод каннам” эмнэлгийн ерөнхий эмчээр түүний төрөл садан болох Д.Тодномбат ажилладаг байжээ. Д.Тодномбат 2015 оноос “Тод фарм” ХХК байгуулж, 2016 оноос Монголын нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгийн гишүүнээр элссэн байна. Ийнхүү ах дүү гурав нэгнийгээ дэмжиж хамтарч ажилладаг байна. Харин тэдний эзэмшлийн гоо сайхны эмнэлэгт үйлчлүүлсэн иргэд удаа дараа амиа алдсан харамсалтай хэрэг гараад буй.


.png)
| “Тодканнам” эмнэлэг нэрээ өөрчилж “SM” болсон ч дахин хүний аминд хүрсэн байж болзошгүй хэргийн мөрөөр |
|
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-03 14:49:31
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |