Сонгууль угтсан энэ жилийн эдийн засаг хэд хэдэн эрсдэлтэй нүүр тулах нь. Алгуурхан буурч явсаар “аз таарч” өнгөрсөн оны сүүлчээр нэг оронтой тоонд орсон инфляц ч энэ онд өсөж, төсвийн тэлэлт, сонгууль угтсан бэлэн мөнгөний тараалтаас үүдэн зөвхөн инфляц хөөрөгдөөд ч зогсохгүй төгрөгийн бусад валюттай харьцах ханш хэд дахин суларч, “цаас” болох тухай шинжээчид хэлж байна. “Ойрын хэдэн жилээ” л гэж аргацааж ирсэн инфляц сонгуулийн жилд дахин өсөж, бүр хяналтаасаа ч гарч болзошгүй байгаа аж.
Өнгөрсөн жилийн өдийд Европын Сэргээн босголтын банк Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7.2 хувиар өснө гэсэн төсөөлөл гаргаж байв. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд долоон хувиар өссөн болохыг баталлаа.
2023 оны Монголын эдийн засгийн өсөлт нь 2018 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч байгаа бөгөөд өсөлтөд нүүрсний экспорт өнгөрсөн онд түүхэн дээд түвшиндээ хүрсэн, уул уурхайн биржийн үйл ажиллагаа голлон нөлөөлсөн талаар онцолжээ. Түүнчлэн өнгөрсөн онд уул уурхайн салбар 23.4 хувь, тээврийн салбар 39.3 хувь, аж үйлдвэр, барилгын салбар 4.1 хувь, үйлчилгээний салбар 9.2 хувиар өссөн бол хөдөө, аж ахуйн салбар 8.9 хувиар унасан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын 2023 оны эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк 5.8 хувь, Олон улсын валютын сан 5.5 хувь, Азийн хөгжлийн банк 5.7 гэж төсөөлж байсан. Хэдий дэлхийн олон шинжээчийн таамаг, төсөөллийг эвдэж, эдийн засаг эерэг үзүүлэлт гаргасан ч сонгуулийн жил угтаж байгаагийн хувьд 2024 он Монголын эдийн засгийн хувьд эрсдэл хүлээх жил болох гэнэ. Тухайлбал, саяхан иргэдийн дансанд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн мөнгөнөөс эхлээд сонгууль угтаж, бэлэн мөнгө гар дээр их хэмжээгээр тарааснаас төгрөгийн ханшид нөлөөлөх, цаашлаад инфляцид сөрөг үр дагавар авчрах аж.
Монгол жил жилийн төсвийн төслийг хэлэлцүүлэхэд хөрөнгө оруулалтын асуудал гол сэдэв байсан. Өнгөрсөн жилийн төсвийн төсөлд нэг ч шинэ хөрөнгө оруулалт тусгалгүй, он дамнасан хуучин ажлуудаа үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаар хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багассан. Тэгвэл энэ оны төсөвт нийт 1025 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд орон нутгийн хөрөнгө оруулалтын төсвийг задалж үзвэл төсвийн алдагдлыг 2.1 их наядаар тэлж, нийт урсгал зардлыг 21.3 их наяд гэж тооцон өнгөрсөн жилүүдийнхээ эрс нэмсэн. Төсвийн хөрөнгийн дийлэнх хувийг цалин, тэтгэвэр эзэлж байгаа бөгөөд бүрэн эрхийнхээ сүүлийн хугацаанд төсөв баталж байгаа парламентын гишүүд хөрөнгө оруулалтаар тойргоо услах сонирхолтой байгаа талаар яригдаад л өнгөрсөн. Харин төсвийн зардлыг нарийн судалгаа, шинжилгээгүйгээр огцом тэлэх болсон нь стагфляцийн эрсдэлээс гарч, тогтворжих замдаа орж байсан инфляцийг хяналтаас гаргаж, 15 хувь болтол өсгөж болзошгүй талаар “Asia Network”-ийн шинжээчид онцолжээ.

Тухайлбал, өнгөрсөн 2023 оны хагаст 11 хувьтай гараад байсан улсын инфляц оны сүүлчээр найман хувь хүртлээ буурсан. Сүүлийн хэдэн жилийн турш 10 хувиас буураагүй амьжиргааны зардал тэр хүртэл буурсан нь улс орон төдийгүй иргэдийн хувьд таатай мэдээ байв. Гэтэл хөрөнгө оруулалтаар тойргоо “услах” сонирхолтой парламентын гишүүдийн төсвийн зардлыг тэлэх шийдвэр эсрэгээрээ инфляц энэ онд нэгж нэгжээрээ өсөж, 15 хувь гарч болзошгүй нөхцөл байдал үүсгээд байгаа юм байна. Тухайлбал, инфляцийн бууралт дотоод хяналттай холбоотой. Монгол Улс сүүлийн жилд дотоод хяналтаа сайжруулж, төгрөгийн ам.доллартой харьцах ханш чангарсан нь өнгөрсөн оны сүүлчээр инфляц бага зэрэг буурахад нөлөөлсөн. Гэсэн ч ямар нэгэн туршилтын үр дүнгүйгээр цаасан баримтаар төсвийн зардлыг тэлсэн нь энэ онд инфляц дахин өсөх “суурь” болж байгааг шинжээчид хэлжээ.

Сонгууль угтсан 2024 оны Монголын эдийн засаг учрах эрсдэл, мөнгөний бодлого, бэлэн мөнгө, инфляцийн асуудлаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, Б.Батзориг нар байр сууриа илэрхийллээ.

Эдийн засаг Ж.Дэлгэрсайхан:
-Нүүрсний экспортын түүхэн амжилтын ачаар Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд эерэг дүнтэй гарсан. Зөвхөн эдийн засгийн өсөлтөөр ч зогсохгүй төсөв, татвар, валютын ханш, бусад эдийн засгийн үзүүлэлт болон жилд хоёр тэрбум гаруй ам.долларын дарамт авдаг байсан төлбөрийн тэнцлийн урсгал, зардлын үзүүлэлт ч эерэг дүн үзүүлж, үүнтэй холбоотойгоор гадаад валютын ханш ч аажмаар буурч байгаа. Гэхдээ хэдий эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч нөгөө талд бизнесийн зээлийн өсөлт хангалттай бус, мөнгөний нийлүүлэлт хэт их байна. Инфляц гэдэг нийгмийн баялгийн хуваарилалтын эсрэг нөлөөлж байдаг. Бага, дунд орлоготой иргэдэд хүчтэй дарамт болж, үнийн дарамт нэмэгдэн орж ирснээр бага, дунд орлоготой өрхүүдийг улам ядууруулж байдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс инфляцид хяналт тавьж, өсөлтөөс нь сэргийлэхийн тулд Төв банк хатуу бодлого барихаас аргагүй нөхцөл байдалд орж байгаа юм.

Эдийн засагч Б.Батзориг:
-Дэлхийн 2024 оны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, түүнээс шалтгаалсан зах зээл дэх металлын хомстол, Холбооны нөөцийн сангийн бодлого, шатахууны үнэ өсөж байгаа гээд гадаад нөхцөл байдал тийм. Гэхдээ зөвхөн гадаадад ч биш Монгол Улсад нөхцөл байдал бүр хүнд байна. Бидний дотооддоо хэрэгжүүлж буй мөнгөний бодлого сонгууль угтсан их хэмжээний бэлэн мөнгө тараалттай харшиж байна. Сонгууль угтаж их хэмжээний бэлэн мөнгө шууд зах зээл рүү оруулж байгаа нь эсрэгээрээ төгрөгийн ханшийг унагааж, инфляц, эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг гэж эхний ээлжид 350 гаруй тэрбум төгрөгийн иргэдийн данс руу шилжүүлсэн. Түүнээс цааш ирэх 3-4 сарын хугацаанд дахин 700 орчим тэрбум төгрөг буюу нийт их наяд төгрөг шууд иргэд рүү шилжүүлнэ. Тэгэхээр богино хугацаанд энэ их хэмжээний мөнгийг иргэдийн гар дээр шууд арилжаанд оруулах нь араасаа олон эрсдэл дагуулна. Өөрөөр, төгрөгийн ханш маш богино хугацаанд хурдацтай унаж, өнөөдөр 1000 төгрөгийн үнэтэй байсан бараа, бүтээгдэхүүн ердөө хэдхэн хоногийн дотор 1100 төгрөгийн үнэ хүрч нэмэгдэх эрсдэлтэй гэсэн үг

| СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛ: ТӨГРӨГИЙН ХАНШИЙН УНАЛТ, ИНФЛЯЦИЙН ХӨӨРӨГДӨЛ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |