Манай улсын эдийн засаг зэс, нүүрс зэрэг уул уурхайн салбарын цөөн хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэл, экспорт болон эдгээр салбарт хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалаас голчлон хамаардаг. Тодруулбал, зэс, нүүрсний үйлдвэрлэлээс дотоодын нийт бүтээгдэхүүний 20, экпсортын орлогын 90, төсвийн орлогын 30 орчим хувь нь бүрдэж байна. Тэр дундаа зэсийн баяжмал нь манай улсын экспортын 30 орчим хувийг эзэлдэг бөгөөд зэсийн баяжмалын гол уурхай болох "Оюутолгой", "Эрдэнэт үйлдвэр" гэсэн хоёр уурхай нийлээд жилд хоёр тэрбум ам.долларын экспорт гаргаж байна. Гэвч металлын үнэ нэг түвшинд тогтвортой байдаггүй бөгөөд улс төрийн бодлого, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран хэлбэлзэж байдаг. Тэгвэл манай улсын экспортын голлох түүхийн эдийн нэг, аж үйлдвэрийн гол металл болох зэсийн эрэлт буурч, үнэ ханш нь мөн зах зээлд буураад байсан бол нийлүүлэлт хумигдсантай холбоотойгоор эргэн өслөө. Тодруулбал, дэлхийн зэсийн хоёр дахь томоохон олборлогч улс болох Перуд цар тахлын улмаас хөл хориог чангатгаснаар нийлүүлэлт тасалдах шалтгаан болжээ. Мөн цаг агаарын нөхцөл байдлын улмаас Чилийн далайгаар тээвэрлэдэг зэсийн нийлүүлэлт тасалдаад байгаа аж. Үүнтэй холбоотойгоор шинжээчид зэсийн нийлүүлэлт хумигдаж эхэлснээр үнэ нь эргэн өсөж байна гэж үзэж буй аж.
Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ энэ сарын 5-ны байдлаар нэг тонн нь 7936 ам.доллар болж хаагдсан байна.
Харин манай улс дэлхийн зэсийн нийт үйлдвэрлэлийн (нэг жилд) ердөө хоёр хувийг л эзэлдэг бөгөөд уг металлын үнийг тогтооход хэтэрхий жижигдэх юм. Иймд олон улсын зах зээлийн үнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тэгвэл Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ энэ сарын 5-ны байдлаар нэг тонн нь 7936 ам.доллар болж хаагдсан байна. Манай улсын экспортын голлох түүхий эдийн нэг зэсийн баяжмалын хувьд зах зээл таатайгаар өрнөсөөр байгаа юм. Төвбанкнаас гаргасан Инфляцийн тайландаа “Ирэх 2021 онд гадаад эрэлт сэргэж, зэс, нүүрс, газрын тос зэрэг голлох түүхий эдүүдийн олборлолт нэмэгдэж, "Оюутолгой"-н зэсийн баяжмал дахь металлын агууламж сайжрах нь уул уурхайн салбарын өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ” гэж онцолсон. Мөн шинжээчдийн өөдрөг төсөөллөөр 2021 онд зэсийн үнэ 7500 ам.доллар дээр тогтвол улсын төсөвт зэсээс олох орлогын хэмжээ 15 хувиар өсөж, нэг их наяд 700 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа. Гэвч зэсийн үнэ улс орнуудын улс төрийн бодлого, эдийн засгийн байдлаас хамааран хэлбэлзэж байдаг билээ.
Ташрамд дурдахад, сүүлийн 10 гаруй жилд уул уурхайн салбар улсдаа маш их хөрөнгө өгч, эдийн засгийг 2-3 дахин ихэсгэлээ. Манай улсын төсвийн орлого хамгийн ихдээ 11 их наяд төгрөг. Үүний 30 гаруй хувь нь уул уурхайн салбарын орлого. Түүнчлэн нийт экспортын 90 хувь нь уул уурхай байна.
| Зэсийн нийлүүлэлт хумигдсанаар үнэ нь эргэн өслөө |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |