Оношлуур тойрсон бизнесээс эхлээд цар тахлын хүнд цаг үед үгсэн хуйвалдаж, ард иргэдээ шулж, ашиг хонжоо хайсан ХӨСҮТ-ийн нэр бүхий албан тушаалтнуудын талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл шуналын тулам, “идэхийн” хүслэн болсон зарим эмч, эрх мэдэлтний үйлдсэн булхай дахин дэлгэгдэж эхэлсэн бололтой.
Тодруулбал, ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг өнгөрсөн шөнө АТГ-аас баривчилжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авч, давуу эрх олгосон, улсын төсвөөс санхүүжүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг бусдад худалдаалсан зэрэг шалтгаанаар саатуулсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Улсаас төсөвлөсөн оношлуурыг тэд хүрэх ёстой иргэд, зорилтот бүлэгт нь хүргэлгүй, цааш дамлан худалджээ
Мөн эх сурвалжийн мэдээлснээр С.Энхзаяа дараах хууль бус үйлдлүүдэд гар бие оролцдог байсан гэнэ. Үүнд:
Тэрбээр ХӨСҮТ-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, хувийн лабораториудад хийсэн PCR шинжилгээний хариуг шуурхай гарган өгдөг байжээ. Үүнийхээ хариуд их хэмжээний авлига авдаг байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, хөл хорионы үед хөдөө, гадаа явах хүсэлтэй иргэд “Хариу нь маш хурдан гардаг” хэмээн хувийн эмнэлэг, лабораториудад үнэтэй шинжилгээ өгдөг, харин тус шинжилгээний хариуг С.Энхзаяа болон түүний хамсаатнууд гаргадаг байжээ. Тэднийг ийнхүү бизнесээ цэцэглүүлж байхад ядарсан иргэд PCR шинжилгээнийхээ хариуг 72 цагаас дээш хугацаагаар хүлээдэг байсан аж.
Тэрбээр мөн л нэр бүхий этгээдүүдтэй нийлж, их хэмжээний ПСР-ын оношлуурыг уул, уурхайн компаниудад зарсан байдаг. Тухайлбал, ХӨСҮТ-өөс “Манай эмнэлгийн ПСР шинжилгээний оношлуурын нөөц дууссан” хэмээн мэдээлж, сандарсан ард иргэд хувийн эмнэлгүүд рүү шуурсан цаг үе бий. Үнэн хэрэгтээ нөөц байсан атал улсаас төсөвлөсөн оношлуурыг тэд хүрэх ёстой иргэд, зорилтот бүлэгт нь хүргэлгүй, цааш дамлан худалджээ.
Үүнээс гадна Эрүүл мэндийн яам, УОК болон холбогдох байгууллагаас хяналт, шалгалт хийхээр очиход “Манайд коронавирусийн өчнөөн тохиолдол илэрлээ. Та нар ирвэл эрсдэлтэй. Бид улаан бүсээс гарч уулзах боломжгүй” зэргээр амыг нь таглаж, удаа дараа аргалсан байна.
| АТГ-ын дайчлах ажиллагааны хүрээнд ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг өнгөрсөн шөнө баривчилжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |