Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн үүдэнд сандарч тэвдэх, баярлаж, бахархах сэтгэлээ барьж ядсан нэгэн гэр бүл байв. Тэд бол самарт явсан аав, өвөө, ханьтайгаа эсэн мэнд эргэж уулзсан гэр бүл. Тодруулбал, иргэн Д.Төмөртогоо нь өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд самарт явна гэж гараад сураггүй алга болсон байдаг. Улмаар холбогдох байгууллагууд төдийлөн ач холбогдол өгөхгүй байсан бол хэвлэл мэдээллийн байгууллага, ард иргэд нийлж хандивын аян өрнүүлсэн. Тэгвэл өчигдөр ОБЕГ-ын аврах, эрэн хайх баг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Минжийн давааны самарчдын отгоос тэднийг олсон юм. Гэрээсээ гараад дөрвөн сар гаруй хугацаанд холбоо бариагүй Д.Төмөртогоогийн ар гэртэй ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
Д.Төмөртогоогийн хүргэн О.Борхүү “Аав маань өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд “Самарт явна” гээд гарсан. Явахдаа “Аав нь 1900-1950-аар “жолооч ажилд авна” гэсэн зарын дагуу ярьж үзлээ. Миний үеийн насны хүн авч байна. “Сарын хоёр сая төгрөгийн цалинтай жолооч хийх хүн хайж байгаа юм. Сэлэнгэ аймаг руу явна” гэхээр нь тохирчихлоо. Одоо машин ирж авах байх, аав нь явчихаад ирье. Гурван сар орчим явах байх шүү” гэж хэлж байсан. Явснаасаа хойш сар орчмын дараа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны үеэр манай гэр бүлийн хүн рүү залгаад “За бид нар Бугантад ирчихсэн байна. Одоо эндээс хоол хүнсээ базаагаад уул руу гарна. Би утсаа гээчихсэн, та хэд дугаарыг нь сэргээгээд авчихаарай. Санаа зовох хэрэггүй, аав нь сайн яваад ирнэ” гэж ярьсан. Түүнээс хойш хэл сураггүй болж, холбоо тасарсан. Өчигдөр цахим сүлжээгээр 58 настай эрэгтэй гэсэн мэдээлэл явахаар нь аавыг мөн байна гэж мэдсэн. Эрэл, сурал болж цагдаа дээр очиж, анх авч явсан н.Мөнхсайханы тухай хэлэхэд цагдаа нь “Өө наад хүн чинь эрэн сурвалжлагдаж байгаа хүн” гэж хэлж байсан. н.Мөнхсайхан гэдэг хүн аавыг авч явахдаа бидэнд өөрийгөө “Самарын ченж. Ээлжийн жолооч хэрэгтэй байгаа юм” гэж хэлсэн. Хэнд итгэж аавыгаа өгөөд явуулчихав аа л гэж харамсаж байна. Тэр хүний ярьж байгаагаар аав болон хамт алга болсон хүмүүсийг нь нисдэг тэргээр хэд, хэдэн удаа хайсан юм билээ. Эцэст нь н.Мөнхсайхан биш монголчууд л аавыг минь аварлаа даа” гэв.
Байс гээд л нулимсаа арчиж суух энэ эмээг Г.Алтанцэцэг гэдэг. Биднийг ярилцах зуур тэрбээр “Амьд мэнд ирсэнд нь баяртай байна. Монголын ард түмэндээ манай гэр бүл маш их өртэй боллоо” хэмээн дахин, дахин хэлж байлаа.
-Таны гэр бүлийн хүн дөрвөн сар гаруй яваад ирлээ. Энэ хугацаанд таны сэтгэл санаа хүнд байв уу?
-Юуны өмнө монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Хүн чанар муудлаа л гэдэг гэтэл ард түмэн маань нэгдээд миний ханийг аваад ирлээ. Ханьтайгаа уулзсандаа маш их баяртай байна. Бид хоёр 20 гаруй жил ханилж байна. Газар дээрх нь ганцхан охиныгоо өнчирч үлдэх вий гэж л халаглаж суулаа. Хэцүү байлгүй яах вэ. Шөнө нойр хүрэхээ болиод, хоол цай ч идэж, уухаа больчихдог юм байна лээ. Амьд мэнд хүрээд ирсэнд нь баярлаж байна.
.jpg)
-Сураг тасраад удахаар нь цагдаад хандаж үзсэн үү?
-Гурван сар явж ирнэ шүү гэсэн болохоор нь эхлээд ч утсаа гээчихсэн, бусад нь утастай ч сүлжээгүй газар байгаа байх гэж бодоод санаа зовдоггүй байлаа. Хүний хань гэж тодорхой хэмжээний зөн совин байдаг юм билээ. Муухай зүүдлээд, муу өвгөнөө бодоод эхэлсэн. Тэгээд цагдаагийн газар хүсэлт өгөөд анх авч явсан хүнтэй нь холбоо барих арга хайсан. Цагдаа нар ч бидний хүсэлтийг ойлгоод холбож өгсөн. Тэгээд ярихад, н.Мөнхсайханы эхнэр “Би өөрөө ч холбоо барьж чадахгүй байна. Хаана, юу хийж яваа нь мэдэгдэхгүй байна. Ямар ч байсан хоол хүнсгүй болсон гээд нисдэг тэргээр хоол хүнсээ авсан. Түүнээс хойш нэг ч удаа ярьсангүй. Уулнаас хэзээ бууж ирэхийг нь мэдэх юм алга” гэсэн.
-Танай хүний биеийн байдал хүндхэн байна гэж сонслоо. Ужиг хууч өвчтэй байсан уу?
-Миний хань “ёо” гэж хэлдэггүй хүн. Эв эрүүл нөхрийг маань авч яваад л ийм болгочихлоо. Хааяа нэг даралт нь ихсэхээс өөр өвчин хэлж үзээгүй. Сая эмч нь гарч ирээд “Биеийн байдал тогтворгүй байгаа болохоор шууд гэр рүү нь явуулах боломжгүй байна. Ямар ч байсан өнөөдөртөө ажиглалтын байдалтай эндээ хоносон нь дээр байх. Та яваад зутан шөл хийгээд ир. Одоохондоо өөр хоол идэж чадахгүй" гэсэн. Эгч нь нулимс дуслуулан байж л нэг шөл хийж ирлээ. Онгоцноос буухтай нь зэрэгцээд түргэний тэрэг аваад явчихсан болохоор уулзаж амжаагүй л байна. Зутан шөл халбагадаж уухаас өөр хоол идэж чадахгүй байгаа нөхөртэйгөө л хурдан уулзмаар байна.
-н.Мөнхсайхан гэдэг хүн авч явсан гэж хүргэн тань ярьсан. Алга болсон даруйд нь арт гэрт нь мэдэгдсэн үү?
-Юу ч хэлээгүй. Бид өчигдөр цахим сүлжээнд тавигдсан лайвыг үзээд охин маань “Ээж энэ яг аав юм шиг байна” гэж хэлсэн. Би арай ч тэгнэ гэж санаагүй болохоор охиноо "Яах гэж муу ёрлоод байгаа юм” гэж загнаад, гэр дотор бөөн хэрүүл болсон. Аргагүй шүү дээ сайн яваад нь итгээд, алга болсон ч гэж мэдээгүй юм чинь. Хань минь арай ч тэгж явах хүн биш, ажил төрлөө хийж яваа гээд бат итгэсэн болохоор анх тэр мэдээг сонсоод хэцүү байсан. Тэр н.Мөнхсайхан гэдэг хүн “Танай хүн чинь сураггүй алга болчихлоо. Гэхдээ би чадахаараа хайж байна” гээд хэлчихэж болно шүү дээ. Гэтэл бидэнд юу ч хэлээгүй.
Гурван хүүхдээ тэврэхийг нь тэвэрч, хөтлөхийг нь хөтөлсөөр ирсэн энэ бүсгүй бол Д.Төмөртогоо, Г.Алтанцэцэг нарын ганц охин Т.Хулан юм. Тэрбээр, аавыгаа олон сар хайсны эцэст олсон ч, авч явсан хүмүүст нь гомдолтой байгаа болохоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгчихөөд аав руугаа яаран ирж буй нь энэ аж. Түүнээс нөхцөл байдлын талаар тодруулахад “Аавыгаа сураггүй болчихоор нь өөрөө яваад ч хамаагүй хайж, олмоор санагдсан. Даан ч гурван хүүхдийг маань харах хүн байхгүй болохоор явж чадсангүй. Ямартай ч аавынхаа барааг амьд мэнд харлаа. 20 орчим килограмм хассан болов уу гэмээр их турсан байна. Анх явахдаа мах шөлтэй сайхан хүн байсан одоо бүр “нүднээс гарчихаж”. Сүүлчийн өдрүүдэд хүчтэй аадар бороо маш их орсон. Тийм хүйтэнд, идэх хоолгүй аав минь яаж зовсон бол гэж бодохоор тайван байж чадахгүй нь. Ууланд өнгөрүүлсэн өдөр хоногийг нь төсөөлж ч чадахгүй байгаа болохоор аавыгаа маш их өрөвдөж байна. Бид н.Мөнхсайхан гэдэг хүнийг зүгээр өнгөрөөхгүй. Аавыг авахаар ирэхэд нь “За танд цоо эрүүл хүн хүлээлгэж өглөө шүү” гэж хэлэхэд тэр хүн “Их юм нэхэх охин байна даа. Надаас амийг нь нэхэх нь дээ” гэж инээж байсан. Одоо ч тэр үг нь тод санагдаж байна. Аавынхаа ажилласан хугацааны цалин, эмчилгээний зардал гээд бүгдийг нь авах болно. Мөнгөндөө учир биш хүн чанартаа байгаа юм. Дунд хүү маань гудамжинд “Миний өвөөг аварсан монголчууддаа баярлалаа” гэж хашихирахад тэсэлгүй уйлсан. Дунд хүү маань өвөөгийн хүүхэд. Явснаас нь хойш саналаа гээд орой болохоор уйлаад байдаг болчихсон. Сая өвөөгөө харчихаад “Миний өвөө биш байна” гээд зугтаад явчихсан. Өвөөгийнх нь бие тэнхрээд ирэхээр таних байх аа” гэв.

| Т.ХУЛАН: Дунд хүү маань гудамжинд “Миний өвөөг аварсан монголчууддаа баярлалаа” гэж хашхирахад тэсэлгүй уйлчихсан |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |