Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарт хотхон”-д 11 настай Б 13 настай Э гэх охиныг 61 удаа хутгалж, онц хэрцгийгээр аминд нь хүрсэн. Мөн түүний дүү долоон настай эрэгтэй Э-ийг 11 удаа хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг энэ сарын 7-нд гарсан. Түүний биеийн байдал маш хүнд байгаа учир ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр энгийн тасагт шилжсэн байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарт хотхон”-ы .... дугаар байрны автомашины гражид эмэгтэй хүүхэд ухаангүй хэвтэж байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаар утсанд иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гурван минутын дотор хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны хоёр хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байдалтай байжээ. Тиймээс Яаралтай түргэн тусламж болон Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан хэргийн газрыг хамгаалалтад авч, ажилласан байна.
(1).jpg)
Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр нэг хүүхэд нь хутганы олон шархтай, гаднын нөлөөтэй нас барсан, нөгөө хүүхэд нь мөн хутганы шархтай, биедээ маш хүнд гэмтэл авсан байжээ. Шархадсан хүүг даруй 103-ийн яаралтай түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Хэргийн хохирогч болон сэжигтэн 14 дүгээр хорооны гэр хороололд нэг хашаанд айл. Хохирогчийнх таван хүүхэдтэй, томчууд нь биеэ дааж тусдаа гарсан гэнэ. Дээрх хэрэг юунаас болж гарсан талаар хохирогчдын нагац эгчээс зарим зүйлийг тодруулсан юм.
Тэрбээр “Миний эгч бага насны хоёр хүүхдээ маш сайн хардаг байсан. Сэжигтэн Б гэх хүүхдийнх ахынхтай нэг хашаанд айл. Хамаатны хүүхдүүд хоорондоо ямар харилцаатай амьдардаг байсныг хэлж мэдэхгүй. Сэжигтэн Б-ийг сэтгэцийн хувьд эрүүл, сургуульд сурдаг хүүхэд байсан гэсэн. Гэхдээ дотроо юу санаж, бодож байсныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Хохирогч дүү нарын минь аав, ээж охиноо нас барсныг мэднэ. Харин хажуу айлын хамаатных нь хүүхэд хөнөөсөн гэдгийг мэдээгүй байгаа. Тэдний сэтгэлзүйн хямралтай, тэдэнд үгээр хэлэхийн аргагүй хэцүү байна. Манай охин дүү ээжийгээ сайн асардаг, тусалдаг, дүүдээ халамжтай, дөлгөөн, тайван зантай хүүхэд байсан. Аав, ээж нь архины хамааралтай ч гэсэн хүмүүжил сайтай хүүхдүүд байсан юм. Хэрэг гардаг өдөр аав нь хөдөө явчихсан, ээж нь архи уугаагүй эрүүл байсан юм билээ. Харин сэжигтэн Б ээжтэйгээ дөрвүүлээ амьдардаг” гэсэн юм. Тухайн үед сэжигтэн Б-гийн гэр эзгүй, цоожтой байлаа.

Харин тэдний хажуу хашааны эзнээс хохирогчдын талаар хэрхэн мэдэх талаар тодруулсан юм. Тэрбээр “Би сая хөдөөгөөс ирсэн болохоор хэргийн талаар сонсож амжаагүй байна. Чиний асуусан хохирогч хүүхдүүдийг танина. Бага хүү нь эгчтэйгээ хамт усанд явж байхыг нь би олон удаа харсан буржгар үстэй хүү байдаг. Аав, ээж нь архины хамааралтай учир агсам согтуу тавьж, заримдаа цагдаа нар манайхыг андуурч ирдэг. Тэднийх эхлээд таксинд явдаг гайгүй айл байсан ч түүнийгээ болиод архинд орчихсон байна лээ. Тэдний аав, ээж хашаанд нь хамт амьдардаг. Тэдний бага хүү болох долоон настай хүү нь гэрийн эзэн А-гийн хүүхэд юм билээ. Хашаанд нь хамт амьдардаг айлын хүмүүсийг нь огт мэдэхгүй. Би энэ хашаанд 20-аад жил амьдарч байна. Манайхыг нүүж ирсний дараахан эднийх ирсэн” гэсэн юм.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хэргийг хэн, яагаад үйлдэх болсныг тогтоож, шуурхай ажилласны дүнд тэдний хамаатан болох 11 настай Б-ийг дээрх онц ноцтой хэрэг үйлдсэн гэдгийг тогтоожээ. Тиймээс бид хэргийн газар очиж юу болсон талаар “Нарт хотхон”-ы харуулын албаны ажилтнаас тодруулсан юм.
Тэрбээр "Энэ сарын 7-нд тус хэрэг гарсан гэсэн. Би тухайн өдөр ажиллаагүй. Гэхдээ өнөөдөр цагдаа нар ирж, камерын бичлэг хянаж, шалгахаар авч явсан. Хэргийн хохирогч болон үйлдэгч энэ хотхонд амьдардаггүй юм билээ. Хэргийг талаар анх манай хотхоны оршин суугч мэдэж, цагдаагийн газарт дуудлага, мэдээлэл өгсөн байсан. Хүн амины хэрэг гарсан гражийг цагдаа нар битүүмжилсэн. Биднээс өөр хүн онгойлгож болохгүй гэж захисан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир хэргийг задруулж, дэлгэрэнгүй ярих боломжгүй” гэсэн юм.
Тухайн хэрэг гарах болсон нэгэн шалтгааныг цагдаа нар “Хүүхдүүд тоглож байхдаа муудалцаж, нэгнийгээ онц хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй" хэмээн үзэж байгаа. Энэ талаар хохирогч эгч, дүү хоёрын эгчээс тодруулахад “Бид яагаад ийм хэрэг болсон талаар хэлж мэдэхгүй, маш их гайхаж байна. Манай гэрийнхэнд хэцүү байгаа. Үүнээс илүү мэдээлэл өгөхгүй” хэмээлээ.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн үндэсний комисс дээрх хэрэгт хамтран ажиллаж байна. Цагдаа нар хэрэг үйлдсэн 11 настай Б-г сэтгэл санааны тогтворгүй байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж, саатуулсан. Тиймээс түүнийг яагаад онц хэрцгийгээр бусдын аминд хүрч, хохироосон болохыг эхний ээлжид мөрдөн шалгаж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр “Хүүхдүүд тоглож байхдаа муудалцаж, гэнэтийн уур бухимдлаас болж нэгнээ хутгалж, хөнөөсөн байж магадгүй” хэмээн үзэж байна. Тиймээс цагдаа нар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн багтай хамтран ажиллаж, хүүхдийн сэтгэцийг шалгуулахаар хандсан байна. Сэтгэл зүйчийн хувьд 11 настай хүүхэд хутгыг хаанаас олсон, яагаад бусдын аминд хүрэх болсныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Хохирогчид болон хэрэгт холбогдсон хүүхдийн мэдүүлгээр талийгаач хүүхэд болон түүний дүү хамт тоглож байхдаа удаа дараа уур бухимдлыг нь хүргэж, загнаж, зодсон байж болзошгүй хэмээн мэдүүлсэн гэх.
Дээрх онц ноцтой хэрэгтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн З.Энхболд өөрийн үзэл бодлоо цахим хуудастаа илэрхийлсэн байна. Тэрбээр “11 настай хүүхэд хоёр хүүхдийг олон удаа хутгалж, амийг нь хохироож, гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулиар ямар ч хариуцлага хүлээлгэх боломжгүй. Монгол Улсын Эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан.
Өөрөөр хэлбэл, энэ харамсалтай үйл явдал эрүүгийн эрх зүйн судлагдахуун биш, Криминологийн шинжлэх ухааны судлагдахуун болж яагаад ийм үйлдэл хийх болсон шалтгаан нөхцөл, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг олон салбарын эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд (хуульч, гэмт явдал судлаач, хамтарсан баг, социологич, сэтгэл судлал, гэр бүл судлаач, багш, эдийн засагч г.м) өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж тогтоох шаардлагатай. Ингэснээр энэ мэт ноцтой гэмт үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг хэд байхыг нийгэм, хувь хүний хөгжлийн онцлогт нийцүүлэн шинжлэх ухааны үндэстэй тогтоох боломжтой” хэмээсэн байна.
Мөн Эрүүгийн хуулийн 6.2.3 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” хэмээн заасан байдаг.
| Хутгалуулж амиа алдсан охины нагац эгч: Хамаатных нь хүүхэд охиныг хөнөөсөн гэдгийг аав, ээж нь мэдээгүй байгаа |
|
S&P АГЕНТЛАГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН БОДЛОГЫГ ЭЕРГЭЭР ҮНЭЛЖ, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ
2025-10-30 18:31:49
2025-10-30 16:02:28
С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
2025-10-30 13:45:35
Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
2025-10-30 12:43:11
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
2025-10-30 11:27:11
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
2025-10-30 11:03:12
Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |