Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хоёр хүн харамсалтайгаар амиа алдсан. Дуудлагын дагуу цагдаа нар хэргийн газарт ажиллахад 30-32 насны М, Б нар өөрсдийгөө ариун цэврийн өрөөнд боомилж, нас барсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Хэргийг шалгаж буй цагдаа нар тус зочид буудлын камерын бичлэгийг шалгахад гаднаас ямар нэгэн хөдөлгөөн байхгүй. Өмнө нь хэд хонож байхдаа өдөр гараад орой ирдэг байсан тухай мэдээлсэн. Мөн тэдний гар утаснаас гэрээслэл олджээ. Тус гэрээслэлээс үзэхэд талийгаачид их хэмжээний өрөнд орж, мөрийтэй тоглосон байжээ. Мөрийтэй тоглоомтой холбоотой тус хэргийг цагдаагийн байгууллага, хууль хяналтынхан талийгаачдыг амиа хорлох хэмжээнд хүртэл нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үргэлжлүүлэн шалгаж байна. Гэвч амь хохирогчдын үхлийн шалтгаан задлан шинжилгээний дүгнэлтээр эцэслэн тодорхой болно. Мөн талийгаач нар гурван хүүхэдтэй байсан бөгөөд тэднийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл бий.
.jpg)
Монголын хууль, хяналтын байгууллагынхан мөрийтэй тоглоомчдыг дийлэхээ байжээ. Тухайлбал, цагдаа, прокурор, улстөрчдийн нэр бүхий албан тушаалтнуудаар хаацайлуулсан бүлэглэл мөрийтэй тоглоомыг зохион байгуулж, хууль зөрчдөг байна. Нийслэлийн хэмжээнд нууцаар мөрийтэй тоглоом тоглуулдаг хэд хэдэн газар байдаг. Түүнд эхнэр, нөхөр, настай хүмүүс, найзуудаараа нийлж бусдыг уруу татаж, тоглодог байна. Үүний нэгэн жишээ болох мөрийтэй тоглоом тоглодог иргэн С-ээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Мөрийтэй тоглоомчид ямар орчинд тоглодог юм бэ?
-"Мөрийтэй тоглоомын газрууд дотно, гадна талдаа камертай, бусад өрөө рүү дамжиж ордог хоёр талдаа хаалгатай байдаг. Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хүмүүс ихэвчлэн хаагуур ч гарах боломжтой газрыг сонгож, үйл ажиллагаа явуулдаг. Мөрийтэй тоглоомчдыг цуглуулж тоглуулахын тулд өрөөгөө ширээ, сандлаар тохижуулж, хөзөр болон бусад хэрэгслүүдээр хангадаг.
-Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүмүүс хэчнээн төгрөгийн орлоготой байдаг вэ?
-Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүмүүс сард 60-100 орчим сая төгрөгийн ашиг олдог. Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хүмүүс хууль, хяналтынхныг гартаа атгасан найдвартай ар талтай бол амархан мөнгө олох боломжтой.
-Та тоглож байхдаа цагдаад баригдаж байв уу. Мөрийтэй тоглоомчид нэгнээ матах тохиолдол бий юү?
-Бид тав, таваараа бүлэг болж тоглодог. Бид бүлгээсээ нэгнийгээ хожуулах сонирхолтой. Хожигдсон тал мөнгөө өгөхгүй, цагдаад нэгнийгээ матдаг. Мөрийтэй тоглоомчдыг тоглож байхад заримдаа цагдаа нар ирж хөөгөөд гаргадаг.
-Мөрийтэй тоглоомчид дарамтад их ордог байх?
-Бидний дунд мөрийтэй тоглоомын дарамтад орсон хүмүүс их байдаг. Тэд мөнгө өгч чадахгүй болохоор шууд дарамтад орж байгаа юм. Цагдаад албан ёсоор мэдэгдэхээр хууль бусаар тоглочихсон болохоор өөрөө давхар хэрэгт холбогдох болохоор нуудаг. Хууль зөрчиж, мөрийтэй тоглоом тоглож байгаа учраас нэгнийгээ хөнөөж ч магадгүй нөхцөл байдалтай байдаг шүү дээ" гэв.
Хэрвээ мөрийтэй тоглоомчдыг барьж, хуулийн дагуу шийтгэл хүлээлгэд бол маш тус хэрэгт холбогдох аж. Мөн мөрийтэй тоглоомын өрийг шаардах эрх зүйн үндэс байдаггүй ч нэгнийгээ дарамталж, их мөнгөнд амташсан хүмүүс нэгнийхээ аминд хүрэхээс буцдаггүй байна. Зарим нь мөрийтэй тоглоом тоглохын тулд дээрэм, хулгай, залилан хийдэг нь нууц биш.
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
| Амиа хорлосон хосууд ба мөрийтэй тоглоомчдын ДАРАМТ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |