Манай улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 тэрбум ам.долларт хүрэв. Үүнийг төв банк түүхэн дээд хэмжээ хэмээн онцолж, олон нийтэд шинэ жилийн бэлэг болгон задаллаа. Импортын 11 сарын хэрэгцээг хангах хэмжээний валют Монголбанк нөөцлөөд авчээ. Валютын нөөц ийнхүү нэмэгдэхэд үнэт металлын худалдан авалт 23 тоннд хүрсэн нь шууд нөлөөлсөн байна. Тодруулбал, гадаад валютын нөөцийг 880 сая орчим ам.доллароор зузаатгажээ. Дэлхийн зах зээлд алтны ханш тогтвортой, тогтмол өсөж байсны үр дүнд гадаад валютын албан нөөц дээрх амжилтыг үзүүлэв.
Мөнгөний бодлого тодорхойлогчдын ажлын үзүүлэлт гэхээс илүү цар тахал, түүний нөлөөгөөр алтны эрэлт өндөр байсан нь Монголыг ч ивээлээ. Гэвч дотоодын валютын зах зээл хямралтай байна. Төгрөгтэй харьцах валютын ханш “хоржийлоо”. Тэр тусмаа юанийн ханш энэ өдрүүдэд талийж өглөө. Төв банкны зарласан албан ханшаар юань даваа гарагт 440.65 төгрөгт хүрч, түүхэнд байгаагүй гэнэтийн огцом өөрчлөлт гарлаа. Монголын банкны салбарын нөлөө бүхий тоглогч ХААН банк гэхэд өнөөдрийн байдлаар бэлнээр юань 439.80 төгрөгөөр худалдан авч, 444.70 төгрөгөөр зарж байна. Хөршөөсөө үлэмж хамааралтай манай улсын хувьд худалдааны голлох валют ийнхүү төгрөгийн эсрэг чангарсан нь эргээд л амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж таарна. Томоохон шилжилт хөдөлгөөн валютын зах зээлд өрнөж байна.
Төгрөгтэй харьцах валютын ханш “хоржийлоо”. Тэр тусмаа юанийн ханш энэ өдрүүдэд талийж өглөө
БНХАУ-аас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, иргэдийн худалдан авах чадвар муудах, үйлдвэрлэл, үйлчилгээний өртөг зардал нэмэгдэхэд бидний үл анзаарах юанийн өсөлт шууд л нэрмээс болохоор байна. Эс хүссэн ч ийм сөрөг үр дүн дагуулах нь. Үүний цаана монгол төгрөг үнэгүйдэж, хүмүүсийн төгрөгөөр илэрхийлсэн хөдөлмөрийн үнэлэмж болсон цалин, тэтгэвэр урьд урьдынхаас буурахаар байгаа нь ядуурлын нийгэмд эзлэх хувийг өсгөж болзошгүйн дохио.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ядуурлын шугамаас доогуур өрх нийт хүн амын 28 хувийг эзэлж буй. Үүнээс гадна хүн амын 30 гаруй хувь нь “эмзэг” буюу жаахан л үнийн өсөлт, нэг удаагийн эдийн засгийн уналт болоход ядуучуудын эгнээнд ороход ойрхон байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, дундаж давхарга гэж тодорхойлох энэхүү 30 гаруй хувь маш эмзэг нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Тэд юанийн ханшийн энэхүү өөрчлөлтийг соргог мэдрэх нь дамжиггүй.
Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн хугацааг удаан хугацааны яриа, хэлэлцээрийн үр дүнд манай улс гурван жилээр сунгасан. Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох 15 тэрбум юанийн своп хэлцлийн ерөнхий гэрээ 2023 онд дуусгавар болно. 15 тэрбум юанийн өр төлбөр манай улсын өмнө хүлээгдэж байна гэсэн үг. Хэдий гэрээний төлбөр төлөх хугацааг хойшлуулж дөнгөсөн ч өрийн үргэлжилсэн их дарамт эдийн засгийг өвтгөсөн хэвээр байна.
Эдийн засаг нь балран доройтсон орнуудын жишгээр манай төсөв, мөнгөний бодлого замнах болоод уджээ. Грек, Аргентин тэргүүтэй орны бусдыг хөлдөө чирсэн их хямралын шуурга үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэж, өр төлбөрөө барагдуулж дийлэхгүй эдийн засаг нь тамирдаж унахаас эхэлсэн байдаг. Улсаа төлөөлөх валют нь цаас болж, ядуурал тэлж, үнийн өсөлт гаарч, авлига хавтайрч, хөгжих боломжоосоо дээрх орнууд хол шийдэгдсэн билээ. Ийм аюул, эрсдэл бидэнд хол биш, ойрхон байгааг юанийн ханшийн огцом өсөлт, төгрөгийн үнэгүйдэл сануулсаар.
Төгрөгийн ханш яагаад үнэгүйдэж байна вэ. Валют авчрах томоохон төслүүдээ зогсоож, гацааж, ийм төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахад хичээл зүтгэл гаргасан хүмүүсээ бөөнөөр нь шоронд хийж, эцэст нь дэлхийн зах зээлээс жийгдэж байгаа дүр зураг тод ажиглагдах боллоо. Хятадын нүүрсний зах зээлд Монгол Улс эзэлсэн байр сууриа Оросуудад алдаж эхэлсэн. Мөн зэсийн зах зээлд томоохон өрсөлдөгч хажуу хаяанд бойжиж байна. Валют орж ирэх боломжуудаа өөрсдөө боомилж, чөлөөт зах зээлийн ололтоо үгүйсгэж, ядуурлын хаалгыг улсаараа балбаж сууна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд дорвитой хэмжээний хөрөнгө оруулалт ч хийж чадахгүй байгаа нь хүртэл валютын ханшийн өсөлтийг дэмжиж байна.
Эдийн засаг нь балран доройтсон орнуудын жишгээр манай төсөв, мөнгөний бодлого замнах болоод уджээ
Нийтлэлч Б.Баяртогтох
| ТӨГРӨГ ҮНЭГҮЙДЭЖ, ТӨВ БАНК АЖИЛГҮЙ БОЛОХ НЬ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |