Дэлхийн эдийн засаг 2023 онд олон талаараа хүлээлтээс илүү гарч өнгөрлөө. 2022 онд дефолт зарлах дээрээ тулж байсан орнууд хямралаас зайлсхийгээд зогсохгүй инфляц, ажилгүйдлийн түвшнээ тодорхой хэмжээнд бууруулсан. Хэдий 2023 он эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгсөн ч 2024 оны эдийн засаг, зах зээлийн хэтийн төлөв тодорхойгүй хэвээр байна.
Харвардын бизнесийн сургуулийн шинжээчдийн үзэж байгаагаар энэ онд макро эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд дэлхийн орнуудын төрийн тэргүүн, томоохон бизнесийн удирдагчдыг макро эдийн засагт анхаарахыг сануулаад буй. Тус сургуулийн болон гаднын томоохон хэвлэлийн шинжээчдийн үзэж байгаагаар 2024 оны дэлхийн эдийн засгийн гол төв нь АНУ байна. Гэсэн ч зөвхөн АНУ-аас гадна БНХАУ-ын эдийн засгаас ихээхэн хамаарахыг Парист төвтэй OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага онцолжээ. Тус байгууллага геополитикийн асуудал, дайн, мөргөлдөөнөөс үл хамааран Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэгээр бууруулахад 2024 онд дэлхийн ДНБ-ий хэмжээ нэг хувиар өсөх боломжтой тухай дурдсан байна.

Өнгөрсөн 2023 онд АНУ-ын Холбооны нөөцийн сан инфляцийг бууруулах зорилгоор бодлогын хүүгээ бараг тэгээс 5.2-5.5 хувь болгон өсгөсөн. Хэдий Холбооны нөөцийн сангийн бодлогыг даган инфляц бараг зэрэг бууралт үзүүлсэн ч ажилгүйдлийн түвшинд хамгийн доод хэмжээндээ хүртэл буурсан. Холбооны нөөцийн сангийн фьючерс АНУ-ын хүүгийн түвшний маш тодорхой хэмжүүр. Харин инфляц бууруулах зорилгоор бодлогын хүүгээ нэмсэн Холбооны нөөцийн сангийн бодлого дэлхийн даяар олон банкийг дампуурах эрсдэл хүргээд байв. Тэгвэл энэ онд Холбооны нөөцийн сан хэд хэдэн тохиолдолд бодлогын хүүгээ бууруулах боломжтой гэсэн хэтийн төлөв гараад байгаа бөгөөд ирэх гуравдугаар сард хамгийн эхний бодлогын хүүгийн өөрчлөлтөө эхлүүлэх боломжтой байгаа аж.
Гэхдээ ханшийн сул байдал эсрэгээрээ 2024 оны II хагаст эдийн засгийг уналтад оруулж болзошгүй. Тиймээс Холбооны нөөцийн санд хүүгийн үнэ цэнийг тодорхойлж, зохистой хэмжээнд бууруулах “шаардлага” тулгарч байгаа юм байна. Энэ талаар “J.Safra Sarasin” банкны олон улсын эдийн засагч Рафаэль Ольшина-Марзис “Холбооны нөөцийн сан бодлогын хүүг нэг хувиар бууруулахад дэлхийн ДНБ-ий хэмжээ нэг хувиар өснө гэж найдаж байна” гэжээ. Харин эсрэгээрээ Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин барих шийдэлд хүрвэл зөвхөн АНУ бүү хэл дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх аж

Өнгөрсөн оны сүүлчээр Палестины “ХАМАС” бүлэглэлийн хийсэн халдлага, Израил хариу арга хэмжээ хэрэгжүүлж эхэлснээс хойш зах зээл дэх Брент төрлийн газрын тосны ханшид савлагаа үүссэн. Дэлхийн банкны шинжээчдийн онцолж байгаагаар “ХАМАС”, Израилын мөргөлдөөн удаан хугацаанд үргэлжлэх тусам Брент төрлийн газрын тосны үнийн олон улсын жишиг их хэмжээгээр өсөх хандлагатай байна.
Хэрэв мөргөлдөөн үргэлжилсээр байвал дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлт өдөрт 6-8 сая баррелиар буурч, эсрэгээрээ үнэ нь 140-157 ам.долларт хүрч болзошгүй нөхцөл байдалтай байгаа аж. Дэлхийн банкны Түүхий эдийн нэгжийн дарга, түүхий эдийн зах зээлийн төлөв байдлын тайлангийн ахлах шинжээч Жон Баффес “Одоохондоо зах зээл дэх худалдаачид цэрэг, дайны болзошгүй нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны үнийг бууруулсан. Гэсэн ч дайн, мөргөлдөөн болж байгаа Ойрх Дорнодын нийлүүлэлтийн асуудлаас шалтгаалан Брент төрлийн газрын тосны үнэ 20 ам.доллароор өссөн” тухай мэдэгджээ. Хэрэв 2024 онд зах зээл дэх газрын тосны нийлүүлэлтийг түрж, урагшилбал эсрэгээрээ газрын тосны нийлүүлэлт багасаж, баррель тутмын үнэ нь өндөр дүнгээр нэмэгдэхийг сэрэмжлүүлжээ.

БНХАУ-ын эдийн засаг ганц орных гэлтгүй дэлхийн эдийн засагтай гүн холбоотой. Тус улсын эдийн засгийн өсөлт, зах зээлийн шилжилт нь дэлхийн худалдаа, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ, түүхий эдийн үнэд хүчтэй нөлөө үзүүлдэг.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Ковид тэг” гэсэн хатуу бодлого баримталсан дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эргэн худалдаа, зах зээлийн салбараа нээсэн нь тус улсын төдийгүй дэлхийн засгийн сэргээх эерэг мэдээ дуулгасан. Гэсэн ч сүүлийн жилүүдэд цар тахалтай холбоотойгоор баримталсан бодлого нь эдийн засгийн өсөлтийг нь удаашруулж, цаашлаад БНХАУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадал хязгаарлагдах болжээ. Олон улсын зээлийн үнэлгээний “Moody’s” агентлаг өнгөрсөн сарын эхээр БНХАУ-ын өрийн зэрэглэлийг “тогтвортой”-гоос “сөрөг” болгон бууруулж, “Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт буурч, үл хөдлөх хөрөнгийн салбарын цомхотгол үргэлжилж байгаатай холбоотойгоор эрсдэл нэмэгдэнэ” гэж үзсэн. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа БНХАУ-ын орон нутгийн засаг захиргаа өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцээ их хэмжээний зээлээр дэмжиж, хөрөнгө оруулсан. Гэсэн ч 10 жилийн хугацаанд хурдацтай өссөн эргэлт одоо удаашраад байгаа юм байна. БНХАУ-ын дотоодын санхүүгийн системийн зээлийн өсөлт 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар өнгөрсөн оныхоосоо 9.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал “2024 онд дэлхийн эдийн засгийн өсөлт харьцангуй таатай байна” гэсэн хүлээлт БНХАУ-ын эдийн засгаар хэмжигдэж болзошгүй байгаа аж.


| 2024 ОНЫ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГААС АНХААРАХ ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨНҮҮД |
|
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |