Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж үзсэн байдаг. Тус 27 дугаар тогтоол хоёр хавсралттай. Нэгдүгээр хавсралтаар 15 орд газрыг стратегийн ордод хамааруулсан бол хоёрдугаар хавсралтад нэр бүхий 39 орд болон тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн орд газарт хамааруулах эсэхийг УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасан байдаг. Тэгвэл Монголын хамгийн том, ашиг өгч мэдэх ордуудыг нэрлэж байна. Стратегийн хувьд металл болон газрын тос хамгийн үнэ цэнтэй ордод тооцогддог бөгөөд иргэн бүрийн хувь хүртэх боломж бүхий үүц хөрсөн доор буй. Харин түүнийг зөв ашиглаж, иргэн бүрийн оролцоог хангах үүрэг төрд байдаг билээ.
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй алт, зэсийн хайгуулын "Занаду майнз” компанийн эзэмшилд байдаг Хармагтайн орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог. Тус орд нь Оюут улаан, Шар чулуут хэмээх хоёр ордыг өөртөө багтаадаг бөгөөд Оюутолгойн ордоос 120, Цагаан суваргын ордоос 170 километр зайд алт, зэсийн бүсэд оршдог. Эрдэс баялаг, хүдрийн нөөцийг тодорхойлогч Австралийн Жорк стандартын тайланд 1.533 сая паунд зэс, хоёр сая унцаас багагүй алт, 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэжээ. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 грамм алт байдаг аж. Анх 1974 онд масштабын бүлэгчилсэн зураглалын явцад энэхүү ордын хүдрийн нөөцийг илрүүлсэн байна. Үүний дараа 1980 онд “Цагаан суварга” хайгуулын экспедиц хайгуул явуулж, 484 тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоосон байдаг.
Тухайн үед ТЭЗҮ-ээр жилд 3.5 сая тонн хүдэр боловсруулж, хөрөнгө оруулалтаа гурван жил найман сарын хугацаанд нөхөх боломжтой хэмээн үзсэн. Тус ордын тусгай зөвшөөрлийг 6647.05 га талбайд Ашигт малтмалын газрын даргын 2010 оны есдүгээр сарын 3-ны №393 тушаалаар олгожээ. Харин Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны долдугаар сарын 14-ний өдрийн ХХ-10-02 дүгнэлтээр 38436 тонн алт, 348 мянган тонн зэсийн нөөцтэй гэж бүртгэж авсан байна. Тус алт, зэсийн ордыг 2013 оны есдүгээр сарын 27-нд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Оюут-Улаан” компани ашиглахаар тусгай зөвшөөрөл авч ТЭЗҮ батлуулсан байдаг.
Хайгуулын лицензийг 2002 онд "Айванхоу майнс” компани өөрийн охин компани "Оюут Улаан”-д шилжүүлж, одоогоор “Занаду майнз” А буюу ашиглалтын лицензтэй бөгөөд “Хармагтайн орд”-д хамаарах Шар чулуут, Оюут улааны зэсийн ордод хайгуул хийх эрхтэй аж. Тухайн үед улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд “Наад орд чинь шалихгүй нөөцтэй. “Оюутолгой”-той харьцуулах шаардлагагүй” хэмээгээд “Гаднын компанийн эзэмшилд байхад нэг их алдаад байх юмгүй” гэх ойлголтыг ч өгч байсан гэдэг. “Оюутолгой”-гоос 120 км, “Цагаан суварга”-ын ордоос 170 км зайтай, томоохон ордуудыг багтаадаг алт, зэсийн бүсэд байрлах орд газарт шалихгүй нөөц байхгүй нь лавтай. Түүнчлэн Геологийн судалгааны төв ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53.1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн улсын нөөцөд бүртгүүлээд байна.
.jpg)
“Цагаан суварга” нь Дорноговь аймгийн нутаг дахь Мандах сумын төвөөс урагш 75 километр зайд, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 километр газарт орших зэс молибдений орд юм. Анх 1952 онд В.И.Данилов, Ю.А.Шипков нараар удирдуулсан ангиуд 1:200000 масштабын зураглалыг тус ордод явуулсан бол 1964-1982 онд улсын төсвөөр Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын ангиуд нарийвчилсан хайгуул, геофизик, гидрогеологийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Улмаар 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Геологи, уул уурхайн яамны шинжлэх ухаан техникийн зөвлөл “Цагаан суварга” ордын нөөцийг тогтоох асуудлыг хэлэлцэн, Улсын нөөцийн комисст оруулж батлахыг зөвшөөрсөн байдаг аж.
Зэсийн энэ орд хүдэржилтийн долоон бүсэд хуваагддаг бөгөөд үйлдвэрлэлийн сонирхол татсан хэсэг нь Сэрвэн сухайтын хэсэг. Энэ хэсэг 44400 тонн зэс агуулсан 10.63 сая тонн исэлдсэн хүдэр, 1.28 сая тонн зэс бүхий 240 сая тонн сульфидын хүдрийн нөөцтэй. Ордын 17420 га талбайн хайгуулын лицензийг Австралийн "Молопо" компанид эзэмшүүлэх шийдвэр 1995 онд тухайн үеийн холбогдох байгууллагуудаас гарч байжээ. Харин МАК компани 1999 оны арванхоёрдугаар сарын 10-нд 19736 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын Х-1978 тоот лицензийг авсан бөгөөд үүний дараа "Молопо" компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр МАК компанийн талд эцэслэн гарсан юм.
.jpg)
Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь Улаанбаатар хотоос зүүн урагш 265 километрт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт оршдог. Эрчим хүч болон Уул уурхайн яам 1990 онд Налайх дахь Уурхайн барилга трестийн харьяанд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гаргажээ.
1986-1988 онд улсын төсвийн хөрөнгөөр Шивээ-Овоогийн нүүрсний ордод урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийж, 1989 оны арванхоёрдугаар сарын 22-нд Улсын нөөцийн комиссын 33 дугаар тогтоолоор ордын геологийн нөөцийг нь тогтоосон байдаг. Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нийт 29500 га талбайг хамардаг бөгөөд нийт 2708.7 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд хүрэн нүүрсний ангилалд хамаарагддаг.
“Шивээ-Овоо” ХК жилд хоёр сая тонн нүүрс олборлож Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэж буй “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг нийлүүлж байна.

Нарийн сухайтын орд нь Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай уг ордыг ашиглахаар Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан байдаг. МАК компанийн мэдэл дэх Нарийн сухайтын ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онд гүйцэтгэж, тухайн үеийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр хэлэлцэж, нөөцийг нь баталсан байдаг. Улмаар тус компани 2003 онд тус ордын хайгуул болон ашиглалтын 22 ам км талбай хамарсан лицензүүдийг авсан. Мөн “Айвенхоу Майнз Монголия Инк” компани 2005 онд Нарийн сухайтын ордоос хил залгаад зүүн болон өмнөд хэсгүүдэд хайгуулын ажил гүйцэтгэж, 2006-2007 онд нөөцийн тайлан бичсэн. Улмаар 2007 оны долдугаар сарын 26-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нөөцийг хэлэлцэж, гадаргуугаас 340 м гүн хүртэл 188 сая тонн нүүрстэй бүртгэсэн байдаг юм.
.jpg)
| Монголын хамгийн том, ашиг өгч мэдэх ОРДУУД |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |