• Өнөөдөр 2025-03-15

11 настай хүү хамаатныхаа хоёр хүүхдийг 70 гаруй удаа хутгалж, онц хэрцгийгээр нэгийг нь хөнөөсөн хэргийн мөрөөр...

2021-08-09,   5382

-“Нарт хотхон”-д 11 настай Б 13 настай Э гэх охиныг 61 удаа хутгалж, амийг нь хөнөөжээ-

            Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарт хотхон”-д 11 настай Б 13 настай Э гэх охиныг  61 удаа  хутгалж, онц хэрцгийгээр аминд нь  хүрсэн. Мөн түүний дүү долоон настай эрэгтэй Э-ийг 11 удаа хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг энэ сарын 7-нд гарсан. Түүний биеийн байдал маш хүнд байгаа учир ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгаж байна.

          Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарт хотхон”-ы автомашины зогсоолд эмэгтэй хүүхэд ухаангүй хэвтэж байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаар утсанд иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гурван минутын дотор хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны хоёр хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байдалтай байжээ. Тиймээс Яаралтай түргэн тусламж болон Баянзүрх дүүргийн  цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан хэргийн газрыг хамгаалалтад авч, ажилласан байна.

        Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр нэг хүүхэд нь хутганы олон шархтай, гаднын нөлөөтэй нас барсан, нөгөө хүүхэд нь мөн хутганы шархтай, биедээ маш хүнд гэмтэл авсан байжээ. Шархадсан хүүг даруй 103-ийн яаралтай түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

-Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн дээрх хэргийг тэдний хамаатан 11 настай Б үйлдсэн болохыг тогтоожээ-

            Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хэргийг хэн, яагаад үйлдэх болсныг тогтоож, шуурхай ажилласны дүнд тэдний хамаатан болох 11 настай Б-ийг дээрх онц ноцтой хэрэг үйлдсэн гэдгийг тогтоожээ. Тиймээс бид хэргийн газар очиж юу болсон талаар “Нарт хотхон”-ы харуулын албаны ажилтнаас тодруулсан юм.

        Тэрбээр "Энэ сарын 7-нд тус хэрэг гарсан гэсэн. Би тухайн өдөр ажиллаагүй. Гэхдээ өнөөдөр цагдаа нар ирж, камерын бичлэг хянаж, шалгахаар авч явсан. Хэргийн хохирогч болон үйлдэгч энэ хотхонд амьдардаггүй юм билээ. Хэргийг талаар анх манай хотхоны оршин суугч мэдэж, цагдаагийн газарт дуудлага, мэдээлэл өгсөн байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир хэргийг задруулж, дэлгэрэнгүй ярих боломжгүй” гэсэн юм.

           Харин ГССҮТ-д очиж долоон настай хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар тодруулсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр  “Долоон настай Э гэх хүүгийн биеийн байдал маш хүнд, сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний аав, ээж, ах, эгч нь хүүгээ эргэхээр ирсэн. Гэвч хүү нь сэхээний тасагт байгаа учир ар гэрийнхнийг нь дотогш нэвтрүүлэх боломжгүй. Тиймээс тэд талийгаач охиныхоо буян номын ажлыг гүйцээхээр явсан” гэх мэдээлэл өгсөн.

            Тухайн хэрэг гарах болсон нэгэн шалтгааныг цагдаа нар “Хүүхдүүд тоглож байхдаа муудалцаж, нэгнийгээ онц хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй" хэмээн үзэж байгаа. Энэ талаар хохирогч эгч, дүү хоёрын эгчээс тодруулахад “Бид яагаад ийм хэрэг болсон талаар хэлж мэдэхгүй, маш их гайхаж байна. Манай гэрийнхэнд маш хэцүү байгаа. Долоон настай дүүгийн маань биеийн байдал таагүй байна. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм.

-Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүүг сэтгэл зүйчтэй уулзуулж,  сэтгэцийг шалгуулах гэнэ-

            Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн үндэсний комисс дээрх хэрэгт хамтран ажиллаж байна. Цагдаа нар хэрэг үйлдсэн 11 настай Б-г сэтгэл санааны тогтворгүй байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж, саатуулсан. Тиймээс түүнийг яагаад онц хэрцгийгээр бусдын аминд хүрч, хохироосон болохыг эхний ээлжид мөрдөн шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр “Хүүхдүүд тоглож байхдаа муудалцаж, гэнэтийн уур бухимдлаас болж нэгнээ хутгалж, хөнөөсөн байж магадгүй” хэмээн үзэж байна. Тиймээс цагдаа нар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн багтай хамтран ажиллаж, хүүхдийн сэтгэцийг шалгуулахаар хандсан байна. Сэтгэл зүйчийн хувьд 11 настай хүүхэд хутгыг хаанаас олсон, яагаад бусдын аминд хүрэх болсныг тогтоохоор ажиллаж байгаа гэх.

Хохирогчид болон хэрэгт холбогдсон хүүхдийн мэдүүлгээр талийгаач хүүхэд болон түүний дүү хамт тоглож байхдаа удаа дараа уур бухимдлыг нь хүргэж, загнаж, зодсон байж болзошгүй хэмээн мэдүүлсэн гэх.

-Бусдын амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Б-тэй  хохирогч эгч, дүү хоёр ямар холбоотой вэ-

              Бусдын амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдоод байгаа Б гэгч хохирогч, эгч, дүү хоёрын  хажуу хашаанд амьдардаг байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр тэд үеэлүүд байжээ. Харин хэрэг гардаг өдөр хохирогчдын аав эзгүй, хөдөө орон нутагт ажил хийхээр явсан байсан гэх мэдээлэл бий. Харин ээж нь архины хамааралтай учир хүүхдүүд эмээтэйгээ хамт олуулаа амьдардаг байсан талаар цагдаагийн газрын алба хаагч мэдээлсэн.

-З.ЭНХБОЛД: Хүний аминд хүрсэн 11 настай хүү хариуцлага хүлээх боломжгүй-

          Дээрх онц ноцтой хэрэгтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн З.Энхболд өөрийн үзэл бодлоо цахим хуудастаа илэрхийлсэн байна. Тэрбээр “11 настай хүүхэд хоёр хүүхдийг олон удаа хутгалж, амийг нь хохироож, гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулиар ямар ч хариуцлага хүлээлгэх боломжгүй. Монгол Улсын Эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан.

         Өөрөөр хэлбэл, энэ харамсалтай үйл явдал эрүүгийн эрх зүйн судлагдахуун биш, Криминологийн шинжлэх ухааны судлагдахуун болж яагаад ийм үйлдэл хийх болсон шалтгаан нөхцөл, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг олон салбарын эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд (хуульч, гэмт явдал судлаач, хамтарсан баг, социологич, сэтгэл судлал, гэр бүл судлаач, багш, эдийн засагч г.м) өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж тогтоох шаардлагатай. Ингэснээр энэ мэт ноцтой гэмт үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг хэд байхыг нийгэм, хувь хүний хөгжлийн онцлогт нийцүүлэн шинжлэх ухааны үндэстэй тогтоох боломжтой” хэмээсэн байна.

         Мөн Эрүүгийн хуулийн 6.2.3 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” хэмээн заасан байдаг.

-Эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд бусдын аминд хүрэх, амиа хорлох хэрэг ихсэж байна-

      Эцэг, эхийн анхаарал, халамж муугаас болж гэр бүлийн хүчирхийлэл, хэрүүл, маргаан үүсэх, архидан согтуурах, бусдыг онц хэрцгийгээр хөнөөх, амиа хорлох  хэрэг сүүлийн үед их гарч байна.

       Тухайлбал, тавдугаар сарын 6-нд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хангай” хотхоны есөн давхраас нэг иргэн үсэрч, амиа алдсан. Тэрбээр амиа хорлохынхоо өмнө төрсөн ахынхаа толгой, цээж, хэвлий, гуя, өгзөг хэсэгт 76 удаа хутгалж, амийг нь хөнөөсөн байдаг.

            Мөн арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ яваад сураггүй алга болсон Г охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь мөчилж, шуудайлан гудамжинд хаясан хэрэг бүртгэгдсэн. Тус хэргийг талийгаачийн төрсөн ах С.Г үйлдсэн болох нь тогтоогдож, түүнийг бүх насаар нь хорих ял оноож байсан.

       Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хойт эцгийнхээ гарт есөн настай охин амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач охин удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хүнд гэмтэн, амиа алдсан харамсалтай хэрэг бий. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйн байдлыг тогтмол ажиглаж, хүүхдэдээ анхаарал хандуулж, цаг гарган ярилцаж байхыг зөвлөж байна.

 


11 настай хүү хамаатныхаа хоёр хүүхдийг 70 гаруй удаа хутгалж, онц хэрцгийгээр нэгийг нь хөнөөсөн хэргийн мөрөөр...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-25 23:34:42
    윤시원: 법 개정해라 !! 뭐하냐
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-10 23:35:40
    zoblon yzej yzeegyi dyylaagyi zyileen sonsoj baij hegjij dee!!: 11 nastai hyyhed iim hereg hiisen ni (Mongol ylas MOngoloon aldsanii tod jisee?....)ta nar Mongoloon aldaj hyrdan hegjine gej yaridag biz dee!!enehyy hegjitelee iim zoblon yzeed baij dee!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-10 23:28:41
    hyyhediin hymyyjild onchgoi anhaarah chag bolj dee?..............................naizyyd aa!!!ynsichihaad dyygai byy har amia bodozgoo!!!heniich hyy baisan ter hymyyjiliin aldaatai baij ee!!: Odoo zaluust sasin sig hereggyi yum gej baihgyi bolson?gebch sasin gyn yhaan sytleg gedeg chini hyniig hyn bolgodog syyri yhaan s dee!!gadaadiin byhii l oronuud sasin deer syyrilasan hymyyjiliig bagaas ni hyyhed zaluuchuudad egch baigaam?teheer Mongol hyyhed zaluus aa sasing byy myyl aldas bolj ta nart zyyrdaar odohod chini beltgel bolno syy!!!Hereb ee hamagiin yhaalag hyn abaad ir?gebel minii bye sasinlag yum ynsdag hedelmerch bysadad ataarhadaggyi eeriin hycheer hegjih hymyyjihiig hysdeg hyniig l olj ireh baih daa!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-10 01:57:25
    Ss: Odoo nuguu zagdaagiin chin hiigeed bgaa uil n iimerhuu asuudliig gargahgui bh humuujil niigemshliin tustai ajil ym shuu dee humuus oilgohgui ymdoo ym hiideg hunee horichih ym
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 22:17:54
    Zochin: Ямар аймшигтай хэрэг вэ. Хууль, журмаа өөрчилж иймэрхүү хэрцгий үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцэх байх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 19:54:55
    Хм: Нарантуулыг бараадсан бараан амьдрал, муу үлгэр дуурайл, бас ген.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 18:14:46
    Иргэн : Нийгмээс зайлшгүй тусгаарлах ёстой. Хуулийн энэ тэр заалт огт хамаагүй. Нэг хутгалсан дараа нь байнга хутга барин дайрна. Лав эрүүл биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 15:45:32
    зочин: Хүүхэд залуусын онц ноцтой гэмт хэрэг хийх шалтгаан нөхцөлүүд нь цахм тоглоом интернет тоглоом тэнд бол а-я хүртэл топорхой заагаад өгсөн байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 15:08:56
    зочин: пээ, бүү үзэгд. 11 настайдаа 2 хүн зэрлэгээр алж байгаа хүн насанд хүрэхээрээ хэдэн хүнийг нухах бол? аймшигтай алуурчин гентэй гаж хүүхэд байна. түй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 11:12:45
    Зочин: Ээ бурхан минь. 11 настай хүүхэд хүн хутгалах байтугай хутга барих нас биш . Ямар аймаар зэрлэг алуурчин бэ? 11 настайдаа 2 хүн алсан хүүхэд насанд хүрэхээрээ юу болох бол?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188