Гангын халуунд хүн малын ундаа болдог Эрээн, Хулстай, Тохой, Хонгор, Цагаан-Эргийн зэрэг таван голоо уул уурхайн компанид булуулж, эхийг нь ширгээлгэсэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхан харангатаж үхэх нь. Монголын зүүн өмнөд талд эзэн суусан “Монгол Ураниум Ресурс” ХХК-н хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Сумын ИТХ, Засаг даргыг хүн чинээ тоодоггүй тус компани аймгийн гэх тодотголтой төрийн байгууллагыг ч мөн адил үл тоомсорлодог аж. Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нь хоёр гурван байцаагчтайгаа хамт оччихоод шалгаж чадалгүй “хөөгдөөд” буцаж байна. Монгол төрийн ариун нэр арчигдаж, уул уурхайн компанийн өмнө улс даяар бөхийх юм гэж үү. Эрхэм Шадар сайд аа, энэ хязгааргүй эрх мэдэлтэй компанитай хариуцлага тооцохгүй бол ард иргэд таны зөөлөн "сэнтийтэй" хариуцлага тооцох болно.
Энэ сарын 11-ны өдөр Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга О.Балжиннямаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар очжээ. О.Балжинням дарга өрөөсөө гадна гурван ч байцаагчийн хамт сүр дуулиантай очсон боловч тус байгууллагын хаалгаар орсон болоод буцжээ. Учир нь тус уурхайн ажилчид “Дарга нар эзгүй байна. Ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Ирэхээр нь наад шалгалтаа хийгээрэй” хэмээх үгээр амыг нь таглаж, хөөх шахуу гаргасан гэнэ. Ямартай хуулийн дээр “сандайлж” зүүн хязгаарыг эзэлсэн “Монгол Ураниум Ресурс” ХХК-нд төр "төмөр нүүрээ" харуулж чадаагүй бололтой.
Энэ талаар “Уул уурхайгүй Эрдэнэцагаанчууд” ТББ-ын тэргүүн, Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Адъяасүрэн “Аймгийн мэргэжлийн хяналтын дарга нь өөрөө ирээд яналт, шалгалт хийх гэхэд тус уурхайн ажилчдын зүгээс “Уурхай эзэнгүй байна. Дарга нар хот явсан, иртэл нь шалгуулахгүй” гээд ойртуулаагүй. Өөрөөр хэлбэл, уурхай руу нэвтрэх зөвшөөрөл өгсөнч холбогдох бичиг баримт, ашиглалт, хайгуулын лиценз зэргийг шалгуулаагүй. Бидэнд баримт, бичлэг нь бий. Ирж ажилласан, шалгасан болоод явдаг. Гэвч гарч байгаа үр дүн байдаггүй. Үнэхээр төрд хуульд алга. Аймгийн Мэргэжлийн хяналт, Прокурор, Байгаль орчны газар гэх гурван том байгууллага бидний уух усны асуудлыг энэ ч мэднэ, тэр ч шийднэ гэж хоорондоо шидэлцсээр өнөөдрийг хүрлээ.
(1).jpg)
Цөхөрч, аргаа барахдаа бид Сүхбаатар аймгийн төрийн байгууллага эзэнгүй болсон байна.
Үнэхээр төрийн байгууллага “Мон Ураниум Ресурс” ХХК-ийн талд ажиллаж байгаа. Цөхөрч, аргаа барахдаа бид Сүхбаатар аймгийн төрийн байгууллага эзэнгүй болсон байна. Хэн нь ч ядарсан иргэдээ харж, эрх ашгийг нь хамгаалахгүй байгаа нь нууц биш. Манай нутгийн ард түмний ундаа болсон таван голыг ширгээчихээд одоо хоёр мотороор газрын гүний усыг шавхаж авч байна. Бидэнд уух, ус үлдсэнгүй. Одоо хуурай сайр болчихсон таван гол маань аль ч цаг үед ширгэж байгаагүй. Жирийн иргэдийг хууль дүрэм, элдэв шаардлагаар хавчин боогдуулж, далайлан айлгадаг байж цаанаа уул уурхайн компанитай сүжирдэг төрийн байгууллага байх ёсгүй” гэв.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах зорилгоор тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга О.Балжиннямаас энэ талаар тодруулахад “Манайаас байцаагч томилж “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн үйл ажиллаганд шалгалт хийсэн. Улмаар тус уурхайг “зориулалтын усан сан хийгээгүй” зэргийг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлсэн. Тус ажиллагаанд байгаль орчны газрын дүгнэлт хэрэгтэй болсон. Гэвч тухайн бичгийг үйлдэх байгал орчны байцаагч нь коронавирусийн халдвар авсан юм уу, ойрын хавьтал болсон ч гэлүү. Ямар ч байсан өвчтэй байгаа гэдэг шалтгаанаар тус хэргийг хянан шалгах ажиллагаа хүлээгдэж байгаа. Энэ хооронд Эрдэнэцагаан сумын иргэн Ч.Адъяасүрэн өдөрт 20 гаруй удаа гар утас руу залгаад болохгүй байхаар нь би 2-3-н байцаагчаа дагуулаад өөрийн биеэр тус суманд очсон. Үйл ажиллагаатай нь танилцсан ч дарга нар нь баяр наадмын амралт гээд Улаанбаатар хот руу явчихсан байсан болохоор бичиг баримт болон зарим зүйлсийг үзүүлэх боломжгүй гээд бид буцсан. Гэвч газар дээр нь очиж ажиллахад өмнө нь байснаасаа хамаагүй дээрдсэн байсан. Тухайлбал, өмнө нь ажиллахад усаа тал дээр урсгадаг байсан бол Усан сангаа хүртэл барьчихсан байгаа юм. Гомдол гаргаж буй Ч.Адъяасүрэнгийн яриад байгаа тэр гурван гол нь угтаа аль хэдийн ширгэчихсэн байсан. Тодруулбал, нутгийн иргэд “Аль долоон жилийн өмнө эдгээр голууд ширгэсэн” гэх мэдээлэл өгч байгаа. “Зарим хур ихтэй жил үеэрлэж хэдэн хоног гол устай байдаг” тухай бидэнд хэлсэн. Тус компанид бичиг баримтын болон үйл ажиллагааны ямар нэгэн бичиг баримтын зөрчил илрээгүй. Илэрсэн ч тэр даруйд нь засаад явж байгаа. Бүрдүүлсэн бичиг баримтыг нь хуурамч, үгүйг манай байгууллага мэдэхгүй. Хууль хяналтын байгууллагад өгч шалгуулдаг юм байгаа биз. Манай байцаагч нарт ирсэн бичиг баримтаас тэр хуурамч гэрээ гээд байгаа гэдэг зүйлийг бол би огт олж хараагүй байна. Энэ талаар асууж тодруулъя" гэлээ.
.jpg)
(1).jpg)
Өнгөрсөн зургадугаар сарын 18-нд Эрдэнэцагаан сумын Засаг даргын захирамжаар тус компанийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг гаргасан байна. Шалгалтаар “Монгол Ураниум Ресурс” ХХК нь Мэнэнгийн сав газар усны гэрээ байхгүй, Эрээний яг голд таван өрөм зоосон, хоёр голын урсгал дээр шороо асгаж хаасан, шүүрлийн усан дээр стандарт тоолуур тавиагүй, Газрын гэрчилгээ байхгүй зэрэг зөрчил илэрчээ. Улмаар ажлын хэсэг зургадугаар сарын 21-нд дүнгийн хурал хийж, “Зөрчлөө арилгатал нь тус компанийн үйл ажиллагааг түр хааж өгнө үү” хэмээн Сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуунд хүсэлт хүргүүлсэн байна. Гэвч өөрийнхөө байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэж захирамж гаргах эрх мэдэл сумын Засаг даргад байсангүй.
Цагаан цаасан дээр хараар бичигдсэн Монголын хуулийг гишгэлээд гардаг тус компанид Эрдэнэцагаан сумын ИТХ болоод Засаг дарга өчүүхэн санагдаж буйгийн илрэл энэ биз. Хүчтэй компани гэсэн дээ нутгийн зарим төрийн албан хаагч, албан тушаалтнуудыг өөрийн талд оруулсан талаар тэмцэл өрнүүлж буй иргэд онцолж байлаа.
Тодруулбал, дүнгийн хурал дуусаад хагас цаг өнгөрч байхад өнөөх шалгалтаар гарч ирээгүй бичиг баримтууд гарч ирсэн гэнэ. Гэхдээ тухайн гэрээнүүд хууль бус байсан талаар сумын ИТХ-ын тэргүүлэгч, ХАА байгаль орчин хариуцсан байнгын хорооны дарга, “Уул уурхайгүй Эрдэнэцагаан” ТББ-ын тэргүүн Ч.Адьяасүрэн “Шалгалтын явцад гарч ирээгүй өнөөх усны гэрээ сумын Байгаль орчны газрын мэргэжилтэн Э.Жаргалсайханы гарын үсэгтэйгээр гэнэтхэн гараад ирсэн. Э.Жаргалсайханд албан ёсны Улсын байцаагчийн үнэмлэх ч байхгүй. Сумын Засаг даргын шийдвэргүй, ИТХ-аар хэлэлцэж батлах ёстой асуудлыг ганцаараа шийдэж, гарын үсэг зурх эрх бүр ч байхгүй. Мөн Дорнод аймгийн Газрын доорх усны нөөц, хяналт шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Цэрэнжаргал “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн захирал Х. Бүрэн-Эрдэний гарын үсэг, тамга тэмдэггүй гэрээг бий болгосон. Би дандаа нотлох баримттай ярьж байгаа шүү” гэв.
.jpg)
| МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ХӨӨГӨӨД ГАРГАДАГ “МОНГОЛ УРАНИУМ РЕСУРС” ХХК-Д ХАРИУЦЛАГА ТООЦНО УУ, ШАДАР САЙД АА |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |