У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар танхимаараа огцорч, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдын нэр тодорлоо. Одоо шинэ Засгийн газарт орж ажиллах сайдуудын нэрс ар араасаа ил болох биз ээ. Эрх баригч нам доторх энэ бужигнаан, гүйцэтгэх засаглалын өөрчлөлт маш хурдан болж өрнөж байна. Яарах ёстой цаг мөн. Гэхдээ яарч байна гээд тэд бас даарч болохгүй. Шинэ Засгийн газар амаргүй эдийн засаг хүлээж авлаа гэж хэлэх эрхгүй. Ерөнхий сайдаар ирэх хүн өөрөө “үлдээсэн” эдийн засгийг бүтээлцсэн нэгэн. Өнөөдрийн эдийн засгийн бодит байдал эрх баригч МАН-ын өөрсдийнх нь бүтээл, ажлынх нь үр дүн гэж хэлж болно. Үүнд цар тахал ч нөлөөлсөн нь бий. Явж байгаа хүн ямар эдийн засаг бидэнд үлдээсэн бэ, түүний “эрүүл мэнд”-тэй одоо танилцъя.
Улсын хэмжээнд ажилгүйдэл 7.3 хувьтай байна. Уг үзүүлэлтийн хувь хэмжээ өссөөр байгаа. Өөрөөр хэлбэл, хүмүүс маш олноор ажилгүй, орлогогүй болж байна гэсэн үг. Оны эхний улиралд дээрх үзүүлэлт одоо байгаагаас илүү өндөр өсөлттэй гарахаар байгаа. Эдийн засагт, нийгэмд энэ нь маш муу мэдээ. МҮХАҮТ-ын 202О оны арваннэгдүгээр сард хийсэн судалгаагаар 400 мянга орчим ажлын байр хөдөлмөрийн зах зээлээс арчигдах эрсдэлд хэдийнэ оржээ. Үр дүн муутай, удаан хугацааны турш үргэлжилсэн хөл хорио, ажил олгогч, бизнес эрхлэгч, хувийн хэвшлээ дэмжээгүйн уршиг ийнхүү ил болж байна. Энэ оны гуравдугаар сар хүртэл шинэ Ерөнхий сайд дорвитой бодлогын өөрчлөлт гаргахгүй бол ажил, хөдөлмөр эрхлэх сая хүний тал нь ажилгүй гэртээ суухаар байгаа юм. Засгийн газар ковид болон ажилгүйдэлтэй “тулалдах” хэрэгтэй болж байна.
Бизнес эрхлэх орчин муудах тусам эдийн засаг агшиж байгаа. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар 7.3 хувийн уналттай эдийн засаг үлдээжээ. Улсын төсвийн алдагдал бүр ч талийж өгсөн. Төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөг. Монгол Улсын түүхэнд урьд өмнө байгаагүй өндөр алдагдлыг "үйлдвэрлэжээ". Алдагдлаа Сангийн сайд хазаарлах бус жолоог нь сул орхисон тул улсын дотоод өр, зээл тэр хэрээр нэмэгдсэн билээ. Төсвийн үр ашгийг огцорсон засаг сайжруулах бус, харин самарсан гэж зарим эдийн засагч үзэж байгаа юм. Энэ нь оргүй зүйл биш ээ. Үүний нэг жишээ нь Хэнтийд боссон Андлалын хөшөө. Төсвийн нөөц, боломжоо зөв зохистой хуваарилах бус, хавтгайрсан халамжийг өөгшүүлж, ажлын байр бий болгодоггүй, харин урсгал зардал болж төрд дарамт үүрүүлдэг, эдийн засгийн үр ашиг муутай салбарт чиглүүлсэн нь төсвийн хямралд хүргэжээ.
Өрх болгоны амьжиргаанд төгрөгийн ханшийн уналт нөлөөлж байна. Хэдий хүүхдийн мөнгө олгож, цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс тодорхой хугацаанд “дааж” байгаа боловч монгол төгрөгийн чансаа улстөрчдийн нэр хүнд шиг уруудсаар. Төв банкны зарласан төгрөгтэй харьцах ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2849 төгрөг байна. Иргэдийн цалин, орлогыг хамгаалах, төгрөгийн “нэр хүнд”-ийг өсгөх, тогтвортой байлгах талаар У.Хүрэлсүхийн Засгийн газар юу ч хийгээгүй гэж хэлж болохоор. Тодруулбал, эдийн засагт валют “даллах”, ДНБ-ий уналтыг өсөлт болгох томоохон мега төсөл эхлүүлж чадсангүй. Харин 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд анх удаа олгосон нь олны талархал хүлээсэн юм. Үүнд нь алга ташихад гэмгүй.
Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 30 тэрбум орчим ам.долларт хүрсэн. Үүний долоон тэрбум нь Засгийн газрын өр төлбөрт хамаарч байгаа. Сангийн сайд гадаад өрийн хэмжээ буурч байна гэж удаа дараа мэдэгдэж байсан боловч бодит байдал эсрэгээрээ. Гадаад өрийн хувь хэмжээ өсөөгүй ч буураагүй. Харин өмнөх өрийн бондын эргэн төлөлтийг хойшлуулах “менежмент”-ийг У.Хүрэлсүхийн Засгийн газар хамгийн сайн хийсэн нь гэж үзэж болохоор.
Үйл ажиллагаа нь зогссон, ажилтнаа цомхотгосон, эргэлтийн хөрөнгөгүй болсон бизнес эрхлэгчид өнөөдөр хамгийн хүнд нөхцөлд ороод байна. Шинэ Засгийн газрын тэргүүн ажил олгогчид, өөрөө өөртөө ажлын байр бий болгож, аж амьдралаа болгож яваа иргэдээ, нийгмийн энэ хэсгээ харж, халамжлахгүй бол ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал, хүмүүсийн бухимдал стресс улам л хүндэрч, доройтоно гэсэн үг. Муу эдийн засаг хүлээж авсан гэж ялархах эрх шинэ Ерөнхий сайдад байхгүй, байх ч ёсгүй. Учир нь өөрөө дотор нь байсан, шийдвэр гаргалтад нь оролцож, Засгийн газрын сайд байсны хувьд хамгийн ихээр бодит байдлыг мэдэх учиртай. Эдийн засгийг улам муутгах эрх шинэ засагт одоо байхгүй. Төсвийг тодотгохоос Засгийн газрын ажил эхлээсэй. Тэгвэл гоё харагдана. Зөв харагдана. Итгэл төрнө.
Нийтлэлч Б.БАЯРТОГТОХ
| У.Хүрэлсүхийн ҮЛДЭЭСЭН эдийн засаг... |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |