Олон улсад зэсийн хомсдол үүссэн нь зэсийн үнийг эрчимтэй өсгөж, сүүлийн дөрвөн сарын хугацаанд 40 гаруй хувиар нэмэгдэж, Лондонгийн металлын биржид найман мянган ам.доллар хүрсэн билээ. Оны эхэнд шинжээч, судлаачид “Энэ жилийн зэсийн дундаж үнэ 6050 ам.долларт хүрнэ” гэж таамаглаж байсан юм. Гэтэл коронавирусийн цаг үеийн эдийн засагт түүхий эдийн хомсдол үүссэн нь шинжээчдийн таамгийг няцаалаа.
Коронавирусийн хүнд, хэцүү цаг үеийг ашиглаж, ажил албаа зогсоогоогүй Хятадын түүхий эдийн салбар байгууллагуудын ашиг, орлогын чадамж өндөр болж буй тухай эх сурвалжууд дурдаж байна. Зэсийн хомсдол, үнийн өсөлт нь бусад салбартаа нөлөөлж буй хамгийн том жишээ нь нэг торх нефтийн үнэ 50 ам.долларт хүрсэн явдал юм. Зэсийн үнийн өсөлт нефтийн үнэд хүчтэй нөлөөлж байгаа нь ам.долларын ханшийг сулруулж, бууруулах хандлагатай байгааг “Блүүмбэрг” онцолсон юм. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш идэвхтэй өсөж буй зэсийн үнийг түүхий эд судлаачид “Зэсийн үнэ ирэх онд 10 мянган ам.долларт хүрэх магадлалтай” хэмээжээ.

| Зэсийн үнийн өсөлт нефтийн үнийг нэмж, ам.долларын ханшийг сулруулж байна |
|
ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА
2026-11-23 12:23:02
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |