Талийгаач өнгөрсөн дөрөвдүгээр сард Цагаан-Овоо сумаас Дорнод аймагт ирж, эмчийн хяналтад оржээ. Тэрээр бие нь сульдаж, ядарч, амьсгалын дутагдалд орсон учир аймгийнхаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр сумаасаа гарсан байна. Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төвийн эмч түүнийг үзэж, нарийн шинжилгээнд хамруулсан гэнэ. Шинжилгээний хариугаар талийгаач уушгины хорт хавдартай гэж гарсан учир эмчилгээ хийж эхэлжээ. Гурван сар орчим аймгийнхаа эмчийн хяналтад байсан тэрээр өнгөрсөн долдугаар сард Хавдар судлалын үндэсний төвд ирж үзүүлжээ. Ингээд уушгины хорт хавдар нь дөрөвдүгээр шатандаа орсон учир эмчлэгдэх боломжгүй хэмээн нутаг буцсан байна.
Талийгаач өнгөрсөн дөрөвдүгээр сард эмчийн хяналтад орж, уушгины хорт хавдраа эмчлүүлж байжээ
Талийгаач гэрээр эмчлүүлэх эмчилгээ бичүүлж, өнгөрсөн наймдугаар сард аймгийнхаа төвд очсон байна. Тэрээр аймагтаа “Ягаан цээнэ” өрхийн эмнэлгийн эмчийн хяналтад орж, эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэжээ. Есдүгээр сарын 1-нээс түүний ханиах нь ихсэж, өрхийн эмнэлэгтээ үзүүлэхээр очжээ. Өрхийн эмчид “Миний ханиалга өмнөхөөс эрс ихсэж, бие минь сульдаж байна” гэж хэлсэн гэнэ. Өрхийн эмч коронавирус илрүүлэх шинжилгээний цэгт очиж, шинжилгээ өгөхийг зөвлөжээ. Ингээд тэрээр шинжилгээ өгөхөөр хэсэг хугацаанд дугаарлаж зогссон байна. Энэ хугацаанд түүний биеийн байдал муудаж, бөөлжих, ханиах шинж тэмдэг илэрч байсан гэдгийг эх сурвалж мэдээлэв. Талийгаач дүүгийн хамт шинжилгээ өгч, 15 минутын дараа хариугаа авахаар хүлээж зогсож байгаад амиа алдсан байна.
Амиа алдсан иргэн өрхийн эмчид “Миний ханиалга өмнөхөөс эрс ихсэж, бие минь сульдаж байна” гэж хэлсэн гэнэ. Өрхийн эмч коронавирус илрүүлэх шинжилгээний цэгт очиж, шинжилгээ өгөхийг зөвлөжээ.
Талийгаач тухайн өдөр дүүгийн хамт явж байжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар “Талийгаачийн дүү тусламж гуйж, тэр хавиар зөндөө гүйсэн. Хэн ч туслаагүй. Шинжилгээний цэг өрхийн эмнэлэгт ойрхон байдаг ч эмч ирж амжаагүй. “Ягаан цээнэ” өрхийн эмнэлэг ачаалалтай байгаа болохоор тэр юм уу утсаа огт аваагүй. Тэгээд түргэний эмч ирэхэд талийгаач хэдийн амьсгал хураачихсан байсан” гэлээ. Бид “Ягаан цээнэ” өрхийн эмнэлгийн даргатай холбогдож, тухайн өдөр юу болсон талаар тодруулах гэсэн боловч өвчтэй байгаа учир ажилдаа ирээгүй гэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Дорнод аймагт халдварын тохиолдол өдрөөс өдөрт ихсэж, нас барах хүний тоо нэмэгдэж байгаа гэнэ. Тэрбээр “Өмнө нь халдвар илрэхэд л хөдөлгөөн хорьж, хөл хорио тогтоож байсан. Гэтэл өдөрт хэдэн зуугаар халдвар илэрч, сумдууд нь улаан бүс болчихоод байхад манай удирдлагууд арга хэмжээ авахгүй байна. Эцэстээ шинжилгээ өгөхөөр зогсож байсан иргэн нь хүртэл гудамжинд нас барлаа. Ийм байхад хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байгаад гайхаж байна” гэв.
Энэ хэргийн талаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзийгөөс тодрууллаа. Тэрбээр “Манай аймаг Эрүүл мэндийн яамнаас өгч буй үүрэг, чиглэлийн дагуу ажиллаж байна. Нэгдүгээрт, хөнгөн өвдсөн иргэдийг гэрийн тусгаарлалт авч, эмчилгээг нь эхлүүлж байна. Өрхийн эмнэлгийн эмч, ажилтнууд гэрийн тусгаарлалт, гэрийн эмчилгээг хариуцаж байгаа. Харин зорилтод бүлгийн буюу хүндэрсэн, архаг суурь өвчтэй, өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхдүүдийг заавал эмнэлгийн байгууллагад хүлээн авч, эмчилж байна. Шинжилгээний цэгт нас барсан иргэнийг халдвартайг нь мэдсээр байж гэр рүү нь буцаасан зүйл байхгүй. Хүмүүс буруу ойлголттой байх шиг байна лээ. Талийгаач уушгины хорт хавдартай, биеийн байдал нь хүнд хүн байсан. Тэрээр шинжилгээгээ өгсөн газартаа л амиа алдсан. Хамт явсан дүү нь шинжилгээнийх нь хариуг аваад ирэхэд нь талийгаач бөөлжиж эхэлсэн байдаг юм билээ. Тэгээд л удалгүй нас барчихсан гэсэн. Шинжилгээний хариу нь халдвартай гэж гарсан учраас хажууд нь байсан хүмүүс анхны тусламж үзүүлж чадаагүй юм шиг байна лээ” гэв.
Тэрээр шинжилгээгээ өгсөн газартаа л амиа алдсан.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар талийгаач хавсарсан өвчтэй байсан учир нас барах шалтгаан болсон гэнэ. Тэд талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй байсан талаараа ярилаа.
| Шинжилгээний цэгт амиа алдсан иргэн халдвартай байсан учир хүмүүс тусламж хүргэхээс татгалзаж, зугтжээ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |