Нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний зургаан сарын байдлаар 40.6 сая тоннд хүрч, өнгөрсөн оны үеэсээ 11.1 сая тонноор буюу 38 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байв. Гэтэл өдөрт хэдэн зуун тонноороо урд хөршийн хил давж буй Монголын нүүрс худалдан авагчдадаа гологдож, дундаж үнээсээ хямд зарагдаж, зарим нь буцаагдаж байгаа талаар гаднын уул уурхайн агентлагууд онцолжээ. Харин нүүрсний экспортоор "голоо зогоож", төсвийн хөрөнгийнхөө дийлэнхийг бүрдүүлдэг манай орны хувьд эдийн засгийн гол хөдөлгүүрээ үнэгүйдүүлж байгаа нь төсвөө бүрдүүлж, улсын орлого болох ёстой нүүрс эсрэгээрээ "өр" болохдоо тулах эрсдэлтэй байгаа ч гэж болох юм.
(2).png)
Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлогын дийлэнх хувийг нь уул уурхайн экспортын бүтээгдэхүүн эзэлдэг. Харин уул уурхайн экспортын 90 орчим хувийг манай экспортын нүүрс дангаараа эзэлдэг бөгөөд өнгөрсөн жил экспортын зорилгоо давуулан биелүүлж, түүхэн дээд амжилт тогтоосон нь эдийн засгийн өсөлтөд ч эергээр нөлөөлсөн. Тухайлбал, өнгөрсөн 2023 оны эхний найман сарын байдлаар гэхэд нүүрсний экспортын биет хэмжээ 41 сая тоннд хүрч, улмаар оны эцэс гэхэд экспортын зорилтоо давуулан биелүүлсэн. Зөвхөн нүүрсний экспорт дангаараа уул уурхайн салбар өнгөрсөн онд 23.4 хувиар өсөхөд чухал үүрэг гүйцэтгэж, манай орон нүүрсний экспортоороо түүхэн дээд хэмжээнд хүрч, дэлхийн томоохон нүүрс экспортлогч ОХУ, Австрали Улсыг ардаа орхисон байдаг. Гэсэн ч өнгөрсөн онд түүхэн дээд амжилтаа үзүүлсэн нүүрсний экспорт сүүлийн үед удааширч, арилжааны идэвх сул, зарим үед манай коксжих нүүрс гологдож байгаа гэнэ.

Тодруулбал, БНХАУ-ын худалдан авагч, үйлдвэр, компаниуд хэмнэлтийн горимоор үйл ажиллагаа явуулж буйтай холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний арилжааны идэвх мэдэгдэхүйц хувиар унасан байна. Өмнөх жилүүдийн жишгийг харвал Монголын V зэрэглэлийн коксжих нүүрсний үнэ урт хугацааны гэрээгээр тонн нь 1300-1330 юанийн ханштай байсан бол шинэ гэрээгээр дундаж үнээс илүү хямдруулсан гэнэ. Тодруулбал, “Mongolian Mining Corporation”-ийн охин компани “Energy Resources” саяхан 19,200 тонн угаасан коксжих нүүрсээ тонныг нь 1190 юанийн үнээр худалдах гэрээ хийжээ. Тонн нь 1190 юанийн ханш нь БНХАУ-ын худалдан авдаг коксжих нүүрсний дундаж үнээс даруй хэдэн зуун юаниар хямд байгаа бөгөөд сүүлээсээ хоёрт бичигдэх үнэ болж байгаа юм байна.

Мөн энэ тухай нүүрсний зах зээлийн томоохон мэдээлэгч "SXCoal" агентлаг "Монголын коксжих нүүрс гологдож байна" гэж бичиж байв. Тус агентлагийн мэдээллээр Монголоос БНХАУ руу экспортолсон коксжих нүүрс хэвийн үед 1500 болон түүнээс дээш юаниар борлуулагддаг бол сүүлийн үед эрс буурч, 1000-1100 юань болсныг онцолсон байдаг. Ингэхдээ хятад компаниуд Монголын нүүрсийг “Чанар муутай” гэж голж байгаа бөгөөд хамгийн гол худалдан авагч бүтээгдэхүүнийг голсон нь манай орны экспортын нүүрсний зах зээл дээрх үнэлгээ буурч байгааг илтгэж байна хэмээн шинжээчид анхааруулсан.
Түүнчлэн өнгөрсөн жилийн гэнэтийн өсөлт болон зах зээл дээрх үнэлгээний асуудалтай холбоотойгоор Монгол Улс энэ жил нүүрсний экспортын биет хэмжээнийхээ зорилтдоо хүрэхгүй, 10 хувь дутах төдийд л төлбөрийн тэнцэлд ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний дарамт учрах эрсдэлтэй гэж “Fitch Ratings”-ийн мэргэжилтнүүд үзэж буй юм.
Дээр дурдсанчлан манай улсын төсвийн хөрөнгийн дийлэнх хувийг уул уурхай, тэр дундаа нүүрсний экспорт дангаараа эзэлдэг. Харин улсын төсвийг бүрдүүлэгч нүүрсний экспорт бараг бүхэлдээ БНХАУ руу чиглэдэг. Өөрөөр хэлбэл, манай хамгийн гол худалдан авагч нь БНХАУ бөгөөд Монгол нүүрсээ урд хөрш рүү экспортолж, төсвийн хөрөнгөө босгодог гэсэн үг. Энэ жишиг олон жилийн турш үргэлжилж, цар тахлын хүнд үед нүүрсний тээврийн машин хилээр гарах тоо багасах асуудал үүссэн ч эргэн сэргэж, өнгөрсөн жил эскпорт дээд амжилтад хүрсэн. Тэгвэл шинэ мэдээллүүдтэй холбоотойгоор Монгол Улс төсвийн хөрөнгөө босгодог нүүрсний экспортынхоо хамгийн гол худалдан авагчаа алдах дээрээ тулаад байгаа юм.
.jpeg)
Тухайлбал, Хятадын коммунист нам нүүрсний хэрэглээгээ багасгаж, цэвэр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейд мэдэгдэж байв. Харин сүүлийн жилүүдэд БНХАУ өгсөн амлалтаа зөрчиж, нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлж байгаа гэсэн шүүмжлэл гараад байсан билээ. Гэхдээ өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд “БНХАУ 2028 он гэхэд нүүрсний ашиглалтаа бараг тэг хувьд хүргэж, 2060 он гэхэд Хятад нүүрсхүчлийн хийнээс ангид орон болно” гэж амлалт өгсөн. Өөрөөр, урд хөршийн тэргүүн нүүрснээс татгалзаж, нүүрсний хэрэглээгээ багасгахаа албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед БНХАУ гаднын орноос татах нүүрсний импортоо тодорхой хэмжээгээр багасгаж, хүлээн авч байгаа нүүрсэндээ ч өндөр чанар, чансааны стандарт тавьж байгаа гэнэ. Түүнчлэн гангийн үйлдвэрүүдээ зогсолтгүй ажиллуулж, түүхий эдээ боловсруулан олон улсад нийлүүлдэг БНХАУ-ын хувьд гаднаас импортолдог нүүрснийхээ тодорхой хэмжээгээр гангийн үйлдвэрээ ажиллуулдаг. Харин өнгөрсөн оноос эхлэн урд хөршид нүүрсхүчлийн хий үүсгэхгүйгээр ган хайлуулах шинэ технологи нэвтэрсэн нь нүүрсний импортоо ч багасгахад нөлөөлжээ. Улмаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэдэгдэл, ажил хэрэгтэй холбоотойгоор Хятад даяар сэргээгдэх эрчим хүчний төслүүд эрчимжиж байгаа бөгөөд ӨМӨЗО-оос эхлэн БНХАУ-ын төв хэсэг хүртэл хэдэн арван төсөл зэрэг эхэлсэн гэнэ.

Монгол Улс нүүрсээ БНХАУ руу нийлүүлж, төсвийн хөрөнгөө босгодог. Харин БНХАУ нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний төслүүддээ анхаарах болсноор нүүрсний импортоо тодорхой хэмжээгээр багасгана. Дэлхийн хэдэн арван орноос нүүрс авдаг БНХАУ нүүрсний хэмжээгээ багасгаж, аль болох чанартай нүүрс худалдан авахыг эрмэлзэж байгаа энэ үед Монголын коксжих нүүрс “Чанар муутай” гэсэн дүн авсан нь цаашдын нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Цаашилбал, төсвийн хөрөнгөө тооцоолж, багасгахгүйгээр 2028 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзах гэж байгаа БНХАУ руу чиглэх экспортдоо найдна гэвэл улсын эдийн засаг хүнд нөхцөл байдалд орж, цар тахлын үед яригдаж байсны адил дампуурал зарлах эрсдэлтэй нүүр тулах аж.
| МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРС “ҮНЭГҮЙДЭЖ”, ЭКСПОРТ ОРЛОГО БИШ, “ӨР” БОЛОХДОО ТУЛСАН УУ |
|
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |